x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.

Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.

Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.

“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч ОХУ манай улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах боллоо.

Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 12 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 25 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 34 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 1 цаг 29 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 1 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 1 цаг 46 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 16 цаг 52 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 17 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 17 цаг 15 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цаг 23 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 17 цаг 32 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 17 цаг 47 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 18 цаг 9 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 19 цаг 27 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 21 мин Н.Учралын 9×9=81 нажид 21 цаг 24 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 21 цаг 37 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 40 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 21 цаг 45 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын...
Top