x

Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүрээр олноо алдаршсан Ардын жүжигчин, кино найруулагч, хөгжмийн зохиолч, дуурийн нэрт дуучин, түүхийн ухааны доктор Агваанцэрэнгийн Энхтайвантай ярилцлаа.

-Найр наадмын цаг улирч намрын урь айсуй. Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар яриагаа эхэлье?

-Энэ зундаа ойр зуурын уран бүтээлээ хийгээд хотоор зуслаа. Хэнтий нутгаа зориод ирсэн. Удахгүй шинэ киноны зураг авалтандаа, Хэнтий аймгийн Баян-Адарга сумыг зорих бэлтгэл ажил хангагдсан байдалтай байна. Мөн Тэмүүжин Боорчи хоёрын нөхөрлөл, найман шарга адууны түүх домгоос сэдэвлэсэн “Тэнгэрийн хүү” гэж дуурь бичсэн байна. Манай театрынхан, найрал дууныхан, симфони оркестр бүх сургуулилалт, тайз дэлгэц, хувцас хунар бэлэн болсон. Энэ намар 2026 оны арваннэгдүгээр сард тавихаар төлөвлөж байсан ч театр маань засварт орчихсон болохоор одоогоор хаана тоглогдохыг шийдээгүй байгаа. Гэхдээ улс тунхагласны баярын наана тавигдах байх гэж бодож байна. Урьд нь “Хурмастын дагина” гэж балет бичээд 2023 онд театрын тайзнаа тавигдаж байлаа. Үндэсний бүжгэн жүжиг юм. Дууны уран бүтээлүүдээ тасралтгүй л хийж байгаа даа, сүүлд Хэнтий аймгийн Дадал сумын сүлд дуу, “Аварга тосон”- гийн дуу зэрэг дээр ажилласан байна.

-“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” номын тухай ярьж өгөөч?

-“Монголын нууц товчоо” номын тухайд товч бөгөөд хураангуйлсан байдлаар Ц.Дамдинсүрэн гуай буулгасан санагддаг. Зарим үйл явдал бүрэн тодорхой бус мэт, ялангуяа хүүхэд залуус ойлгож уншихад нэмэлт тайлбар зайлшгүй байх хэрэгтэй гэж бодсон. Нууц товчоог дэлгэрэнгүй тайлбартай болгох тухай Ерөнхийлөгчид хүсэлт тавихад дэмжиж хүлээж авсан. 2023 ондоо нууц товчоог судалдаг 25 эрдэмтний судалгааг эмхэтгэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын Нууц товчоон” номыг эмхэтгэн гаргасан байдаг. Би нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ бол хүүхэд залууст нууц товчоог ойлгож уншихад дөхөм болсон болов уу гэж боддог. ШУ-ны хүрээлэн болон Түүхийн хүрээлэн, Боловсролын яамнаас хамтарсан судалгааны баг нэгдэж гаргасан байдаг.

Яагаад Монголын нууц товчоо гэж гэвэл, манайх шиг ийм сайхан нүдэнд харагдтал бичиж үлдээсэн баримт, алтан судартай улс айл ховор юм. Ихэнх улс орнууд -изм буюу шашны сургаалын чанартай номуудтай байдаг. Тэгэхэд бидэнд үйл явдлын товчоон болсон алтан судар байна шүү дээ. Түүнийгээ хүүхэд багачууддаа ойлгомжтой байдлаар хүргэх таниулах үүрэгтэй юм. Цаашдаа бид энэ номдоо түшиглээд, Нууц товчоонд дурьдагддаг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар орноор эрдэмтдээ дагуулж яваад, газар нутгийн баримтат кино хийх төлөвлөгөө байна. Мөн цаашлаад Их,дээд сургуулиуд коллежуудад сургалтын хөтөлбөрт багтаах тухай яригдаж байгаа. Монгол хүн бүхэн мэдэж байх хэрэгтэй юм.

-Таны нийт уран бүтээлийн тоо баримжаа хэд орчим байна?

- Нийт уран бүтээлийн тоо бол 650 гаруй тоологддог. Түүнээс 250-иад нь дандаа мэргэжлийн дуу дуулаачдад зориулсан бүтээлүүд байдаг. Нэг ёсондоо мэргэжлийн дуучид маань бэлтгэгдээд 60 гаруй жил болсон бол, мэргэжлийн дуу уран бүтээл Монголд хөгжөөд 30-40 жил орчим болж байгаа гэж үздэг. Тэгэхээр мэргэжлийн дуу уран бүтээл бичдэг хөгжмийн зохиолч алдарт Б.Шарав, алдарт Н.Жанцанноров гуай гэх мэт цөөхөн байдаг. Бусад уран бүтээлчид маань ихэнх нь нийтийн дуу талдаа мастерууд олон бий. Миний хувьд 400 гаруй нийтийн дуу уран бүтээл хийсэн байна. Энэ дунд 14 киноны хөгжим, ихэнх нь өөрийн хийсэн киноны хөгжим байгаа. Миний бүтээл ихэнх нь симфони оркестр той тоглогддог. Өөрөө ч симфони оркестртоо тун хайртай. 1994 онд анхны тоглолтоо “Балжийн гол” дуугаараа нэрийдэж хийсэн. Тоглолтонд дуулагдсан 30 гаруй дуугаа бүгдийг нь симфони оркестртой тавьж байлаа.

