x

У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун зэрэг 9 асуудлаар тохиролцжээ

БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлаар тохиролцжээ.

Тэдний уулзалтын үеэр дараах есөн асуудлыг онцолсон байна. Үүнд: 

1. Монгол Улс бага болон дунд оврын атомын цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр ОХУ-ын “Росатом” компанитай хамтран ажиллана.

2. “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоогийн 30 сая тонноос 50 сая тоннд хүргэхээр ажиллана.

3. ОХУ-Монгол-БНХАУ гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулах асуудлыг урагшлуулж, транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

4. Олон улсын зах зээлд шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллана.

5. ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална.

6. ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж, Монгол Улсын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллана.

7. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулахын зэрэгцээ хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

8. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

9. ОХУ, Монгол Улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулганд ОХУ-ын бүс нутгийн 400 гаруй зочин оролцож, хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 цаг 43 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top