x

Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна

/Kazinform/ Европын зарим бүс нутагт ойн түймэр газар авсаар буй энэ үед Европын Холбооны Иргэний хамгаалалтын механизм /UCPM/ идэвхжиж, тус холбооноос Бельги болон Испанид тусламж илгээжээ. Ялангуяа Бельгид нөхцөл байдал хүнд байна.

Тус улсын Льеж мужийн нутаг дахь Өндөр Фенн хэмээх дархан цаазат газарт 3 мянган га газрыг хамарсан ойн их түймрийг унтраах ажиллагаа явагдаж байна. Гал сөнөөгчдөд сэтгэлийн дэм өгөх, оршин суугчдыг хамгаалах талаар авч буй арга хэмжээтэй газар дээр нь танилцахаар Бельгийн хаан Филипп гамшиг нүүрлэсэн бүс нутагт өчигдөр хүрэлцэн ирсэн байна. Хүлэрт хөрс болон үе үе ширүүсэж буй салхины улмаас гал унтраах ажиллагаа төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Уг ажиллагаанд Бельгийн өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй гал сөнөөгч, 120 тусгай техник ажиллаж байна. Тэдэнд туслахаар Шведээс Европын гал сөнөөх rescEU агаарын флотын 2 нисэх онгоц, Нидерланд, Норвег, Германаас тус бүр 2 нисдэг тэргийг илгээжээ. Мөн Францаас Испанид 36 нэгж техник бүхий 104 гал сөнөөгчийг илгээсэн бөгөөд тэд Арагоны бүс нутагт 16 мянган га газрыг хэдийн хамарсан ойн түймэртэй хамтран тэмцэж байна.  

Европын Холбооны “Сopernicus” гэдэг онцгой байдлын албанаас Бельги, Испани, Грек, Герман, Монтенегро, Албани, Франц, Италид дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчдөд хиймэл дагуулын гэрэл зургуудыг илгээн тусалж байна. Хямралын үеийн менежмент хариуцсан комиссар Хажа Лахбиб хэлэхдээ “нэг ч улс ойн түймэртэй дангаараа тэмцэх боломжгүй. Манай иргэний хамгаалалтын механизмын хүрээнд илүү шаардлагатай байгаа газрууд руу нисэх онгоц, нисдэг тэргүүдийг илгээж байна. Европын эв нэгдэл хүчтэй гэдэг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Бельги, Испанид дахин харагдлаа” гэв.

Энэ онд Европ даяар ойн түймэр онцгой хүчтэй дэгдэж байгаа бөгөөд долоодугаар сарын эцэс гэхэд ердийнхөөс 2.5 дахин их хэмжээний талбайг хамраад байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.142.208)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 1 цаг 29 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 1 цаг 40 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 1 цаг 45 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 1 цаг 50 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 1 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 1 цаг 57 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 3 цаг 4 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 3 цаг 22 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 4 цаг 4 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 4 цаг 10 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 4 цаг 21 мин Худлаа... 4 цаг 46 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 4 цаг 55 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 4 цаг 59 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 4 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 5 цаг 7 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 5 цаг 11 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 5 цаг 15 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 5 цаг 17 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 6 цаг 23 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top