Монгол Улс газар, усны нөөцийн тогтвортой менежмент, байгальд суурилсан шийдэл (NbS)-ийг хөгжүүлэх чиглэлээр Итали улстай урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдлээ.
СОР17 бага хурлын хүрээнд БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Итали Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн тэргүүн Марко Риккардо Русконитой хоёр талт уулзалт хийлээ. Уг уулзалтаартогтвортой бэлчээр, газрын менежмент,
экосистемийн нөхөн сэргээлт, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, газар, усны нөөцийг уялдуулан удирдах,
тогтвортой агро-хүнсний тогтолцоо, хөдөөгийн амьжиргааг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах боломжийг хэлэлцлээ.
Монголын дэвшүүлж буй Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга нь байгальд суурилсан шийдлийг дэд бүтцийн төлөвлөлт, үйл ажиллагаа, бодлогод тусган хэрэгжүүлэх зорилготой. Харин Италийн Nature-based Solutions Innovation Accelerator (NBS-IA) нь улс орнуудад байгальд суурилсан шийдлийг дэд бүтцийн төслүүдийг тодорхойлох, боловсруулах, хэрэгжүүлэх болон хөрөнгө оруулагчтай холбох чиглэлээр ажилладаг.
Хамтын ажиллагааны хүрээнд Италийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (AICS), Италийн техникийн байгууллага, их сургуулиуд болон Монголын холбогдох байгууллагууд хамтран байгальд суурилсан шийдлийн төслүүдийг хөгжүүлэх боломжтойг онцлов.
Талууд энэхүү хамтын ажиллагааг COP17-оор хязгаарлахгүй, цаашид газар, усны тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал болон байгальд суурилсан шийдлийн чиглэлээр урт хугацааны түншлэл болгон хөгжүүлэх талаар санал нэгдлээ.



