x

Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ

Японы зүүн хэсэгт орсон усархаг борооны улмаас Чиба мужид тогтоогоод байсан гамшгийн хамгийн дээд буюу тавдугаар түвшний түгшүүрийг наймдугаар сарын 14-ний баасан гаригийн өглөө бууруулсан. Гэсэн хэдий ч орон нутгийн эрх баригчид хөрсний нуралт, үер усны аюул өндөр хэвээр байгааг анхааруулж байна.

Японы Цаг уурын агентлаг Чиба мужийн 22 захиргааны нэгжид зарлаад байсан тавдугаар түвшний түгшүүрээс 11-ийнх нь түвшнийг 3-4 дүгээр зэрэглэлд шилжүүлж, үлдсэн 11-ийнхийг цуцалсан байна. Мөн зургаан хотод мөрдөж байсан хөрсний нуралтын онцгой анхааруулгыг бууруулжээ. Наймдугаар сарын 13-ны пүрэв гаргийн оройноос орсон аадар бороо Чиба хотын Чуо дүүрэгт баасан гаргийн өглөөний 09:40 цаг хүртэл 12 цагийн хугацаанд 367 мм тунадас оржээ.

Харин Кашива, Абико, Сакура зэрэг хотод нэг цагийн хугацаанд 100 мм-ээс давсан бороо орсон байна. Үер, хөрсний нуралтын улмаас Ичикава, Сакура, Ячиё хотод нийт найман хүн амь насаа алдсан байна. Гамшгийн үед Чиба болон хөрш Ибараки мужийн 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Чиба мужийн захирагчийн хүсэлтээр Өөрийгөө хамгаалах хүчнийг дайчилж, “JR Soga” өртөөнд гацсан 4,000 орчим зорчигчийг түр хоргодох байранд хүргэсэн байна. Мөн Токио чиглэлийн галт тэрэг, автобусны хөдөлгөөн зогссоны улмаас Нарита олон улсын нисэх онгоцны буудалд 7,000 орчим зорчигч хоножээ. Шуурганы үеэр 68 мянга орчим өрх цахилгаангүй болсон бөгөөд баасан гаргийн өглөөний байдлаар 25,270 өрх цахилгаангүй хэвээр байна.

“JR East” компани мөн хэд хэдэн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалж, хязгаарлалт хийжээ. Цаг уурын байгууллагаас түгшүүрийн түвшнийг бууруулсан хэдий ч Канто бүс нутаг болон Нагано, Яманаши мужид наймдугаар сарын 15-ны өглөө хүртэл цаг агаар тогтворгүй байхыг анхааруулсан.

Хөрсний чийгшил өндөр байгаа тул нам дор болон уулархаг бүсийн оршин суугчдыг хөрсний нуралт, гэнэтийн үер, гол мөрний усны түвшин нэмэгдэх аюулаас сэрэмжтэй байхыг уриалжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.142.208)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 42 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 44 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 47 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 59 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 1 цаг 7 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 2 цаг 37 мин Жетро Монголд салбараа нээнэ 2 цаг 53 мин Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ 3 цаг 1 мин Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цаг 40 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 4 цаг 50 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 5 цаг 1 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 5 цаг 9 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 5 цаг 22 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 5 цаг 29 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 6 цаг 22 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 6 цаг 25 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 6 цаг 38 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 6 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 7 цаг 4 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 20 цаг 11 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top