x

БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний паркийн албаны төлөөлөлтэй тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашдын хамтарсан төслүүдийг тодорхойлох асуудлаар уулзалт хийлээ.

Хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа 2009 онд эхэлсэн бөгөөд Сеораксаны тусгай хамгаалалттай газар болон Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа “эгч дүү парк”-ийн хүрээнд 12 жил хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд нүүдлийн шувуудын судалгаа хийх, уур амьсгалын өөрчлөлт болон ургамлын тархалтыг судлах судалгаа, туршлага солилцохоор давхардсан тоогоор 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагч хамрагдан, туршлага судалж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн.

Хамтын ажиллагааны үр дүнд хамгаалалтын захиргааны хүний нөөцийн чадавх, судалгаа-шинжилгээ, техник технологийн хэрэглээ, экологийн боловсрол, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр бодит ахиц гарсаныг онцолж, цаашид зэрлэг амьтан аврах, сэргээн нутагшуулах төв байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар харилцан тохиролцов.

2025 онд Догюусаны тусгай хамгаалалттай газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Цаашид талууд байгалийн аялал жуулчлалыг хариуцлагатай, тогтвортой хэлбэрээр хөгжүүлэхэд түлхүү анхаарч, жуулчны урсгал болон даацыг зохистой удирдах, байгальд ээлтэй маршрут, үйлчилгээ нэвтрүүлэх, зочдын аюулгүй байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр туршлага, сайн жишээ солилцоно.

Мөн байгаль хамгаалагч, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, экологийн боловсрол, сурталчилгааны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна.

Уулзалтад Хан Хэнтийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны төлөөлөл оролцов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 11 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 19 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 33 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 42 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 51 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 1 цаг 6 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 1 цаг 28 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 2 цаг 46 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 40 мин Н.Учралын 9×9=81 нажид 4 цаг 43 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 4 цаг 56 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 58 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 5 цаг 4 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 5 цаг 12 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 5 цаг 15 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 5 цаг 22 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 5 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 6 цаг 37 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 6 цаг 48 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 7 цаг 19 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ...
Top