x

“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа! 

“Урьхан” Б.Чинбатад 300 гаруй тэмбумаар үнэлэгдэх 520 кг алтаа дээрэмдүүлсэн иргэн В.Ганзоригийг “Ахиж дээрэмдүүлж чадахгүй” гэж хэлснийх нь төлөө шоронд хорьсон шүүх, цагдаагийн албан тушаалтны хэрэг ид дуулиан тарьж байна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож буй иргэн В.Ганзориг шүгэл үлээснээр Монголын Пабло Эскобар “Урьхан” Б.Чинбатын шүүх, цагдаад угсарсан картелийн гишүүдийн нэр ил болоод байгаа юм. 

“Өдрийн сонин”-оос эхлээд Монголын нөлөө бүхий хэвлэлүүд энэ талаар мэдээллэж, баримт, нотолгоотой эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, нийгмээрээ цагдаа, шүүхийнхнийг шүүмжилсэн халуун өдрүүдэд таг чиг гүлдийж суусан Хууль зүйн сайд С.Амарсайхан дөнгөж өчигдөрхөн амь орлоо. Мань эр өчигдөр ЦЕГ-ын дарга Ж.Болдыг дуудан баахан загнаж дүр эсгэв. 

 “Урьхан” Б.Чинбат ба хууль, шүүх, цагдаагийнхны булхайг нотолгоотой дэлгэсэн мэргэжлийн редакцитай мэдээллийн сувгуудын нийтлэл, нэвтрүүлгийг С.Амарсайхан сайд “Сошиалаар яваад байгаа гүтгэлэг” гэж мэдэгдээтэхлээ.  С.Амарсайхан сайд аа, “Урьхан” Б.Чинбат гэж рецедивийн Монголын шүүх, цагдаад угсарчихсан маш том бүлэглэлийг жирийн нэг бизнес эрхлэгч иргэн торны цаанаас зарлачихаад байна. Иргэн В.Ганзоригийн шүгэл үлээсэн  цагдаа, шүүхийнхний нэрсийг Монголын үндэсний өдөр тутмын номер нэг хэвлэл болох “Өдрийн сонин” зарлалаа. Өөрийн гэсэн өнгө төрх байр суурьтай томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн араас мөшгиж эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлгүүд цацаж байна. Гэтэл энэ бүхнийг “Сошиалаар явж буй” гүтгэлэг төдий гэж харж, бухимдаж буйг тань юу гэж ойлгох вэ? 

Таны цаана хууль, шүүх, цагдаагийн том бүлэглэл бий гэсэн шум төрийн ордны тамхины цэг хавиас дуулддаг. Нэр бүхий цагдаагийн хөрөнгөжсөн хурандаагаар удирдуулсан бүлэглэл таны бизнесийг хамгаалдаг гэх жиг жуг их дээгүүр төвшинд яригддаг. Магадгүй иргэн В.Ганзоригийн шүгэл үлээлт таныг хамгаалдаг шүүх, цагдаа, хуулийнхнийг нэрвэж байж мэдэх юм. Ийм шалтгаанаар л та бодит нотолгоотой, Монголын түүхэнд тэр бүр тохиодоггүй том шүгэл үлээлтийг “сошиалын гүтгэлэг, дайралт” гэж зэвүүцэн хүлээж авч байж мэдэх юм. Тийм л биш бол энэ кейс дээр  үг яриа, мэдэгдэл байр сууриа тун болгоомжтой бодож тунгааж хэл, С.Амарсайхан сайд аа. 

“Урьхан” Б.Чинбат ба түүний бүлэглэлийн шүүх, цагдаа нар иргэн рүүгээ дайрч, иргэнийхээ эрхэнд халдаж шоронд хорьчихоод байна. Гэвч Монгол төрийн сайд та эрүүгийн рецедив, мафийн гишүүн шүүгч, цагдаа нар шигээ хохирсон иргэн рүүгээ ингэж дайрч болохгүй. 

Зүй нь Монголын төр дээрэмчдэд дээрэмдүүлж хоригдох хүртлээ хохирч цөхөрчихөөд, амь тавихынхаа өмнө эцсийн аргаа хэрэглэж шүгэл үлээсэн иргэнээ хамгаалах учиртай. Гэтэл монгол төрийн сайд нь цөхөрсөн иргэн рүүгээ эрүүгийн рецедив, мафижсан шүүгч, цагдаа нартайгаа нийлж дайрдаг байж болох юм уу, Ерөнхий сайд Н.Учрал аа. 

“Урьхан” Б.Чинбат гэдэг эрүүгийн рецедивийн гарт шүүх нь төртэйгөө, сайдтайгаа орчихсон юм биш үү, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө!!!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
  • Kuala Lumpur Bitcoin Recovery Expert. (173.239.236.213)
    Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
  • Lisa Werth (18.89.140.168)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 48 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 25 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 51 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 2 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 8 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 14 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 19 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 23 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 54 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 58 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 59 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 4 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 7 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 10 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 21 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 15 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 59 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 11 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 35 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top