x

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтэй өнөөдөр уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын нөлөөгөөр дэлхийн түлш, шатахууны зах зээлд тодорхойгүй байдал үүсэж буйтай холбогдуулан ОХУ-ын Засгийн гараас энэ оны дөрөвдүгээр сард нефть бүтээгдэхүүн гадаад улс руу экспортлоход хориг тогтоосон ч хоёр улсын найрсаг харилцаа, эрх зүйн тохиролцооны хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ирснийг тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай ойр хамтран ажиллаж байна. Цаашид ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай, тасралтгүй хангах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.  Мөн С.Е.Цивилёв сайд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг санал болгов.

Роснефть болон Газпром НХН-ийн удирдлагууд Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Н.Учралд илэрхийллээ.

Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн нөхцөл байдал төвөгтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой газрын тосны бүтээгдэхүүнийг хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой нийлүүлж ирсэнд Оросын талд талархал илэрхийлэв. 

Талууд Монгол Улсын шатахууны хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны механизмуудыг судлан хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

“ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг, төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “ДЦС-3” ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд байгуулах зураг төслийн гэрээний нөхцөл, өртөг, төлбөр тооцооны асуудлыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох нь чухал гэдэгт санал нэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн төслийг стратегийн ач холбогдолтой гэж үзэн дэмжиж ирснээ тэмдэглээд, төслийн дараагийн шатны гэрээ хэлэлцээг эрчимжүүлэх, хэрэгжилтийн бодит нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах хүсэлтээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.164.139.44)
    WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 09 сарын 08 | Хариулах
  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 25 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 23 цаг 1 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 10 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 32 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 42 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top