x

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан

04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, 04-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг анхааруулж байна.

09-р сарын 02-ны 20 цагаас 09-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул голын хөндийгөөр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 04-нөөс 2026 оны 09-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 4-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 5 хэм хүйтнээс 0 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр  шөнөдөө 1 хэм хйүтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар  шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина 46 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 54 мин Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийнэ 58 мин Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэлээ 1 цаг 2 мин УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд эхэлнэ 1 цаг 45 мин У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун зэрэг 9 асуудлаар тохиролцжээ 2 цаг 29 мин Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв 2 цаг 37 мин С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй 2 цаг 56 мин Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 5 цаг 2 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 5 цаг 15 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 5 цаг 24 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 6 цаг 19 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 6 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 6 цаг 36 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 21 цаг 42 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 22 цаг 4 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 22 цаг 13 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 22 цаг 22 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Н.Учралын 9×9=81 нажид
Top