x

Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ

Иран болон Оман улс Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоц нэвтрүүлэх түр гарцын байгуулах талаар тохиролцсон гэж Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади /2026.08.25/ мэдээлжээ.

Түүний тайлбарласнаар Персийн булан руу орох хөлөг онгоцууд Ираны усан хилээр дамжих бол гарах чиглэлийн зам Оманы усан хилээр үргэлжлэх бөгөөд хоёр чиглэлийн хөдөлгөөний тодорхой хэсэг Ираны усан хилээр дайрах аж. Уг түр гарцыг зөвхөн худалдааны хөлөг онгоц ашиглах бөгөөд байлдааны хөлөг онгоц нэвтрүүлэхгүй гэжээ.

Гарибабади энэ зохицуулалт нь Ормузын хоолойг нэн даруй бүрэн нээж буй хэрэг биш гэдгийг онцлов. Түр гарцыг ашигласны дараа Иран, Оман 30-60 хоногийн хугацаанд байнгын навигацийн шинэ маршрутын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ираны тал Ормузын хоолойг бүрэн нээх асуудлыг тодорхой нөхцөлтэй холбон тавьж байгаа юм. Гарибабадигийн хэлснээр эдгээрт эдийн засгийн бүслэлт, хоригийг цуцлах, Ливаныг оролцуулсан бүс нутгийн мөргөлдөөнийг зогсоох, Йементэй холбоотой бүслэлтийн асуудлыг шийдвэрлэх болон АНУ өмнөх тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг багтаж байна.

Мөн тэрбээр АНУ Ормузын хоолойн олон улсын усан зам дахь минуудыг цэвэрлэсэн гэх мэдэгдлийг няцааж, АНУ-ын мина цэвэрлэгч хөлөг онгоц бүсэд нэвтэрвэл Ираны бай болно хэмээн анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн энэ сарын 25-нд "Ормузын хоолойн олон улсын усан дахь минуудыг цэвэрлэсэн буюу устгасан гэж мэдэгдээд, Иран шинээр мина байрлуулахыг оролдвол тухайн хөлөг онгоцыг устгана" хэмээн анхааруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир 22 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 47 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо 53 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ 1 цаг 0 мин Цагдаагийн 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 5 мин Итали улстай байгальд суурилсан шийдлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 8 мин Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцална 1 цаг 34 мин АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна 1 цаг 38 мин Аюулгүй байдлыг хангаж, хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна 1 цаг 42 мин МАН-ынхан Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн панчанд хаяж байх шиг... 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороотой 2 цаг 47 мин "Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 15 цаг 36 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 15 цаг 40 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 15 цаг 46 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 15 цаг 54 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 15 цаг 57 мин СОР17: Нийгэм-соёлын бүс нутгийн Уугуул иргэд хэвлэлийн бага хурал хийв 16 цаг 18 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 16 цаг 50 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 17 цаг 25 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 18 цаг 4 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top