x

Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон

Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулантай ярилцлаа. Тэрээр хоригдож байх хугацаандаа ном бичиж, зураг зурж, уран бүтээлийн ажлаа таслаагүй гэдгээ ард түмэндээ тайлан болгон бүтээлээ хэвлүүлжээ. Хорих газар бичсэн “Эргэлт” номынх нь эргэн тойронд ярилцсаныг хүргэж байна.

-Таны 2016 онд бичиж, Б.Баатар найруулагчийн хамтаар тайзнаа тавьсан, их зохиолч Д.Нацагдоржийн тухай “Монгол ардын суут” жүжиг дахин тоглогдож, бас л нэг шуугиулаад авлаа. Бүтээлийн амь юунд байдаг вэ гэж яриагаа эхлэх үү?

-Үнэнд байдаг. Нацагдорж энэ орчлонд 31-хэн жил амьдраад буцахдаа үндэстнийхээ хэл соёлыг дархалж егөөд буцжээ. Энэ нэг үнэн. Д.Нацагдорж багаасаа өнчирч, цаг үетэйгээ үл таарч, шоронд хоёронтоо орж, анд нөхөд, амраг ханьгүйдэхийн зовлон шаналлаар дүүрэн явсаар нартаас хальсан. Энэ хоёр дахь үнэн. Суутнаа ганцаардуулдаг, зохион байгуулалттайгаар алж хөнөөдөг харанхуй харгис төртэй хүлцэнгүй номхон ард иргэдийн ирээдүй ямар байдгийг арван жилийн өмнө бичсэн жүжиг минь өнөөдөр ч үнэнээр нь л хэлж байгаа. Амь нь эндээ байгаа юм болов уу. “Яаж арван жилийн өмнөөс хэлж чадав аа?” гэж олон үзэгч асууж байсан нь надад жигтэйхэн сайхан санагдсан.

-Жүжигтэй бараг зэрэгцээд “Эргэлт” ном чинь гарсан байна. “Тэнд” байхдаа бичсэн ном уу?

-Тийм, эхний нэг жил толгой дотроо, үлдсэн хугацаанд нь бичиг цаас, узэг харандааны олдоцын хэрээр, бүдэг харанхуй голдуу нөхцөлд, өвдөг дээрээ тавьж байгаад ч бичиж, үе үе “дэлбээ” гэдэг гэнэтийн шалгалтаар “Зуншуулсан” (инээв) гар нооргоо базаж шүүгээд номоо хэвлүүллээ. Уншигчдын олонхын урьдчилан таамаглаж буйгаар, хэргийн тухай, улс төрийн ном биш. Харин утга зохиолын хөрөг шүүмж реценз памфлет, орчуулга, эсээ орсон, бодол бодлын торгон сэмэрхийнүүдээс энэ ном бүтсэн. Хоёр ном тэврээд гарсны нэг нь энэ.

Кихот ноён бол Дөнгөтийн Цоодолын “Тэнэг”-ийн төрсөн ах”, “Урианхай, Альбер Камю хоёр зодолдсон нь” зэрэг гарчгаас нь харахад л юуны тухай, ямар ном гэдэг нь харагдаж байна л даа. Та чинь өмнө нь шүүмж судалгаа оролддог байсан бил үү?

-Үгүй чиш. Шүүмжлэгч эрхмүүдээр оролдуулж л явсан (инээв) Би өөрөө шүлэгчэрхүү юм болохоор шүлэгчдээ шүүмжлээд яах юм, орчуулдаг болохоор орчуулдаг бусдаа гоочлоод яах юм, хүнтэй ам мурийхын нэмэр гээд хэлээ хазаад явдаг байсан, одооноос тэгэхгүй. Би одоо юунаасаа айх юм. Хүний хорвоод үзэх бүхнээ үзлээ, өлсөж, даарч, өвдөж… хангалттай, хангалттай. Гээд хүн өширхдөггүй юм байна лээ, харин ч нийгмээ яаж юм уншдаг ойлгодог, нэгнээ хайрладаг болгох вэ гэж улам шаналдаг юм билээ. Дэргэдээ, “доор” байгаа улс руу давшлах дургүй хэрнээ “дээр” байгаа “маанаг гайхал” -ууд руу ноцож явж байж юу болов чухам. Одоо утга зохиолоо л ноолж суух минь (инээв).

– Долгорын Цэнджав гуай “Хулан шинээр төрж байна. Адын өшөө хонзогнолоор биш агуу яpyy найргаар, өөрийн болон дэлхийн сонгодгуудын ухаанаар нөхөж байна. Бараг л тэр бүр уншаагүй утга зохиол, урлагийн ертөнцийн соён гэгээрүүлэхийн зам руу хөтөлж, учир уянгатай, гилбэлсэн зөөлөн урсгалт үг хэллэг урсаж байна аа. Сэтгэлгээ нь дошин дээрээсээ гараад ертөнцөөр тэнүүчилж байна…” гэж номын тань өмнөтгөлд бичжээ. Шоронгийн нөхцөлд төрж бүтээгдсэн зохиол олон байдаг уу, ер нь?

