x

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

/ANADOLU/ Хэдийгээр худалдааны саад тотгорууд нэмэгдсээр байгаа боловч цэвэр эрчим хүчний технологийн дэлхийн зах зээл улам тэлсээр өнгөрсөн 2025 онд 1.1 их наяд долларт хүрсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ судалгаагаар, сүүлийн 10 жилийн хугацаанд зах зээлийн багтаамж жилд дунджаар 20 орчим хувиар өссөөр иржээ. Энэ бол нарны хавтан, салхин сэнс, цэнэг хураагуур, цахилгаан автомашин, дулааны насос, электролизерийн зах зээл юм.  

Зах зээл тэлэхийн сацуу цэвэр эрчим хүчний технологийн үнэ буурсаар байна. Тухайлбал, 2023-2025 онд нарны хавтангийн модулийн үнэ 50 орчим хувиар, цэнэг хураагуурын үнэ 30 хувиар хямдарчээ. Зардал буурснаар цэвэр эрчим хүчний технологийн өрсөлдөх чадвар сайжирчээ.

Ийм төрлийн технологид оруулж буй хөрөнгө оруулалтаар Хятад улс дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2023 онд 220 тэрбум доллар оруулсан бол энэ хэмжээ 2024 онд буурч, 2025 онд 200 тэрбумаас доошилжээ. Тус улс 2020 оноос хойш цэвэр эрчим хүчний технологид оруулж буй дэлхий даяарх нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг эзэлж байгаа юм.

Европын Холбооны орнуудад хөрөнгө оруулалтын хэмжээ 2023-2024 онд бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Өмнөд Солонгост цэнэг хураагуур ба цахилгаан автомашины үйлдвэрлэлд оруулж буй хөрөнгө оруулалт 25 хувиар, Энэтхэгт 65 хувиар тус тус өсжээ.  

Харин нийт хөрөнгө оруулалтын өсөлт удааширч байгаа нь үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт нь эрэлтээс давсантай холбоотой. ОУЭХА-гийн судалгаагаар, 2024 онд нарны хавтан үйлдвэрлэх хүчин чадал дэлхий даяарх нийт эрэлтээс 2 гаруй дахин, цэнэг хураагуурынх 3 гаруй дахин давсан байна. 

Үүний зэрэгцээ цэвэр эрчим хүчний технологийн салбарт гаалийн татвар гэх мэт худалдааны хязгаарлалтууд чангарч байна. 2024 онд гэхэд, нарны эрчим хүчний төхөөрөмжүүдэд ногдуулж буй гаалийн татвар өмнөх онтой харьцуулахад 9 дахин нэмэгдэж, 36 хувьд хүрчээ.  

Гэсэн хэдий ч өнөөгийн бодлого үргэлжлэн хэрэгжих аваас цэвэр эрчим хүчний технологийн зах зээлийн багтаамж 2035 он гэхэд 2.6 их наяд доллароос давна гэж ОУЭХА тооцоолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 42 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 44 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 47 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 59 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 1 цаг 7 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 2 цаг 37 мин Жетро Монголд салбараа нээнэ 2 цаг 53 мин Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ 3 цаг 1 мин Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цаг 40 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 4 цаг 50 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 5 цаг 1 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 5 цаг 9 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 5 цаг 22 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 5 цаг 29 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 6 цаг 22 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 6 цаг 25 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 6 цаг 38 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 6 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 7 цаг 4 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 20 цаг 11 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top