x

Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой

Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Таны хувьд өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт ажиллаад ирсэн байсан. Яг ямар, ямар үйлдвэр, бүтээн байгуулалттай танилцав?

-Дорноговь аймаг Монголын хүнд аж үйлдвэрийн тулгуур аймаг болж байна. Өмнөговь аймагт уул уурхайн томоохон төслүүд төвлөрсөн байдаг. Уул уурхайн төсөл ч Дорноговь аймагт бий. Гэхдээ онцлог нь хүнд үйлдвэрлэлийн тулгуур аймаг болж байгаа явдал юм. Газрын тосны үйлдвэрийн барилга угсралтын ажил хаврын чуулганаар зээлийн ашиглалтыг нь шийдсэнээс хойш нэлээд эрчимтэй явж байна. Цаашаа Цагаан элсний нефтийн олборлолтын талбайгаар орсон. Тэгээд Айл баян гээд нүүрсний уурхай дээр очлоо.

Энд нэг тонн нойтон баяжуулахын үйлдвэр баригдсан. Шинээр гурван тонны үйлдвэр баригдан ажиллаж байна. Цахилгаан станц, коксын үйлдвэрийн барилга угсралтын ажил явагдаж байгаа. Сайншанд хот, Газрын тосны үйлдвэрийн хажууханд Аж үйлдвэрийн парк гэж бий. Тэнд нүүрс баяжуулах үйлдвэр баригдаад дууссан. Гэвч нүүрсээ авч чадахгүйгээс болоод хоёр жил ажиллаагүй. Төмрийн баяжуулах үйлдвэр мөн ашиглалтад орж, коксын үйлдвэрийн ажил явж байна. Салаа төмөр зам тавцангаа барьчихсан. Айл баянгаас цаахна Уул баян гээд шинээр нүүрсний уурхай нээгдсэн байна. Түүний цаана Шинэ говь энержи гээд байгалийн утаагүй түлш үйлдвэрлэж байгаатай танилцлаа. Мөн Сор говь гэж сул коксжих нүүрс олборлодог уурхай бий.

Ингээд харж байхад Дорноговьд олон төсөл хэрэгжиж, уурхайнууд ашиглалтад орсон байна. Тэдгээрийг дагасан үйлдвэрүүд баригдаж байгаа хамгийн чухал. Мөн Ораногийн ураны төсөлтэй очиж танилцсан. Эдгээр төслийг аваад үзэхэд 2-3 жилийн дараа 3000 мянган техникийн ажилтан, хэдэн зуун инженерүүд хэрэгтэй нь харагдаж байна. Энэ хүмүүс хаана байна, хэрхэн бэлдэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь улсын аж үйлдвэржилт, эдийн засаг, боловсролын бодлого, байгаль орчны хянальад юуг анхаарах шаардлагатай вэ гэдгийг хууль тогтоогчийн хувиар очиж үзэж, танилцаад ирлээ.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар олон л яриа гарч байгаа. Яг газар дээр нь очоод үзэхээр нөхцөл байдал хэр байна вэ?

-Газрын тосны үйлдвэрийн түүхий эд тодорхойгүй байгаа. Энэ үнэн. Анх энэ үйлдвэрийг барих шийдвэр гаргахдаа ирэх жилүүдэд тамсагийн нефтийн олборлолт нэмэгдэнэ. Одоо сая тонн хүрч байна. Үүнийг нэмсээр байгаад 1.5 сая тонн болно гэсэн төлөвлөгөөний дагуу шийдвэр гаргасан байгаа юм. Гэтэл олборлолт хамгийн ихдээ 1.1 сая тонн хүрч байж. Газрын тосны үйлдвэрийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн. Харамсалтай нь нөгөө нэмнэ гэсэн нефтийн олборлолт буурсан.

-Петрочайна Дачин тамсаг компанитай л энэ бүхэн холбоотой юу?

-Тийм, буурч явсаар сүүлдээ 400, 350 мянган тонн болсон. Монгол Улсын хийсэн хоёр төрлийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байдаг. Энэ хоёрын зөрүүнээс болоод 400 гаруй тэрбум төгрөгийн татварын өрийг тооцоод акт тавьсан. Үүнийг нь Петрочайна хүлээн зөвшөөрөөгүй. Тэр нь бас маргаж болох үндэслэлтэй юм билээ. Энэ асуудлаа шийдэхгүй бол хөрөнгө оруулалт шинээр хийж, олборлолтоо нэмэх боломжгүй гэсэн байр суурьтай явж ирсэн гэж ярьдаг. Тийм ч болохоор хаврын чуулганаар тэр татварын өрийг тооцохгүй болгож шийдвэрлэсэн.

