x

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарагсад тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 01/4831 тоот албан бичгийг үндэслэн 420 хүүхдийн нэрийг зарлав.

Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийх юм. Бэлтгэл хөтөлбөрөө амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурахыг нь шийднэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх ажээ.

Жагсаалтад нэр нь багтсан хүүхдүүд энэ сарын 27-29-нд МУИС-ийн Номын сангийн 101 тоотоос болон 9988 9379, 9994 9945 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 4 цаг 40 мин Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 6 цаг 48 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 8 цаг 18 мин Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 8 цаг 32 мин МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна Уржигдар 17 цаг 03 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна Уржигдар 16 цаг 56 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө Уржигдар 16 цаг 43 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ Уржигдар 16 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 25 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 16 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав Уржигдар 16 цаг 10 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш Уржигдар 16 цаг 03 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна Уржигдар 15 цаг 49 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил Уржигдар 13 цаг 32 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... Уржигдар 11 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна Уржигдар 11 цаг 22 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 09 цаг 29 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 2026-11-23 Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2026-11-23 “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2026-11-23
iИх уншсан
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хур... Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өр...
Top