x

Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас

Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг олон нийтэд илүү ойртуулж, санхүүгийн боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр түгээх зорилготой “CAPITAL FEST 2026” арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 12, 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Түмэн Эх цогцолборт зохион байгуулна.

Голомт Капитал ҮЦК-аас зохион байгуулж буй тус арга хэмжээ нь уламжлалт санхүүгийн форум, сургалтын хэв маягаас ялгаатайгаар хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсрол, технологи, бизнес болон гэр бүлд зориулсан хөтөлбөрүүдийг энтертайнмент, интерактив үйл ажиллагаатай хослуулан нэг дор хүргэхээрээ онцлог юм.

Хөрөнгө оруулалтыг хүн бүрд ойртуулна

Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэхийн хэрээр “Хөрөнгө оруулалтаа юунаас эхлэх вэ?”, “Хувьцаа, бонд, ETF-ээс алийг сонгох вэ?”, “Гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?”, “Хөрөнгө оруулах компаниа хэрхэн зөв
сонгох вэ?” зэрэг асуулт иргэдийн дунд түгээмэл болж байна.

CAPITAL FEST 2026 нь эдгээр асуултад мэргэжлийн хүмүүсээс хариулт авч, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ олж авсан мэдлэгээ практик туршлагаар бататгах орчныг бүрдүүлнэ.

Арга хэмжээний үеэр оролцогчид дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, ETF, хөрөнгө оруулалтын боломж, шийдвэр гаргалт зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох боломжтой.

Санхүүгийн боловсролыг гэр бүлээрээ CAPITAL FEST 2026 нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус гэр бүл, хүүхэд, залуус болон санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй.

Хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн эхлүүлэх, хувийн болон гэр бүлийн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй сэдвүүдийг хөндөхийн зэрэгцээ хүүхэд, эцэг эхчүүд хамтдаа оролцох интерактив үйл ажиллагаа, санхүүгийн боловсролын тоглоом, “Go Clients Go” зэрэг гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөрүүд багтжээ.

Бизнес эрхлэгчид болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхолтой байгууллагуудад зориулсан агуулга мөн хөтөлбөрийн нэг хэсэг байх бөгөөд хөрөнгийн зах зээлээр дамжуулан бизнесээ санхүүжүүлэх боломж, шийдлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.

Сонсох биш, оролцож туршина

CAPITAL FEST-ийн гол онцлог нь оролцогчид зөвхөн илтгэл, сургалт сонсоод өнгөрөх бус хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсролыг бодитоор оролцож, туршлагаар дамжуулан ойлгох боломжтойд оршино.

Голомт Капитал ҮЦК нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор GCC Academy-ийг байгуулан хөрөнгө оруулалтын анхан, дунд, ахисан түвшний сургалт, судалгаа, мэдээллийг тогтмол хүргэж ирсэн.

Харин CAPITAL FEST 2026 нь энэхүү зорилгыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлж, хөрөнгө оруулалт гэх харьцангуй төвөгтэй ойлголтыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас гадна анхлан сонирхож буй залуус, бизнес эрхлэгчид, гэр бүл, хүүхдүүдэд хүртэл ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэн, хөрөнгө оруулалтын шинэ соёлыг бий болгохыг зорьж байна.

GCC Academy-ийн сургалтуудын суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.

Сургалтад бүртгүүлэх: https://forms.gle/rtMs1rKnQ9LZkX1D6

Хэзээ: 2026 оны 9-р сарын 12–13

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн, Түмэн Эх цогцолбор /Хүүхдийн парк/

Хөрөнгө оруулалт бол зөвхөн мөнгө биш.
Мэдлэг, сонголт, боломж, ирээдүй юм.
CAPITAL FEST 2026 - БОЛОМЖОО НЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Anna Alvanica (151.240.56.91)
    HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +393510869960 Email: drvusispells@gmail.com Website: https://quickresultspells.com
    2026 оны 09 сарын 18 | Хариулах
  • Jones-Maxie (151.240.56.91)
    My name is Jones-Maxie, and I never imagined my life could change so fast. I was struggling with some unpaid bills and financial stress for years, and I was constantly wondering how people are able to win the lottery so big because I sometimes play the lottery but never won any big amount, I sought spiritual help from Dr. Vusi after I heard about him, how he has been helping people with the lottery winning numbers, and not long afterwards I won the $17,000,000 MILLION Lotto 6/49 Gold Ball jackpot with the numbers he gave me. That incredible win completely transformed my life. I was able to pay off all my debts, purchase a brand-new truck, and make sure my children had everything they needed to pursue their dreams. I also chose to share my good fortune by supporting local charities and helping families in need, because I know what it’s like to struggle. I’m sharing this to remind whosoever seeing this that hope can inspire people to keep believing, even during difficult times. Email: drvusispells@gmail.com || WhatsApp +393510869960
    2026 оны 09 сарын 18 | Хариулах
  • WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.164.139.44)
    WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 4 цаг 16 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 42 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 50 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 59 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 6 цаг 1 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 6 цаг 12 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 58 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 39 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 48 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 28 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 34 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 52 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 11 цаг 10 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 28 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 45 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 53 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 12 цаг 9 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 12 цаг 14 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 12 цаг 19 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 23 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top