-Нэг ёсондоо Монгол Улс буулт хийсэн гэсэн үг биз дээ?

-Манай тал буулт хийсэн. Тэр татвараас асуудал үүсэж байсан юм бол одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой. Хэрэв ингэхгүй, манай үйлдвэр түүхий эдгүй байх юм бол маш ноцтой асуудал болно. Манай талаас байнга л шахаж ирсэн. Тиймээс одоо олборлолтоо нэмэгдүүлэх байх гэж найдаж байна.

-Ер нь манай улсад Тамсагаас өөр ямар боломж байна вэ?

-Манай талаас буулт хийчихээд байхад олборлолтоо нэмэгдүүлэхгүй бол цаашдаа гэрээгээ үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгээ авч үзэх ёстой гэж би боддог. Зүүнбаянгийн урд Цагаан элсний орд гэж бий. Гэхдээ хэмжээ нь бага. Энэ ордод тулгуурлаад Монгол Улс 1950-иад онд газрын тос боловсруулах үйлдвэр бариад, 10-аад жил ажилласан түүхтэй. Тэгэхээр энэ салбар бидэнд цоо шинэ зүйл бас биш. Дээрээс нь одоо хайгуул хийж байгаа хэдэн талбай бий. Одоогоор тосны нөөц тогтоочихсон зүйл байхгүй л байна. Нэг цооног өрөмдөөд гарахгүй бол нэг сургууль салхинд хийсгэх хэмжээний зардалтай. Тийм болохоор 10 цооног өрөмдөхөд тоохооргүй санхүүгийн чадамжтай байх ёстой. Энэ зардал манайд хэцүү. Тиймээс гаднаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Үүнд ашигладаг томьёо нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Та мөнгөө гаргаад хайгуулаа хийгээд, нөөцөө тогтоо. Гаргаад ирсэн бүтээгдэхүүнийг чинь хувааж авна гэдэг л тохироо. Манайхан уриад байгаа ч олигтой орж ирэхгүй л байгаа. Саяхан газрын тосны хайгуулын блок дахин зарласан. Тэгэхээр үүн дээр ямар нэгэн байдлаар монголчууд эсэргүүцэх нь манай эрх ашиг биш гэж үздэг. Монголын геологичдын яриагаар бол маш олон тектоникын хагаралд өртсөн, бага, бага нөөцөөр тусгаарлагдсан. Тэр хэрээрээ өтгөн, зуурамтгай нефть байх магадлал их гэдэг юм билээ.

-Утаагүй түлш үйлдвэрлэж байгаа тухай түрүүнд ярьсан. Гэтэл нийслэлд урд хөршөөсөө худалдаж аваад асуудлаа шийдэхийг оролдож байгаа. Ер нь тэндээс нийслэлийн хэрэгцээг хангах боломж бий юу?

-Дорноговиос нийслэл рүү тээвэрлэлтээ төмөр замаар л оруулаад ирнэ. Энэ талаар дээж аваад баахан туршилт хийсэн гэсэн. Хятадаас авч байгаа тэр шахмал түлш гээчийнх нь доторх зүйл нь манайхтай адилхан байгалийн антрацит юм байна лээ. Саяхан Хятадаас нэг тонныг нь нэг сая төгрөгөөр оруулж ирэх тендер зарласан байсан. Дотоодоос болохоор 340 мянгаар авна гэсэн тендерийг зун зарласан ч компаниуд ороогүй гэсэн. Үүнийг би гайхаад л байгаа. Өөрсдийнхөө түүхий эдийг ашигла гэхээр нэг их наяд төгрөгөөр үйлдвэр барина гээд байдаг. Хүрэн нүүрсийг үйлдвэрийн аргаар боловсруулахаар шийдлээ гээд рекламдаад байсан. Надад бол утгагүй асуудал. Монголд бага дэгдэмхий, тортогтой нүүрс нь бэлэн байна. Хийж байгаа хүмүүс нь байгаа. Эд нар бүгдээрээ мэдэж байгаа. Яагаад хийхгүй байгааг ойлгохгүй байна.

-Цаана нь өөр эрх ашиг байна уу?

