x

Хотын даргын “зуу хоног” дөхөж байна

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжлээ. НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо гэсэн мэдээ саяхан л хэвлэлээр явж байв.

Гэтэл одоо Б.Пүрэвдагва хотын даргаар томилогдоод зуу хонох гэж байна. Энэ долоо хоногт болох гэнэ. Таван сарын сүүлээр томилогдсон ч юм байгаа, нийслэлчүүдийн их амралт ч эхэлсэн юм байгаа, наадам, наймдугаар сарын найр гээд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Аливаа улс, хотын даргаар томилогдсон албан тушаалтанд албаа авсан эхний зуу хоног бол маш чухал хугацаа байдаг. Тийм ч учраас “Засгийн газрын зуу хоног” “Хотын даргын зуу хоног” гэж чухалчилж үздэг. Тэр хугацаанд юу юу хийв, юу хийх гэж төлөвлөв, цаашид яах нь вэ, ямар ажил амжуулж чадах вэ гэдгийг энэ зуу хоногоор шинждэг. Манай хотын залуу даргын хийж бүтээсэн нь юу байна вэ гэж бид түүнээс асуух цаг иржээ.

Хуучин хотын дарга Х.Нямбаатар ажлын хувцастай гудамжинд өнждөг байв. Бас болоогүй хэрүүл хийгээстэй, түүнээ шууд лайвдаастай л байдагсан. Түүний үед яригддаг байсан, бас хүн толгойтой болгон нь эсэргүүцдэг байсан “Туулын хурдны зам” сая дахиж яригдах шиг болсон. “Хорин минутын хот” буюу “Сэлбэ дэд төв” харин явж байгаа харагддаг. Б.Пүрэвдагва дарга нэг их чимээ шуугиангүй л зуу хоночих шиг боллоо.

Гэхдээ нөгөө “хэлэхгүй хийнэ” гэгчээр юм хийж л байгаа байлгүй гэж найдаж байна. Бодвол “зуу хоногоороо” тайлангаа тавих байлгүй гэсэн хүлээлт байгаа. Бид амарч яваад түүний юу хийснийг анзаараагүй байх гэсэн итгэлтэй л байна. Ер нь ч хотын даргыг анзаарахтай мантай сүүлийн гурван сарыг үджээ. Дээр доргүй бензинд оочерлоод, хөдөө гадаагүй явган таваргахаа алдсаар энэ хүрэв. Х.Нямбаатарыг “унагасан” махны үнэ яасан юм бол гэдгээс авахуулаад түүнээс асуух юм их байна.

Ө.НАЦАГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 52 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 1 цаг 5 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 1 цаг 14 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2 цаг 9 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 2 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2 цаг 26 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 17 цаг 32 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 17 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 17 цаг 54 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цаг 3 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 18 цаг 12 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 18 цаг 27 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 18 цаг 49 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 20 цаг 7 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 21 цаг 1 мин Н.Учралын 9×9=81 нажид 22 цаг 4 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 22 цаг 17 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 19 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 22 цаг 25 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын...
Top