/ANADOLU/. Газын зурвас руу хийсэн Израилын армийн довтолгоонд өртөн 2023 оны 10 дугаар сараас хойш 73 462 хүн амь үрэгджээ.
Газ дахь Палестины Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 2025 оны 10 дугаар сарын 10-нд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш Израилын арми Газын зурвас руу гал нээсээр байна. Үүний улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд 6 хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ.
Гал зогсоосноос хойш Израилын дайралтад өртөн 1326 хүн амиа алдаж, 4398 хүн шархадсан бол нурангин дороос 815 хүний цогцсыг гарган авсан байна. Дайралт эхэлснээс хойш шархадсан хүмүүсийн тоо 174 509-д хүрчээ. Байшингуудын нурангин дор хэдэн мянган хүний цогцос байгаа хэмээн таамаглаж байна.



