x

С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы шууд тушаалаар философийн ухааны доктор С.Молор-Эрдэнийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа. Бүр тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хуулийн сайд маань ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Ж.Батбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, үүрэг чиглэл өгөхдөө энэ асуудлыг тавьсан.

Уг нь түүний сайд болохдоо хэлсэн “Хуулийн сайд хэрэг ярихгүй” гэсэн үгнийх нь шүлс хатаагүй байгаа. Гэвч энэ удаад сайд маань хэрэг ярих нь бүү хэл хөндлөнгөөс оролцож, нэг иргэнээ үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шалгах чиглэл өгчихлөө. С.Молор-Эрдэнэ докторыг сайд маань Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон хэмээн үзсэн шиг билээ. Философичийн хувьд “Монгол гэдэг ард түмэн байхгүй. Энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй. Монгол хүн биш” гэх зэргээр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлсэн нь ийм байдалд хүргэж орхилоо. Энэ мэт зүйл, үүнээс ч илүүг элдвээр ярьдаг хүмүүс Монголоор нэг бий. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж сүржигнэх дээрээ тулбал бараг бүх хүнийг барьж аваад суулгах хэрэг гарна. Наад зах нь “Орост дагаар орцгооё”, “Путин ерөнхийлөгчөөр улсаа удирдуулъя” гээд ил тод, шууд зарлаж байгаа нөгөө босоо, хэвтээ монголчуудыгаа яах болж байна. Үүнийг болохоор юу ч ярих эрхтэй гээд С.Молор-Эрдэнийг эрхгүй гэж үзэж болохгүй.Тэрэнд тэгж л харагдаа биз, өөр үзэл бодолтой байх гэмт хэрэг биш болоод удаж байгаа. Хэрэв хэлсэн ярьснаасаа болоод хэрэгт ордог болбол энэ дарангуйлал гэхээс өөр юу юм.

Дээрээс нь Монгол Улс бол арчдилсан тогтолцоотой, хүний үг хэлэх эрх чөлөөг дээдэлсэн орон. Үндсэн хуульдаа ч үүнийг бат нот шингээж өгсөн. Ардчилсан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Яг л үүний дагуу юугаа хэлж ярих, юунд итгэж үнэмших нь тэр хүний эрх. Ярьж л байг л дээ. Нэг иргэнээ элдэв юм бурсных нь төлөө хуулийн сайд нь цагдаа хүчний байгууллагын удирдлагуудаа дуудаж ирүүлээд хэрэг нээж шалгах чиглэл өгөөд байж таарахгүй. Хэрэв С.Молор-Эрдэнийг зөвхөн ярьж хэлснийх нь төлөө шалгаж байгаа бол үүнийгээ дариу зогсоох хэрэгтэй. Хуулийн сайд С.Амарсайхан Үндсэн Хууль зөрчиж байгаа бус уу. Харин түүнээс өөр асуудал, үнэхээр улсын тусгаар тогтнолд аюул учруулах хэмжээний асуудал байгаа бол Хуул зүй, дотоод хэргийн сайд нь одоо өөрөө гарч ирээд олон нийтэд зарлачих хэрэгтэй. Тийм биш бол манай улсад бүрэн дарангуйлал тогтсон гэж олон улсад харах хэмжээний байдлыг бий болгочихоод байгаа юм биш үү, сайд аа. Бид чинь “Ардчиллын баянбүрд” гэж онгирч, гаднаас үүнийхээ хүчээр л жаахан тусламж дэмжлэг гуйдаг биз дээ. Одоо ямар нүүрээрээ очиж манайд хөрөнгө оруулаач гэж гуйх юм. Тэгээд ч зөвхөн энэ ярьсан зүйлээр шүүхэд очдог юм гэхэд захын шүүгч л “хэрэг хэрэгсэхгүй боллоо” гээд алхаа цохих биз.

