x

Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хятадын ШУА-ийн Их сургуулийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Янфэн Ван болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хятадын ШУА-ийн Их сургууль (UCAS) нь судалгааны хүрээлэн, лаборатори, эрдэмтэн, судлаачдын нөөцөд тулгуурлан сургалт, судалгааг хослуулан хөгжүүлдэг БНХАУ-ын тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг юм.

Монгол Улсын ШУА-ийн Их сургууль (UMAS) өнгөрсөн жилээс элсэлтээ авч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, тухайн үеийн БШУЯ-наас ШУА-ийн эрдэм шинжилгээний мэдлэг, хүний нөөц, судалгааны хүрээлэн, лаборатори, дэд бүтцийн нөөцөд түшиглэн UMAS-ийг байгуулсан ба UCAS-ийн нэгэн адил судалгаанд суурилсан ахисан түвшний боловсролын тогтолцоог хөгжүүлэх зорилготой. 

Тиймээс өнөөдрийн уулзалтаар талууд хоёр сургуулийн онцлог, давуу талд тулгуурлан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал нэгдлээ. Мөн хоёр талын хамтарсан хөтөлбөрөөр залуу эрдэмтдийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

ШУА-ийн Их сургууль хөтөлбөр, арга зүйн хувьд БНХАУ-ын UCAS-тай ижил зорилго, чиглэлээр хөгжиж байгаа тул хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо. Түүнчлэн санхүүжилтийн загварыг хоёр тал хамтран судалж, тогтвортой санхүүгийн механизмыг бий болгоход анхаарч ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 4 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 4 цаг 29 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 4 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 6 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 6 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 6 цаг 44 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 8 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 10 цаг 13 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top