x

Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт яамны удирдах ажилтны шуурхай хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг шуурхай гаргах, таримлын төрөл тус бүрээр ургацын тооцоо, төлөвийг нарийвчлан боловсруулах, ургац хураалтын арга, технологийн төлөвлөгөөг гаргах, улсын нөөцийн улаанбуудай бэлтгэх, ургацын комиссыг шуурхай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, ургац хураалтын үед шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэх, ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудын дарга удирдлагуудад даалгасан.

Ургацын урьдчилсан балансыг наймдугаар сарын 20-д гаргах ёстой. Салбарын сайдын тушаал, удирдамжийн дагуу энэ ажлыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд зохион байгуулж байна. 

Төв аймгийн ХХААГ-аас байгуулагдсан ажлын хэсэг аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан баланс тодорхойлох, ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах, тариалангийн талбайн ургацын төлөв байдлыг үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, ургацын нөхцөл байдал, урьдчилсан гарцыг тодорхойлон ажиллажээ. 

Булган аймгийн ХХААГ-ын ажлын хэсэг үр тариа, хүнсний ногооны тариалан эрхэлдэг сумдад ажиллаж ургацын урьдчилсан балансыг тодорхойлохын зэрэгцээ тариалан эрхлэгчдэд зөвлөгөө өгч байна. Тухайлбал, Хишиг-Өндөр сумын “Баярт Тал Агро” ХХК болон “Дөрвөн Хөвгүүн” ХХК-иудын тариалангийн талбайд ургацын баланс тогтоож, зөвлөгөө өгч, санал хүсэлтийг сонсож, ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үр тариа, тосны ургамал, төмс, хүнсний ногооны тариалалтын явц, ургамлын эрүүл ахуйн нөхцөл байдалтай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор Ургамал хамгааллын газрын мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч, агрономич нартай хамтран ажиллаж байна.

Ажлын хэсэг Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө сумдад ажиллан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тариалангийн талбай, ургамлын төлөв байдалтай газар дээр нь танилцаж, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох чиглэл, зөвлөмжөөр ханган ажиллажээ.

Энэхүү арга хэмжээ нь ургамлын өвчин, хортон шавж, хог ургамлын тархалтыг бууруулах, ургамал хамгааллын арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, ургацын чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна 42 мин “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 53 мин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно 1 цаг 1 мин Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна 1 цаг 9 мин "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 1 цаг 37 мин Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 1 цаг 56 мин ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 2 цаг 5 мин Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 2 цаг 12 мин А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 2 цаг 23 мин Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 2 цаг 26 мин Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна 2 цаг 33 мин Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ 2 цаг 38 мин Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна 3 цаг 16 мин Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ын үзэсгэлэнгийн талбайд танилцуулав 3 цаг 44 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 3 цаг 53 мин Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой 16 цаг 31 мин COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ 17 цаг 38 мин COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна 18 цаг 27 мин Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 сая төгрөгөөр урамшууллаа 19 цаг 19 мин Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ Өчигдөр 10 цаг 50 мин
iИх уншсан
Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Ормузын хавх Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргү... Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэр... Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алдж... Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучил... Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруула...
Top