x

АНУ цөмийн хөдөлгүүртэй худалдааны хөлөг онгоцны флот байгуулна

/new-science.ru/. Цөмийн хөдөлгүүр бүхий 50 худалдааны хөлөг онгоцноос бүрдсэн флот байгуулах боломжийг АНУ-ын Далайн захиргаа /MARAD/ судалж байна. Эхний дөрвөн хөлөг онгоцыг 2028 онд үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Энэхүү төслийн зорилго нь арилжааны хөлөг онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Хятад улстай өрсөлдөж, энэ салбарт АНУ-ын байр суурийг бэхжүүлэхэд оршино. Нөгөөтэйгүүр, Орос улс атомын хөлөг онгоц үйлдвэрлэлээр, ялангуяа мөс зүсэгч хөлөг онгоцны үйлдвэрлэлээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа билээ.

Хятад улс жил бүр их даацын чингэлэг тээвэрлэгч, чингэлэг тээвэрлэгч болон шингэрүүлсэн хий тээвэрлэгч хөлөг онгоцнуудын талаас илүү хувийг үйлдвэрлэдгээс гадна худалдааны хөлөг онгоцуудад цөмийн хөдөлгүүр суурилуулах боломжийг судалж байгаа ажээ. Ийм хөдөлгүүртэй хөлөг онгоцууд нь түлш цэнэглэхийн тулд байнга зогсох шаардлагагүй, алсын зайд тээвэрлэлт хийхээс гадна нэг рейсээр илүү их ачааг тээвэрлэх боломжтой.

АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи нийгмийн сүлжээнд бичихдээ, цөмийн хөдөлгүүртэй худалдааны хөлөг онгоцууд нь ердийн хөлөг онгоцтой харьцуулахад 75 хүртэлх хувиар илүү хурдлахаас гадна агаар мандалд нүүрсхүчлийн хий цацахгүй.

Өнгөрсөн долоо хоногт MARAD далайн захиргаа хөлөг онгоц үйлдвэрлэх асуудлаар Их Британийн Core Power компанитай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд 2028 онд эхний хөлөг онгоцыг үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна.

Өөр нэгэн хувилбар бол хөлөг онгоцны эх биеийг Япон эсвэл Өмнөд Солонгост угсраад дараа нь Америкийн хөлөг онгоцны үйлдвэрт авчран цөмийн хөдөлгүүр суурилуулах явдал юм.

Ийм хөлөг онгоцыг үйлдвэрлэхэд тулгарч буй гол бэрхшээл бол түүний анхдагч өртөг нь өндөр байгаа явдал ажээ. Зарим үнэлгээгээр, ийм төрлийн нэг хөлөг онгоцны үнэ 700 сая доллароос давахаар байгаа нь ердийн хөдөлгүүртэй хөлөг онгоцныхоос бараг 3 дахин өндөр үнэтэй гэсэн үг юм.

Харин төслийг дэмжигчдийн үзэж байгаагаар, хөлөг онгоцны ердийн түлшинд зарцуулдаг мөнгө хэмнэгдэх, тээвэрлэлтийг илүү богино хугацаанд хийх, ашиглалтын хугацаа уртсах гэх мэт давуу талууд бий ажээ. Түүнээс гадна, ижил хэмжээний ачаа тээвэрлэх ердийн хөдөлгүүртэй хөлөг онгоцны овор хэмжээ нь цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоцныхоос 66 хувиар илүү гэнэ. Энэ нь цөмийн хөдөлгүүрийн өндөр өртгийг нөхөхөд тус дөхөм болно. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 17 цаг 52 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 18 цаг 0 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 18 цаг 10 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 18 цаг 15 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 18 цаг 22 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 18 цаг 29 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 18 цаг 35 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 19 цаг 44 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 20 цаг 1 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ…
Top