-Мэдэхгүй, ойлгохгүй байна.

-Ураны төслийн талбай дээр очсон гэсэн. Бүтээн байгуулалтын явц хэр байна вэ?

-Ер нь ямар ч ашигт малтмалын үйлдвэрлэл байгаль орчинд их, бага хэмжээгээр сөрөг нөлөөтэй. Тэр нөлөөг нь байж болох хэмжээнд тогтоох, барих үүрэг нь төрийн байгууллагуудынх юм. Монгол Улс бодлого гаргаад ураны ордоо ашиглъя гэж байгаа бол төрийн зүгээс хяналтын ажлаа маш сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, дутуу, хийсвэр мэдээллээс болж хүмүүс айдаст автаж, бусад газарт байдаг л асуудлыг дэвэргэх гээд нийгмийн сэтгэл зүйн асуудал байна. Тиймээс хүмүүсийг мэдээлэлжүүлэх, ойлгуулах, ил тод, хяналттай байх нь л чухал. Ураныг цооногоор хүхрийн хүчил уусгаж, нөгөө цооногоор нь гаргаж авч, түүнээсээ ураныг ялгах л технологи. Тэр хүхрийн хүчил цооногоор бус өөр чиглэлд урсах юм бол тэр хавийн хөрс, ус бохирдох эрсдэлтэй. Тиймээс үүнийг хянаж байхын тулд тойруулаад хяналтын цооногууд өрөмдсөн. Тэндээсээ хуваарийн дагуу дээж аваад шалгаж байх ёстой. Үүнийгээ хийж чадаж байвал асуудалгүй. Дэлхий даяар хаа сайгүй ашиглаж байгаа. Казахстан улс байна. Орос, Хятад хоёртой ярих юм байхгүй. Гуравдагч томоохон улсын хөрөнгө оруулалт гэдэг Монголын эрх ашиг мөн байхгүй юу. Тиймээс энэ төслийг байгаль орчны нарийн хяналтын дор хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Ийм үндэслэлээр УИХ-аас их өндөр дэмжлэг аваад эхэлсэн. Түүнээс хойш хуучин туршилтын олборлолт явуулж байснаа сэргээсэн байна. Барилга угсралтын бэлтгэл ажлуудаа хийж, замын ажил эхлэх шатандаа, цахилгааны шонгуудаа зоочихсон байж байна. Миний хувьд барилга угсралтын ажил удаан байна гэсэн чамлалттай байгаа. Яагаад гэхээр энэ төсөл зөндөө яриа болж байж батлагдсан. Тиймээс энэ ажлыг яаравчлуулах шаардлагатай.

-Хөрөнгө оруулагч талын болгоомжлол байна уу. Гэнэтхэн л хэдэн нөхөр очоод эсэргүүцээд самраад хаячихдаг шүү дээ?

-Юундаа болгоомжилдог юм. Монгол Улсын парламент түүхэндээ байхгүй өндөр хувиар дэмжсэн. Үүнээс илүү яаж дэмжиж, хамтарч ажиллах юм. Ингэж дэмжүүлчихээд цаг алдалгүйгээр оруулна гэсэн хөрөнгө оруулалтаа хийгээд барилга угсралтаа явуулаад, зам харгуйгаа тавиад явах ёстой. Сонгогдсон замын компани нь хайрга, дайрга олдохгүй болохоор ажлаа явуулж чадахгүй байгаа гэсэн зүйл ярьж байна лээ. Энэ бүхнээ тооцож л тендерт ороод шалгарсан байлгүй дээ. Тиймээс одоо элдэв шалтгаан ярилгүйгээр францууд ч тэр, замын компани нь ч тэр амалсан ажлаа хийх хэрэгтэй. Энэ нөхцлийг бүрдүүлэх гэж зөндөө яриа болсон шүү дээ.