-Таны уран бүтээлийн гараа хаанаас эхэлсэн бэ?

-Хөгжим бүжгийн сургуулийн хоёрдугаар курст байхад, манай тэнхим Багшийн дээд сургуулийн харьяанд ирснээр Багшийн дээд сургуулийн Дууны ангийг 1980 онд төгссөн. Тэгээд 1985 онд Уралийн хөгжмийн дээд сургуулийг Дуурийн дуучин мэргэжлээр төгссөн байдаг. Үндсэндээ есөн жил суралцаад 1985-2005 он хүртэл Дуурийн театртаа 30 гаруй дуурийн дүр бүтээсэн байна. Энэ үедээ багагүй уран бүтээлүүдээ хийсэн. Дуулах уран бүтээл, дуу урлах бүтээл рүү шилжиж хослуулан хийж эхэлсэн дээ. Хамгийн анхны дуу минь “Балжийн гол” гэж бүтээл юм.

- Та алтан үеийн дуурийн дуучидтай хамт байсан гэдэг. Дурсамжаасаа хуваалцах болов уу?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай, Д.Жаргалсайхан гуай алтан үеийн мастеруудынхаа амьд сэрүүнд нь хамт ажиллаж, нэг дор хоолойн дасгал бэлтгэлээ хийж, дуурь уран бүтээлд хамт тоглож явсан. Дуурийн театрт Д.Жаргалсайхан гуай, Ц.Пүрэвдорж гуай хоёртой нэг өрөөнд байдаг байлаа. Халтарын Билэгжаргал гуайн “Гэрэл сүүдэр” гэдэг моно дуурьт бид гурав тоглож байлаа. Хоёр дуучин маань хоёулаа дублёрдаад, би ганцаараа дуулж байсан гоё түүх бий. “Травиата”, “Чио чио сан”, “Тоска” гээд л их олон сонгодог дууриудад хамт тоглож явлаа. Тухайн үед манай театрын алтан үеийн уран бүтээлчид маш хөдөлмөрч, сэтгэлтэй улсууд байлаа. Алив дуу уран бүтээлийг маш их хичээл зүтгэлтэй бэлдэнэ. Ц.Пүрэвдорж гуай маш нарийн техниктэй. Д.Жаргалсайхан гуай бол драматик гэж нэрлэдэг гайхалтай баритон хоолойтой хүн байлаа. “Евгений Онегин” дуурийн Ленский дүрийн тенор хоолойг би дуулна. Хоолой хоолойдоо таарсан дүрээ тултал гаргаж үзүүлдэг, нэг нэгэндээ үргэлж дэмжиж тусладаг хамт олон байсан.

Х.Уртнасан эгч маань намайг төгсч ирснээс хойш намайг их халамжилж, надад дуулах техник арга ухаанаа үргэлж зааж зөвлөнө. 1988 онд Уртаа эгчдээ зориулан Б.Лхагвасүрэн гуайн “Ижийнхээ ачийг яалаа даа” шүлгээр дуу бичиж өгч байлаа. Уртаа эгч маань нэг сонсчихоод л, За болно, би дуулна гээд л аваад явчихаж билээ. Хэдхэн хоногийн дараа том Гала концертод анх дуулсныг нь зритель гайхалтай хүлээж авч хэд дахин дахиулж байсан сан. Одоо ч тэр дууг маань залуу дуучид дуулж байна. Сүүлд дуучин Н.Ундрал шинэчлэн дуулсан байсан. Саяхан манай театр Х.Уртнасан эгчийн ойд зориулсан тоглолт тавихад дуучин Г.Энхнаран, М.Бямба-Эрдэнэ хоёр маань нэг хоёрдугаар бадгийг дуулаад гуравдугаар бадгийг Уртаа эгч экран дээрээс дуулаад үнэхээр супер гайхалтай байсан.

-Чингис хааны дүрийг танаар төсөөлж явдаг хүн олон байгаа гэж бодож байна. Хэрхэн дүрд сонгогдсон талаараа нэг хуучлахгүй юу?

