x

BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ

/new-science.ru/. Буд гаригийг (Меркури) судлах зорилгоор хөөргөсөн BepiColombo гэдэг автомат сансрын хөлөг Наранд хамгийн ойр орших гаригийг чиглэн бараг 8 жилийн турш ниссэний эцэст пүрэв гаригт түүний судалгааны хоёр аппаратнаас Mercury Transfer Module /МТМ/ тээвэрлэгч модулийг салгах гэж байна.

BepiColombo хөлгийг Европын сансрын агентлаг (ESA) болон Японы сансрын агентлагийн (JAXA) хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 10 дугаар сард хөөргөжээ.

Модулийг салгах нь нарийн төвөгтэй ажиллагааны эхний үе шат бөгөөд энэ оны 11 дүгээр сард Европын Mercury Planetary Orbiter (MPO) ба Японы Mercury Magnetospheric Orbiter (Mio) аппаратууд Буд гаргийн тойрог замд хамтдаа орох ёстой. Улмаар 12 дугаар сард хоорондоо салж, тус тусын тойрог замд орох юм. Харин бүрэн хэмжээний BepiColombo хөтөлбөр 2027 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө судалгааны төхөөрөмжүүдийг нарийвчлан шалгаж, Буд гаргийн дүрс хэлбэрийг нарийн тодорхойлж, судалгааны өгөгдлүүдийг цуглуулна.

Наранд хамгийн ойр орших Буд гаргийн тойрог замд орохын тулд сансрын хөлөг нь Наранд ойртохын хэрээр өөрийн тойрог замын энергийг нэлээд багасгах ёстой. Гаргуудын дундуур 8 жилийн турш нисэхдээ уг сансрын хөлөг таталцлын маневруудыг олонтоо хийж, траектори ба хурдаа байнга өөрчилж байв.  Чухам ийм учраас BepiColombo эцсийн зорилгодоо ойртож буй энэ үед бүхнийг маш нарийн тооцоолох шаардлагатай.

3-ны өдөр явагдах МТМ-ийг салгах ажиллагааг Германы Дармштадт хот дахь Европын Сансрын агентлагийн Нислэгийг удирдах төвөөс хянана. Энэ үед BepiColombo хөлөг Дэлхийгээс 200 орчим сая км-ийн зайд холдсон байх бөгөөд салгаснаас хойш цаг хагасаас 2 цагийн дараа түүнээс дохио ирэх ёстой.

Тээвэрлэгч модулиасаа салсны дараа MPO, Mio аппаратууд хамтдаа Буд гаргийг чиглэн нисэх бөгөөд  Европын MPO аппарат нь Буд гаргийн гадаргуу, бүтэц, хүрээлэн буй орчныг судлах бол Японы Mio аппарат түүний соронзон бүрхүүлийг тандах ажээ.  

Дээр дурдсанчлан, 11 дүгээр сард хоёр аппарат хамтдаа Будын тойрог замд орох ба 12 дугаар сард бие биенээсээ салах ёстой.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 17 цаг 53 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 18 цаг 1 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 18 цаг 11 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 18 цаг 16 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 18 цаг 23 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 18 цаг 30 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 18 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 19 цаг 45 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 20 цаг 2 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ…
Top