x

Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ

Төрийн аудитын байгууллагаас Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөнд  хийх аудитыг эхлүүллээ.  Нэгдсэн удирдамжаар хийх уг аудитын нээлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Г.Нандинжаргал хийж,  аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө болон аудитын явцад анхаарах асуудлуудыг танилцууллаа.

Аудитад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн ЗДТГ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, нийслэл болон дүүргийн газрын алба зэрэг холбогдох байгууллагуудыг хамруулж байна.

Аудитын үр дүнд газрын харилцаа, газрын төлбөрийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын хяналт, зохицуулалтын үр нөлөөг үнэлж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргана. Энэ хүрээнд дээрх байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, холбогдох бусад баримт бичиг, хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх юм гэж Төрийн аудитын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.235)
    Газар гэж их ярих боловч газрын асуудал эзэнгүй хэвээрээ байна. Газрыг хамгийн их ашиглаж бас сүйтгэж байгаа ХААЯ, эрдэс баялагийн яам ямар ч ажил хийхгүй, газрын асуудлыг хариуцаж байгаа гэх Барилга хот байгуулалтын яам нь айлын хашааны газар тасдан олгохоос өөр ажил хийхгүй байна. Байгаль орчин уур амьсгалын яам бэлчээрийн мониторинг хариуцаж байгаа гэх авч бодит ямар ч ажил хийхгүй байх юм. Миний санал бол БОУАӨЯ-ыг ерөнхий чиг үүргийн болгоод газрын бэлчээрийн асуудлыг хариуцуулах, малчдыг бэлчээр ашигласны татвартай, талхлан ашиглавал торгуультай болгох, уул уурхай эрхлэгчдийг газар сүйтгэж, ус ашигласных нь төлөө торгууль төлбөрөөр дарамтлах, гм арга хэжээ авмаар байна.
    2026 оны 08 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 4 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 4 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 4 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 6 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 6 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 6 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 8 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 10 цаг 15 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top