-Манай театр 1989 онд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” түүхэн дуурийг тайзнаа тавьж байлаа. Дуурийн гол дүр Төмөртөр хааны дүрд би дуулж байлаа. Анхны тоглолтыг Н.Жанцанноров гуай үзээд, надад -Би нэг юм олж харлаа, чи маргааш дуулах уу гэхээр нь -Дуулна гэсэнд, -За байж байгаарай гээд л явлаа. Маргааш нь Б.Балжинням найруулагч, Б.Нагнайдорж гуай, О.Уртнасан гуай нарын Кино үйлдвэрийн мундагууд бүрдсэн 20-иод хүн дагуулаад ирдэг юм. Дуурийн дараагаар манай өрөөнд орж ирээд л намайг сонголоо гэцгээдэг юм. Манай Л.Эрдэнэбулган дарга намайг, -Чи тэр кино үйлдвэр рүүгээ яв гэхээр нь, би дургүй, -Явмааргүй байна гээд, дарга намайг сандлын хөл барьж өрөөн дотуур элдээд, -Монголын театр урлагийн эрчүүдээс тэнгэрийн умдаг атгачихаад байна, яв хүү минь гэж аргадаж учирлаж байлаа. Хөгжилтэй дурсамжтайгаар кинонд тоглохоор явж байсан түүхтэй. Хожим нь Н.Жанцанноров гуай, Чингис хааныгаа дуурийн тайзан дээрээс олсон тухайгаа хуучилдаг юм. Манай кино урлагийн алтан үеийнхэн намайг ихэд тоосон гэж талархаж явдаг. “Чингис хаан”-ыхаа нэрийг өдийг хүртэл сэвтүүлэхгүйг хичээж ирсэн дээ.

-Багш нарынхаа тухай ярих дурсамж зөндөө байгаа даа?

-Миний анхны багш дөрөвдүгээр ангиас минь авсан МУАЖ, Уртын дуучин Ч.Шархүүхэн багш. Энд ирээд Хөгжим бүжигт ороод Г.Хайдав багш дээрээ дөрвөн жил сурч төгсөөд, Уралийн хөгжмийн дээд сургуульд Л.И.Курлав гэж багш дээр суралцаад ирсэн байдаг. Ирээд АЖ Пүрэвдорж гуай жинхэнэ практик багш минь байлаа.

-Та олон сайхан найзтай байх даа. Онцгой найз байна уу?

-Найз нөхөд олон бий. Бүр багын найз гэвэл “Цэнхэрийн голоор нутагтай” дууны эзэн МУГЖ, дуучин Г. Эрдэнэбат минь байна даа. Бид хоёр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэгт нэг ангид орж байсан. Тэгээд Цэнхэрмандалын сургуулийн нэгдүгээр ангид, аймгийн төвийн I арван жилд нэг ангид, энд ирээд Багшийн дээд сургуульд Хайдав багш дээр хамт, дараа нь Уралийн хөгжмийн сургуульд хамт сураад ирээд Дуурийн театртаа хамт ажиллаж байгаад одоо ч сайн найзууд хэвээр. Их онцгой байнга ойрхон явсан нусан багын найзууд юм даа.

-Та дууны уран бүтээлээс гадна кино найруулагч хүн. “Мойлхон” кино бүтсэн түүхийг ярьж өгөөч?

-Хамгийн анхны кино маань “Мойлхон”. Кино бүтсэн түүх гэвэл 2007 онд МУСТА, зохиолч, миний хань Бямбаагийн Баярмагнай агсны “Нүхэнд үлдсэн сувд” зохиолоос сэдэвлэн бүтсэн байдаг. Хань маань “Ийм нэг зохиол бичлээ, чи нэг үзнэ үү” гэснээр кинон бүтэх анхны санаа гарч ирсэн. Буриадын Сэндэм гээд залуу бүсгүйн туулсан хүндхэн амьдрал, нутаг буцахдаа аргагүйн эрхэнд нялх хүүхдээ тарваганы нүхэнд нууж орхиод одсныг нутгийн сайн хүн олж өсгөсөн тухай зохиол байсан юм. Киноны дүрээ хамгийн сайн ойлгож, киногоо маш гайхалтай болгосон жүжигчин бол Г.Алтаншагай. Түүнээс хойш арав гаруй кино хийсэн байна.

Хамгийн сүүлд хийсэн кино бол “Чулуун титэм” гээд хүүхдийн кино байгаа. Бэрхэд олон жил ажилласан, СТА Даваасүрэнтэйгээ хамтран зохиолоо бичээд, Бэрхийн уурхайд зураг авалтаа хийсэн. Уурхайн гүний музейд гарч байдаг. Одоо удахгүй наймдугаар сарын 15-наас шинэ киноны зураг авалтдаа гарах бэлтгэл хангаад, жүжигчид маань зохиолтойгоо танилцаж сайхан хүлээж аваад, бэлтгэлдээ орцгоох гээд байж байна. Одоогоор “Небла” гэж нэр сонгогдсон байгаа. Их утга учиртай нэр л дээ. Бид театрын дуучдаа кинонд тоглуулахаар урьж байгаа. Дуучин Ц. Түвшинтөгс маань хоёр ч кинонд дүр бүтээсэн байна. Манай дуурийн театраас маш олон дуучид кинонд дүр бүтээсэн байдаг. Кинонд дүр бүтээсэн дуурийн театрынхны уран бүтээлээр баримтат кино хийх санаачилгыг студийн найруулагч Б.Отгонзориг маань гаргаад яригдаж байна. Тэр тун аятайхан ажил болох байх шүү.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 5 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 14 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 19 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 58 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 1 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 43 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top