Бас нэгэн зүйл байгаа нь хамт ярилцаж суусан япон эмэгтэй. Ийм гадны цагаачид дэлхийн аль ч улс оронд байж л байдаг. Манайхнаас ч олон хүн дэлхийгээр нэг цагаачлаад л амьдрал ахуйгаа залгуулаад явж байгаа. Тэднийг маань байгаа улсынхан нь бөөнөөрөө дагаж хуйлраад, сайд дарга нар, УИХ-ын гишүүд нь гүйж очиж сошиалын ярилцлагад ороод байгаа зүйл алга байгаа биз. Харин тэр япон эмэгтэйг бид л ийм болгосон. Ер нь харь элгийн, холын, өөр улсын хүн гэхээр л зусардаж, бялдуучилдаг нь бидний цусанд байгаа зүйл ч байж мэднэ. Гэрийн эзэн гадуур жигтэйхэн сайхан зантай, хайлж урсах дөхсөн нөхөр явж байгаад гэртээ ирэхээрээ л эхнэр хүүхдээ хяргачих гээд байдаг нь монгол зан даа, хөөрхий. Энэ л зангаараа бид манай улсад цагаачилж ирээд зөгий үржүүлж, балыг нь зараад амьдралаа авч яваа нэг эмэгтэйг нийгэмд нөлөөлөх хэмжээний том болгож өсгөж торниулсан. Одоо эргээд үүндээ хуулийн сайдтай юутайгаа унацгааж байгаа нь энэ.

Хуулийн сайд болох гэж зүтгэж байхдаа “Надаас хэрэг битгий асуугаарай. Би хэрэг ярихгүй” гээд наалинхайтаж байсныгаа дөрөвхөн сарын дараа мартчихлаа. Эс бөгөөс хуулийн сайд маань сонгууль угтаж намаа хорлох гэж оролдоод байна уу. Учир нь эрх баригч намынханд хоёр битгий хэл хагарчихсан ан цав бий. С.Амарсайхан сайдад цөөнхийнх нь талд гарч, нэг танхимаас хөөгдөж гарсан хонзогнол бий л байх. Үүнийхээ хариуг намаасаа авч байгаа ч юм болов уу гэж хардахаар байна. Үгүй бол Монголынхоо ардчиллыг хорлох гэсэн бодлого ч юм уу, бүү мэд. Гэвч ганц л зүйл тодорхой. Тэр хүний санаа хаана ч байлаа гэсэн том сонгуулиуд дөхчихсөн энэ үед хорлогдож үлдэх нь өөрийнх нь нам л байх болов уу.

Нэмээд хэлэхэд, улс төрийн тавцанд гарч ирснээсээ хойш тасралтгүй дээшилж, сайдын суудлаас огт буугаагүй хүний хувьд нэг иргэнийхээ үзэл бодолтой зууралдаад байгаа чинь таныг жижигхэн харагдуулаад байна. Уг нь бараг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр яригдаад байгаа эрх баригч намын цөөхөн кандитатын нэг гээ биз дээ. Ийм өндөр яригдаж байгаа, бүхэл бүтэн улсын Хууль зүйн сайд байж хийж байгаа нүүдэл нь буруудах тийшээгээ л хандчихлаа. Дээр хэлсэнчлэн ардчилсан улсын эрх чөлөөт ард түмэн болохоор бидэн дунд элдэв зүйл донгосдог нөхдүүд хэтэрхий олон. Сүүлийн үед бүр ч олон болсон. Тэр бүхэнтэй нэгбүрчлэн зууралдаад байвал таны сайдын суудалд суух хугацаа хаанаа ч хүрэхгүй. Тиймээс сайд хүн шиг зангарагтайхан байгаад доктор С.Молор-Эрдэнийг ярьсных нь төлөө шалгаж байгаа бол одоо холдоогүй дээр нь орхичих хэрэгтэй. Харин өөр зүйл байгаа бол зоригтойхон шиг гарч ирээд түүнийг нь хэлчих. Үгүй бол “Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гээд хэлчихсэн чинь өрсөлдөгчөө намнах зорилгоор ийм арчаагүй арга хэрэглэж байна гээд мушгиад эхэлчихэж ч мэдэхээр байгааг эрхэм сайдад сануулах нь илүүц биз ээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 31 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 39 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 53 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 1 цаг 2 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 1 цаг 11 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 1 цаг 26 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 1 цаг 48 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 3 цаг 6 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 0 мин Н.Учралын 9×9=81 нажид 5 цаг 3 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 5 цаг 16 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 5 цаг 18 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 5 цаг 24 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 5 цаг 32 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 5 цаг 35 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 5 цаг 42 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 5 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 6 цаг 57 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 7 цаг 8 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 7 цаг 39 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ... ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Top