x

Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа

Геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн суурь салбарын нэг. Гэвч салбарын онцлог, шинжлэх ухаанч байдлыг мэргэжлийн түвшинд ойлголгүйгээр улс төржүүлэх, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх явдал байсаар ирсэн.

Үүний зэрэгцээ салбарын мэргэжлийн байгууллагууд тус тусын чиглэлээр идэвхтэй ажилладаг ч нийтлэг эрх ашгийг нэгдмэл байр сууринаас илэрхийлэх боломж хязгаарлагдмал байв.

Энэ нөхцөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн ажиллах чухал боломжийг бүрдүүллээ. Уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын 8-нд нэмэлт, өөрчлөлт орсон.

Энэ эрх зүйн шинэ орчны хүрээнд 2026 оны долоодугаар сарын 21-нд геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын 38 мэргэжлийн холбооны 47 төлөөлөгч оролцсон Их хурал болж, “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгууллаа.

Их хурлаар холбооны нэр, дүрэм, бүтэц, суурь зарчмыг баталж, Г.Батцэнгэлийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Мөн геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй Удирдах зөвлөл, гурван гишүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулжээ.

Удирдах зөвлөлийн тэргүүнээр доктор Д.Цогбаатар сонгогдсон байна.

Шинэ холбоо байгуулагдсан нь зөвхөн шинэ байгууллага бий болгосон хэрэг биш. Олон жилийн турш салангид ажиллаж ирсэн мэргэжлийн холбоодын дуу хоолойг нэгтгэж, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, төр засаг болон олон нийтэд мэргэжлийн байр суурийг хүргэх шинэ боломж юм.

Цаашид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн ёс зүйг бэхжүүлэх зэрэг олон ажил холбооны өмнө байна.

Гэхдээ холбоо байгуулагдсан нь эцсийн үр дүн бус, харин шинэ ажлын эхлэл. Үр дүнтэй ажиллахын тулд гишүүн байгууллагуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хариуцлага хамгийн чухал.

Өнөөдөр уул уурхайн салбарын тогтвортой хөгжил нь зөвхөн олборлолт, үйлдвэрлэлээр хэмжигдэхээ больсон. Эдийн засаг, байгаль орчин, технологи, хүний нөөц, олон нийтийн оролцоо зэрэг олон талын уялдаа холбоог хангах шаардлагатай болсон.

Тиймээс эв нэгдэл, мэргэжлийн дуу хоолой, хамтын шийдвэр, харилцан дэмжлэг нь салбарын хөгжлийн дараагийн шатанд хүрэх гол нөхцөл болж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв 26 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 32 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ 37 мин COP17 өндөрлөж байна 42 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа 47 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 1 цаг 17 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ 1 цаг 33 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ 2 цаг 10 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна 3 цаг 49 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Өчигдөр 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Өчигдөр 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Өчигдөр 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Өчигдөр 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Өчигдөр 10 цаг 40 мин Цагдаагийн 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Итали улстай байгальд суурилсан шийдлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 10 цаг 31 мин Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцална Өчигдөр 10 цаг 06 мин АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна Өчигдөр 10 цаг 01 мин Аюулгүй байдлыг хангаж, хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна Өчигдөр 09 цаг 57 мин МАН-ынхан Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн панчанд хаяж байх шиг... Өчигдөр 09 цаг 00 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ
Top