x

ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлсний дараа “РБК” телевизийн Ерөнхий редактор, сэтгүүлч Кирилл Викторович Токаревийн асуултад хариуллаа. Сэтгүүлч Монгол Улс түлш, эрчим хүчний хамтын ажиллагаанд цаашид хэрхэн анхаарч буйг тодруулжээ.

Ерөнхий сайд “Бид олон жил тусгай хөнгөлөлттэй нөхцөлөөр, Засгийн газар хоорондын гэрээгээр бензин, шатахуунаа ОХУ-аас импортолж ирсэн. Бид жилд гурван сая тонн бензин, шатахуун хэрэглэдэг, 97 хувийг нь ОХУ-аас импортолдог. ОХУ-д үүсээд буй нефтийн үйлдвэрийг чиглэсэн дайралтууд манай улсад хүндээр тусаж буй. Дотоод нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ОХУ, Оросын ард түмэн тогтвортой нөхцөлөөр бензин, шатахуун нийлүүлж, энэ хүнд үед тусалж буйд талархлаа илэрхийлье.

Бид Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа, 2029 оноос өмнө ашиглалтад оруулахаар бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Манай улсын нүүрсний экспорт жил тутам өсөж байна. Мөн уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүд барьж байна. Жишээ нь, Ган боловсруулах үйлдвэр, Зэс хайлуулах цогцолбор, Хөнгөн цагааны үйлдвэр гээд олон үйлдвэр баригдаж эхэлсэн.

Хөдөө аж ахуйн салбар дахь боловсруулах үйлдвэрүүдийн ажил ч урагшилж байгаа учраас шатах тослох материал улам эрэлттэй болно. Жилд гурван сая тонн бензин шатахуун хэрэглэдэг байсан бол энэ тоо 2028 онд дөрвөн сая давна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон ч нийт хэрэгцээнийхээ 30 хувийг хангана. Олон үйлдвэр ашиглалтад ороод эхлэхээр эрэлт нэмэгдэнэ. Иймд ОХУ-тай түлш, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлнэ.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай, жилийн 280 өдөр нь нар, салхитай байдаг улс. Манай улсад саяхан болсон COP17 хурлын үеэр хиймэл оюуныг хөгжүүлэх чиглэлээр ногоон санхүүжилт, дата төвүүд барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын санал, сонирхол ихээхэн нэмэгдлээ. Ийм цаг үед шатах тослох материал, эрчим хүчний эрэлт нэмэгдэнэ. ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.164.139.44)
    WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 53 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 20 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 27 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 36 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 38 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 49 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 35 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 16 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 25 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 5 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 11 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 30 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 47 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 5 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 23 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 30 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 46 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 51 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 56 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 1 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top