x

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогтод /2026.08.23/ УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгийн тусгай бүсийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

УИХ-аас Чөлөөт бүсийн тухай хуулийг 2002 онд баталж, 2015 онд улс орны хөгжлийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн уг хуулийг шинэчлэн найруулсан байна. Хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрч, үе үеийн Засгийн газруудаас чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан хэдий ч  үйл ажиллагаа нь хүлээсэн үр дүнд хүрээгүй байгаа аж.

Монгол Улс нь улс төрийн засаглалын хувьд гадны шууд хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүхий ардчилсан тогтолцоотой, Төв Азийн бүс нутагт хараахан бий болоогүй байгаа санхүүгийн чөлөөт бүс байгуулахад байршлын хувьд хамгийн тохиромжтой бөгөөд энэ бүс нутагт санхүүгийн чөлөөт бүсийн орон зай, хэрэгцээ байгаа аж.

Байршлын давуу байдлаа ашиглан бүс нутагтаа тээвэр логистик, ачаа тээврийн зангилаа төв болох, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбараа тэтгэх хөрөнгө оруулалтын гол хөшүүрэг нь санхүүгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын санхүүгийн төв болох зорилтыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн тууштай бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэгдмэл зохион байгуулалттай байх шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Иймд УИХ-ын нэр бүхий 16 гишүүнээс Чөлөөт бүсийн тухай хуулийг Эдийн засгийн тусгай бүсийн тухай гэж өөрчилж, бүх төрлийн чөлөөт бүсэд үйлчлэх боломжтой эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, чөлөөт бүсийн тусгай дэглэмийг тодорхойлох асуудал нь хууль зүйн хувьд тодорхойгүй хэвээр байгаа тул чөлөөт бүсийн төрөл, хэлбэр, тусгай дэглэмийн талаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ. Мөн олон улсад эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс гэсэн үндсэн төрлүүдэд ангилдаг тул энэ хүрээнд чөлөөт бүсүүдийг төрөлжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн тусгай бүс байгуулах эрхийг хуулиар өгөх зохицуулалтыг тусгахын зэрэгцээ чөлөөт бүсэд зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, тухайн чиглэлд хамаарах тусгай, энгийн зөвшөөрлийг цахимаар, богино хугацаанд шийдвэрлэх эрхийг Засгийн газрын холбогдох сайдад хуулиар өгч, шийдвэрлэх журмыг төсөлд тусгажээ.

Мөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэл, хөрөнгө оруулалт, гадаадаас ажиллах хүчний мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох асуудлыг хуульчилж, чөлөөт бүсийн аливаа үйл ажиллагааг шуурхай, ил тод болгож, хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 48 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 54 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 1 цаг 0 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 1 цаг 19 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 1 цаг 26 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 32 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 39 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 1 цаг 47 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 1 цаг 52 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 1 цаг 57 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 2 цаг 3 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 2 цаг 10 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 2 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 2 цаг 35 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна 23 цаг 26 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна 23 цаг 50 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр 11 цаг 11 мин Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Богд” групптэй хамтарна Өчигдөр 11 цаг 00 мин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад айлчилна Өчигдөр 10 цаг 52 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top