x

Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав

Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн Өвөр шар хөв гэх газар суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 хүрэн баавгайг /1 эвш, 3 бамбарууш/ Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруу хүртэл 57 км зам туулж хүргэжээ.

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгаагаар баавгайг зөөлөн тууж, амьдрах орчинд нь аюулгүй хүргэснийг тус БЦГ-аас мэдээлэв. 

Иргэд баавгай харсан тохиолдолд ойртож зураг, бичлэг хийх, хоол өгөх, чулуу шидэх, нохой, морь, мотоцикл, авто машинаар хөөхгүй. Өөрсдөө барих, хордуулах, шархдуулах, хөөж бахардуулах нь амь нас, эрүүл мэнд болон зэрлэг амьтанд ноцтой эрсдэл учруулахыг сэрэмжлүүлж байна. Мөн баавгай харсан, мөр илэрсэн газарт ганцаараа зорчихгүй, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, бамбаруушид ойртохгүй, өглөө эрт, орой бүрэнхий, шөнийн цагаар онцгой сэрэмжтэй байж, нохойг сул тавихгүй, хоол хүнс, малын тэжээл, хог хаягдал, мах, загас, малын сэг зэмийг ил задгай байлгахгүй, баавгайтай таарвал гүйхгүй, тайван байж, гарах замыг нь хаалгүй аажмаар холдох нь зөв ажээ. 

Баавгай харсан газар, цаг, хөдөлгөөний чиглэл болон боломжтой бол зураг, байршлын мэдээллийг аюулгүй зайнаас тэмдэглэж, сумын ЗДТГ, байгаль орчны байгууллага, хамгаалалтын захиргаанд мэдээлэх хэрэгтэй. Хэрэв баавгай таныг анзаарсан бол намуун, тогтуун дуугаар ярьж хүн гэдгээ мэдэгдээд, огцом хөдлөхгүй аажмаар ухарна. Баавгай ойртсон үед зугтахгүй, хоргодох газар ойр байвал тайван орно. Гэнэт цочсон эсвэл бамбарууш, идэш тэжээлээ хамгаалж дайрвал доош харж хэвтэн, хөлөө алцайлгаж, хоёр гараараа хүзүү, дагзаа хамгаалж хөдөлгөөнгүй байхыг зөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 11 цаг 1 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 11 цаг 9 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 11 цаг 19 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 11 цаг 24 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 11 цаг 31 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 11 цаг 38 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 11 цаг 44 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 12 цаг 53 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 13 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Өчигдөр 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Өчигдөр 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Өчигдөр 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Өчигдөр 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Өчигдөр 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Өчигдөр 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Өчигдөр 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Өчигдөр 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Өчигдөр 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын...
Top