Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр иргэдэд нээлттэй Ногоон бүсийн үйлчилгээнд нийт 39 гольф карт ажиллахад бэлэн болжээ.
Байгальд ээлтэй цахилгаан цэнэгээр ажиллах гольф карт нь нэг эргэлтэд 500 орчим хүн тээвэрлэх хүчин чадалтай юм. Мөн нэг цагт 1500, өдөрт 6000 орчим хүн тээвэрлэх боломжтой ажээ.
Үйлчилгээний гольф картууд СОР17 хурлын Ногоон бүсэд очих иргэдэд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хаалганаас 07:00- 19:00 хооронд ажиллах юм байна.



