Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилж байгаатай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид "Аюулгүй байдлын удирдлагын төв"-д 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Болзошгүй үер, усны осол, цацраг хими, тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгүүд өдөр тутамд аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч өдөрт тус бүр 3-5 хурлын тэмдэглэлийг англи хэлээр хөтөлж, хураангуй дүгнэлт бичих ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.




