x

2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа

2026 оны эхний хагас жилд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжирсан бөгөөд үүнд барааны худалдааны ашиг голлон нөлөөлсөн байна.

Барааны дансны ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбумаар нэмэгдсэнийг албаныхан хэллээ. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлж, дээрх хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийт 3.7 тэрбум ам.доллараар өссөн бол үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор, анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь урсгал дансанд сөргөөр нөлөөлөв.

Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллараар буурчээ. Үүнд “Оюу Толгой” компани гадаад өр төлбөртөө 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлсөн бөгөөд энэ нь нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг бууруулах эерэг үр дүнтэй.

Мөн гадаад валютын улсын нөөц 2025 оны эцсийн 7.0 тэрбум ам.доллароос 2026 оны зургаадугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ. Экспортын өсөлт болон барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулах гол хүчин зүйл болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 4 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 8 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 13 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 19 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв 53 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 59 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ 1 цаг 4 мин COP17 өндөрлөж байна 1 цаг 9 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа 1 цаг 14 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 1 цаг 44 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ 2 цаг 0 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ 2 цаг 37 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна 4 цаг 16 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Өчигдөр 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Өчигдөр 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Өчигдөр 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Өчигдөр 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Өчигдөр 10 цаг 40 мин Цагдаагийн 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Итали улстай байгальд суурилсан шийдлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 10 цаг 31 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ
Top