/ТАСС/. Армени улсын хөл бөмбөгийн "Арарат-Армения" баг Европын лигийн тэмцээний урьдчилан шалгаруулах шатны финалын хариу тоглолтод Румыны Крайова хотын "Университатя" багийг 1:0 харьцаагаар хожсоноор тус тэмцээний үндсэн шатанд шалгарлаа.
Арменийн нийслэл Ереван хотод болсон уг тоглолтын нэмэлт цагийн 8 минутанд Сандро Лима цорын ганц гоолыг оруулжээ. Эхний тоглолт 1:1-ээр тэнцээгээр өндөрлөсөн юм.
"Арарат-Армения" баг 2017 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн улиралд Арменийн аваргаар шалгарсан тул Аваргуудын лигийн урьдчилан шалгаруулах шатны тэмцээнд оролцжээ. Гэвч Словенийн “Целе” багт /2:1, 0:2/ хожигдсоноор үндсэн шатанд шалгарч чадаагүй байна.
"Арарат-Армения" нь Европын лигийн тэмцээний үндсэн шатанд шалгарсан Армений анхны баг боллоо. Өмнө нь тус улсын "Алашкерт", "Пюник", "Ноа" багууд Конференцийн лигийн тэмцээнд оролцож байв.