-Таны үзэж харсан энэ том төслүүд ашиглалтад ороод ирэхээр боловсон хүчний дутагдалд орж магадгүй гэдэг зүйлийг хэлж байна. Тэгвэл энэ асуудлыг бид хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Дорноговь аймагт хийгдэж байгаа энэ хэдэн төсөл л гэхэд ирэх жилүүдэд 3000 хүний хэрэгцээ гарна. Тиймээс тус аймагт байгаа политехник коллежтэй нэлээд хамтарч ажилладаг юм билээ. Гэхдээ хангалтгүй. Тэгэхээр шинээр мэргэжлээ сонгож байгаа залуучууддаа хандаж хэлэхэд Монгол Улс аж үйлдвэржиж байгаа учраас инженерүүд хэрэгтэй байна. үйлдвэрт ажиллах гэж байгаа хүн гэдэг чинь зөвхөн нүүрс, цементтэй зууралддаг юм биш. Хиймэл оюуны, программ хангамж, цахилгаан, электроник, хими технологи, холбоо харилцааны мэдлэг хэрэгтэй. Ерөөсөө л өөрийн хүссэн, дуртай техникийн мэргэжлээрээ дунд болон дээд боловсрол эзэмших шаардлагатай. Энэ зүйл рүү залуусын анхаарлыг хандуулмаар байгаа юм. Хоёрдугаарт, энэ үйлдвэрүүд ашиглалтад ороод ирэхээр манай, танай үйлдвэр, улсынх, хувийнх, лусын ачааг түрүүлж явуулна гэдэг асуудал төмөр зам дээр гарч байна.

-Энэ чинь тогтсон график, гэрээнийхээ дагуу л тээвэрлэлт хийдэггүй хэрэг үү?

-Өмчийн ийм ялгаварлал байж болохгүй. Үндсэн хуулийн асуудал байхгүй юу. Хоёрдугаарт, Улаанбаатар төмөр замын үндсэн шугам, дээрээс нь Монголын төмөр замын сүүлд баригдсан хөндлөн чиглэлийн замууд бий. Гэтэл Монголын төмөр замын зүтгүүр Улаанбаатар төмөр зам дээгүүр явдаггүй. Улаанбаатар төмөр зам нь Тавантолгойгоос тээвэрлээд аваад ирсэн нүүрсийг татаад авъя гэхээр зүтгүүр байхгүй. Ингээд гацаанд ороод барьчихсан төмөр замаа ашиглаж чаддаггүй. Тавантолгойгоос Зүүнбаян, Дорноговь хүртэл маш урт төмөр зам тавьчихсан хэрнээ ашиглахгүй, хажуугаар нь машинаар зөөгөөд тоос босгоод байна. Төмөр замын бодлого хэрэгтэй байна.

-Ханги боомт руу хүртэл төмөр зам тавьчихсан. Дорноговь аймаг чинь бараг тэр чигээрээ л төмөр зам байгаа биз дээ?

-Харамсалтай нь барьчихсан төмөр замаа ашиглаж чадахгүй. Салбар хоорондын зохицуулалт их чухал байна. Ачаа тээврээс гадна зорчигч тээвэр бас хэрэгтэй. Үйлдвэр ашиглалтад орохоор хэдэн мянган хүний урсгал нэмэгдэнэ. Машинаар давхиад байхаар ядарна, аваар осол гарна, хүний амь насны асуудал яригдана.

-Дээрээс нь манай авто замын нөхцөл байдал үнэхээр тааруу шүү дээ?

-Замын-Үүд-Алтанбулагийн босоо тэнхлэг чинь ачаа тээврийн гол зам. Дандаа том техникүүд явдаг. Тийм болохоор төмөр замын зорчигч тээвэр их чухал байна. Эрэлт нь нэмэгдээд байхад төмөр замын зорчигч тээврийн хэмжээ нь эсрэгээрээ буураад байна. Яагаад гэхээр ачаа явуулж мөнгө олох гээд байдаг. Төмөр замаараа Дорноговь гэлтгүй нэгэнт холбогдчихсон юм чинь Тавантолгой, Цогтцэций хүртэл зорчигч тээвэрлэж болно. Суурин бүсүүд үүсчихсэн. Мөн зам тээвэр дээр ч гэсэн сонин, сонин бодлого байна.

-Ямар зүйл байна вэ?

