Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 9 дэх өдрөө үргэлжилж, өнөөдөр /2026.08.25/ Усны өдөр эхэлж байна. Цэнхэр бүсэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаа нутгийн уугуул иргэд уриа, лоозон барин өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж, тэмцэл хийж байна.

Уугуул иргэд СОР 17 оролцож, дэвшүүлсэн санал санаачилгыг хасаж, хурлаар хэлэлцэхгүй байгаа учраас өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж тэмцэж байна. СОР 17-ийн томоохон хуралд уугуул камерын бичлэг бичигдэх төдий л оролцож байгаа учраас бидний дуу хоолойг сонсдог баймаар байна гэдгийг илэрхийлжээ.
Мөн бид өөрсдийнхөө төлөө дуу хоолой хүргэж, өвгөд дээдсийн захиасыг сахиж, хамгаалахын тулд энд зогсож байна. Бид энд зөвшөөрлийн төлөө зогсож байна. Бид өөрсдийн бодож байгаа зүйлийнхээ төлөө, бидний мэдлэг, ур чадварыг дараа үедээ үлдээхийн төлөө өөрсдийнхөө дуу хоолойгоо хүргэж байна.
Хүмүүс хамтдаа зүтгэж, нэгтгэх хэрэгтэй. Энэ гайхалтай орон зайг үлдээхийн төлөө уугуул иргэдийг хүн бүр хүндэлдэг байх хэрэгтэй гэдгийг илэрхийлсэн байна.




COP17 Mongolia



