x

"Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна

Байгаль орчны дэлхийн сан улс орнуудад ган гачгаас урьдчилан сэргийлэх, хуурай бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, экосистем, хүнсний аюулгүй байдал, усны хангамж, амьжиргаа, эрүүл мэндэд учирч буй эрсдэлд хариу үйлдэл үзүүлэхэд туслах "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж буйгаа зарлалаа.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын хүсэлт, Байгаль орчны дэлхийн сангийн хөрөнгө оруулалтаар 2026-2030 онд хэрэгжих тус хөтөлбөр нь улс орон, орон нутгийн иргэдэд гангийн давхар нөлөөнд сайн бэлдэх, түүнийг хянаж үнэлэх, сааруулах, хариу арга хэмжээ авахыг дэмжинэ. Тус сангийн 140 сая ам.долларын буцалтгүй тусламжийн урьдчилсан төсөвтэй энэ хөтөлбөр нь улс орнуудыг гангаас урьдчилан сэргийлэх  тэсвэртэй байдалд шилжихийг дэмжих юм.

"Эрүүл газар нутагт хөрөнгө оруулах нь хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэртэй болон биологийн олон янз байдал, ус, ажлын байр, энх тайванд хөрөнгө оруулж байна гэсэн үг" гэдгийг Байгаль орчны дэлхийн сангийн Газар, цөлжилт, ой модыг хамгаалах чиглэлийн ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч Улрих Апел COP17-гийн Санхүүжилтийн өдрөөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Дэлхийн хуурай бүсийн ихэнх хэсгийг эзэлдэг, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чухал үүрэгтэй бэлчээр нутгийг хамгаалах, тогтвортой ашиглах, сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэхээр Монгол Улс, Цөлжилттэй тэмцэх конвенцын манлайлан хэрэгжүүлж буй олон талт "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ыг Байгаль хамгаалах дэлхийн сан дэмжиж байна. Тус сан нь Монгол Улс, Дэлхийн байгаль хамгаалах холбооны хамтарсан 8 сая ам.долларын санхүүжилтэд тулгуурлан, IUCN-ийн хэрэгжүүлж буй 3.3 сая ам.долларын санхүүжилт бүхий төслөөр дамжуулан бэлчээрийн санаачилгыг дэмжиж байна. Мөн 2022-2026 онд бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээх, нүүдэлчин малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр нийт 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 50 төслийг баталжээ. Эдгээр нь хөгжүүлэлтийн янз бүрийн шатанд үргэлжилж байгаа бөгөөд "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ыг дэмжин, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмд хувийн хэвшил, хандивлагчдын харилцааг хариуцсан мэргэжилтэн Сара Туми ярихдаа, “Улсын эх үүсвэрийг эрсдэлийн хөрөнгө оруулалтад хувийн хэвшлийг түлхүү оролцуулахад хөшүүрэг, урамшуулал бий болгох, олон талын түншлэл байлгахын тулд таксономыг бий болгох нь чухал байна. Бэлчээр нь дэлхийн газрын талыг эзэлж, хэдэн 100 мянган малчны амьжиргааг авч явдаг. Санхүүжилтийн өдрөөр хувийн хэвшлийг хэрхэн оролцуулах тухай хөндлөө. Санхүүгийн эксперт, удирдагч нарыг оролцуулан хөрөнгө оруулалт цуглуулж байна. Дараагийн СОР хүртэл санхүүгийн архитектур боловсруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах нь конвенцын зорилгод чухал байгаа. Шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжих боломжтой зорилт хэрэгтэй. Өнөөдөр Пакистан, Монголын хувьд үндэсний тэргүүлэх чиглэлээ газрын доройтолтой холбоотой яаж дэмжиж байгааг компаниуд танилцуулсан. Конвенцын талууд СОР-дн хувийн хэвшлийг илүү дайчилж оролцуулъя гэсэн” хэмээв.

Байгаль орчны дэлхийн сан өнгөрсөн 20 жилд 5,2 тэрбум ам.долларыг 144 орны цөлжилт, газрын доройтолтой холбоотой 742 төсөл хөтөлбөрт зориулсан байна. Мөн 2022-2026 онд 50 төсөл баталсан бөгөөд Тогтвортой бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт, малчдын амьжиргааг дэмжиж 300 сая ам.доллар зарцуулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 1 цаг 36 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 1 цаг 56 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 2 цаг 1 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 2 цаг 51 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 2 цаг 53 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 3 цаг 5 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 7 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 5 цаг 16 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 7 цаг 1 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 7 цаг 4 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 7 цаг 17 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 8 цаг 9 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 9 цаг 27 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 32 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 9 цаг 38 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 9 цаг 58 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 10 цаг 4 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 10 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 17 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 10 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Г.Занданшатарын гурван засуул, бас… Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top