-Ораногийнхон замаа тавьчих юм бол тэр зүг рүү зам харилцаа нэлээд сайн болох юм байна. Чойроос Мандалговийн чиглэлийн замын ажил урагштай явж байгаа. Энэ баригдаж дуусвал Дундговь аймгийн хөгжилд маш том түлхэц болно. говийн битүү тойрог үүсгэх хэрэгтэй гэж бид олон жил ярьсан. Нутаг, нутгийн онцлог бас байна. Жишээлбэл,төмөр замаар холбогдчихсон Дорноговийн уурхайнуудын ажилчид галт тэргээр яваад байхад асуудал алга. Өргөн сумын Монцементийн үйлдвэр гэхэд л сумын төвийнхөө яг хажууд. Тийм болохоор тус үйлдвэр ажилчдын кемп биш сумын төв дээрээ орон сууц барьчихсан байна. Энэ бол монголчуудын ажил, амьдралд их тохирсон шийдэл харагдаж байна лээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Torat Freedom (45.8.17.134)
    META TECH RECOVERY PRO — CRYPTO SCAM RECOVERY LAWYER AND EXPERT. Things have changed; the internet has improved, and, more importantly, victims who have lost funds to scammers are able to get their money back. Many people who have fallen victim to online trading Ponzi schemes are getting their funds restored, thanks to the strength and professionalism of META TECH RECOVERY PRO. If you have ever lost your crypto assets to internet scammers, you can reclaim your funds with the support of this team. Reach out to them via Telegram:@metatechrecoveryproteam W/S - https://wa.link/5ay4fv Metatech@Writeme.Com META TECH RECOVERY PRO is a licensed cryptocurrency recovery team based in the United States that specializes in tracing scammers and recovering lost funds and Bitcoin. All my invested life assets, valued at $294,000, were protected from an online scammer by the experts. If you are a victim seeking an ethical hacker to help you get your money back, do not hesitate to contact META TECH RECOVERY PRO.
    2026 оны 08 сарын 25 | Хариулах
  • Torat Freedom (45.8.17.134)
    META TECH RECOVERY PRO — CRYPTO SCAM RECOVERY LAWYER AND EXPERT. Things have changed; the internet has improved, and, more importantly, victims who have lost funds to scammers are able to get their money back. Many people who have fallen victim to online trading Ponzi schemes are getting their funds restored, thanks to the strength and professionalism of META TECH RECOVERY PRO. If you have ever lost your crypto assets to internet scammers, you can reclaim your funds with the support of this team. Reach out to them via Telegram:@metatechrecoveryproteam W/S - https://wa.link/5ay4fv Metatech@Writeme.Com META TECH RECOVERY PRO is a licensed cryptocurrency recovery team based in the United States that specializes in tracing scammers and recovering lost funds and Bitcoin. All my invested life assets, valued at $294,000, were protected from an online scammer by the experts. If you are a victim seeking an ethical hacker to help you get your money back, do not hesitate to contact META TECH RECOVERY PRO.
    2026 оны 08 сарын 25 | Хариулах
  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.142.208)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • James Arizona (104.243.245.63)
    Incredible, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have gone above and beyond to help, and they have worked side by side with my local law enforcement. +1, 5,1,6,4,6,7,6,7,8,3
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.176.87)
    Би тэтгэвэрийн хүн,Хаан банкнаас зээл аваад хоёр жилийн өрөнд орсон. Бусад тэтгэвэрийнхэн адил.Гэтэл хуурамч амлалт өгсөн улстөрчид төрийн эрхэнд гараад амьдралыг улам л доройтуулж, зөвхөн өөрсдийн орлого бизнесийн төлөө биднийг эх оронтой маань зарж байна.
    2026 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.176.87)
    Монгол нэртэй бүлэг хүмүүс яагаад арабын улсууд шиг баян тансаг амьдарч чаддаггүй юм бол гэж гайхдаг. Баялаг нь арабаас хэд дахин илүү. УхаантаЙ хүмүүс байвал бичээрэй.
    2026 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.176.87)
    Монгол хүн гадаад хүнээс бага эрхтэй гэж хууль тогтоомжид оруулсан хүмүүс монгол биш хүмүүс бол урвагч дайснууд, үхэр хууль мэддэггүй тэнэг монголчууд, монгол хүнийг гадуурхсан хууль батлаад хэрэгжүүлээд байгааг үхэр монгол бид мэдэхгүй байна. Яагаад асар их баялагтай уудам монголд хөрөнгө оруулагч олдохгүй байна гэхээр, засгийн эрхэнд хуурамч амлалт өгсөн улстөрчид, зөвхөн монголын баялагыг гадаадын баячуудад зуучилж, дундаас нь авилгал авах л зорилгоор гарч ирсэн нам нэртэй бүлэг дээрэмчид авилгачид засаг барьж байна л гэсэн үг. Миний нэр Н.Ганбаатар олоод алаарай чадвал муу урвагч авилгач нараа
    2026 оны 08 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 1 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 10 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 15 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 57 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 39 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top