x

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Сүүлийн үед иргэний эрх зүйн маргаан ихээхэн нэмэгдэж байгаа тул хялбар ажиллагааны шүүхийн маргааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг Хууль зүйн сайд энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байх үед нэг шүүгчид 619 хэрэг ногдож байсан бол уг хэмжээ 792,000 төгрөг болж нэмэгдсэнээр 1456 хэрэгт хүрч, нэг улиралд нэг шүүгчид ногдох хэргийн тоо үлэмж өссөн үзүүлэлттэй байна. Дээрх статистик үзүүлэлтээс харахад, нэг шүүгчид дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл оногдож байгаа нь шүүхийн ачаалал өндөр түвшинд байгааг илтгэж байгаа хэдий ч Иргэний хэргийн танхимын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг байхаар тогтоосон байдаг байна. 

Иймд хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тутам нэг шүүгчид оногдох нэхэмжлэл, хэрэг нэмэгдэж, тус шүүхийн ачаалал улам ихсэх, улмаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөхөөс сэргийлж, тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчлах шаардлагын хүрээнд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэргийн хувьд арван таван сая найман зуун дөчин мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч шүүхэд ирээгүй бол мэдэгдэх хуудсыг мэдэгдсэн талаар олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцох зохицуулалтыг бий болгожээ.

Улмаар зээлдэгч өөрөө мөн болох, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, оршин суугаа хаяг, холбоо барих мэдээллийн баталгаажуулалт дутуу хийгдсэнээс шүүхийн мэдэгдэх ажиллагаа удааширч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунжрах, зарим тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэж байх тул зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн байдлаар зайлшгүй хийдэг байх үүргийг зээлдүүлэгчид ногдуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Ердийн журмаар шийдвэрлэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахад хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байх, иргэний хэрэг үүсгэснээс хойш тийм нөхцөл байдал илэрвэл өөр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг боловсронгуй болголоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 33 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 46 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 55 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 59 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 1 цаг 50 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 2 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2 цаг 7 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 17 цаг 13 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 17 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 17 цаг 35 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цаг 44 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 17 цаг 53 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 18 цаг 8 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 18 цаг 30 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 19 цаг 48 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 42 мин Н.Учралын 9×9=81 нажид 21 цаг 45 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 21 цаг 58 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 0 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 22 цаг 6 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын...
Top