-Өө юу яринав, Вольтер Бастилийн шоронд байхдаа л гүн ухааны трактатуудаа бичиж, Достоевский шоронд л “Гэм зэм”-ээ бодож олж, Солженицын “Архипелаг гулаг”-аа төрүүлж, Варлам Шаламовын “Колыма” бичигдэж, Оскар Уайльд хүртэл орж гарсан тэр газар өчүүхэн над хүртэл өлзийгөө өгсөөн, хөөрхий минь. Манайхаас Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Р.Чойном, Ч.Чимид гээд олон л доо. Төрийн ч бай, иргэний ч бай, гэм бурууг цаг хугацаа, ирээдүйн түүх шүүг. Ямар ч байсан, хэцүү нэртэд оюун санаагаа алдчихгүй, харин ч өөрийгөө олж цуглуулж, ирээдүйд хийх олон юмныхаа эхний сум тавьснаараа тэр газрыг муу хэлэхийн арга байхгүй.

-“Эргэлт “номыг тань “Онолыг амьдрал руу хөрвүүлж, амьдралыг онолтой харгалдуулсан ч гэмээр, утга зохиолын мөн чанарыг уншигчдад шинээр, цоо шинэ арга барилаар нээж өгсөн эгэл энгүүн урлал, сан хөмрөг…” гэж үнэлжээ. Эл ном утга зохиолын хүрээнийхэнд л хүртээлтэй гэж ойлгож болох уу?

-Харин ч үгүй шүү. Утга зохиолын боловсрол хэрэггүй нэг ч хүн, нэгээхэн ч мэргэжил үгүй. Уншсан номын тоогоор биш, ухаарч уншсан номын тоогоор оюун санааны эрх чөлөөнд хүрч болдгийг би ятгах гэсэн юм. Зорилгоо хэр биелүүлснийг уншигчид өөрсдөө үнэлэг. Нийгмийн бужигнаан, улс төрийн системийн гүн хямралаас монголчууд бид яаж хурдан түргэн, цус асгаруулахгүйгээр, золиос багатайхан гэтлэн гарах вэ? Яавал Монголоо аварч, эх хэл, түүх соёлоо бусдынхад уусган алдчихгүй шиг авч явах вэ? Зохиолч, найрагч, философич нар эхлээд сэрэх ёстой, тэгж байж л хүн ард нь сэрдэг. Дюрерын зургуудаас германы сонгодог философи гараагаа авсан шиг, Чернышевский, Жуковский нараар оросын сонгодог утга зохиол зам мөрөө олсон шиг, сэтгэгч толгойнуудаасаа л үндэсний сэргэн мандал эхэлдэг.

Өнөөдөр Монголд хэнийг зохиолч, найрагч гэх вэ? Өдөр тутмынхаа талхны төлөө ажиллаж, хорт утаатай тэмцэж, уурсаж бухимдаж, цахимд хилэнтэй шүлэглэж хүртэл үзэж алдсаар байгаа ядарсан олон түмнээсээ ч долоон дор сэтгэдэг “агуу” зохиолч хэр олон байна? Зохиолч, найрагч нэр хэмээсэн бид ийм баймгүй байна. Бид олон улс руу гаръя, зохиол бүтээлээрээ дамжуулан Монголынхоо уйлж дуулахыг хүн төрөлхтөнд хүргэе, ингэж чадвал шударга, соёлт дэлхийнхэнд бидний эх орны уул уурхайн баялгийг хэрхэн тонож цөлмөж, хэрхэн гадаадын хуулиуд оруулж ирж амьдралд нийцэхгүй заалт, журмаар ард олныг боомилсныг илчилье, ерөөс тусгаар тогтнол гээч юмаа алдаж асгасаар байгааг хашхиръя л гэж энэ номоороо “өдсөн” юм аа, эгч нь. Цаад утгандаа энэ. Эхний алхам бол, Монголын утга зохиолын сонгодгуудыг олон улсын сонгодгуудтай харьцуулан судалдаг анхны гарааг түүчээлэхийг ч бөндгөрийнхөө хэмжээгээр хичээсэн.

-Тэр нь харагдаж байна л даа. Гэснээс, таны олон жилийн өмнө орчуулсан Анна Ахматовагийн шүлгийн “Цэнхэр үдэш” түүвэр одоо олдохгүй ховор ном болжээ. Орчуулгаа дагнах уу, шүлгээ, жүжгээ бичих үү. Эсвэл утга зохиолын шүүмж судалгаа хийх үү гэж уншигчдынхаа өмнөөс асуумаар санагдлаа?

-Чи их зөв юм асуулаа. Би салхи шиг, өөрийгөө их үрсээн. Хэрэгтэй хэрэггүй юманд өөрийгөө үрж зарж, элэгдэж хорж явснаа хорих газарт байхдаа ойлгосон. Яахав, хүмүүс хошгируулж “Хулан л үеийнхнээсээ хамгийн боловсролтой нь” гээд байдагт сэтгэл ханачхаад, аль нэг төрөл жанраар тултал ажиллаж, сунатлаа хөдөлмөрлөөгүй. Одооноос харин, энд тэнд дэвж дэвэрч явснаас, модон ширээнийхээ ард нисэж сурах хэрэгтэйг, тогтож сууж бичиж эхлэх цаг нь болсныг дахиад л өнөөх хэцүү нэрт минь зааж өгсөн. Би өлссөн, даарсан . Гэхдээ ном бичсэнээрээ хожсон. Аав ч яг л миний наснаас арай хожуухан л бичгийн ширээндээ өөрийгөө “уяж хүлж”, олон олон бүтээлээ гаргасан. Эсвэл нас тогтоно гээч нь юм болов уу (инээв) Тэгж тогтноодохвол юу л бол юуг хиймээр бодол төрөөд байгаа. Арай онгирчхов уу би, алуулах байх даа (инээв).

-Зохиолч, найрагч хүнд орон гэрийн ая тух, ханийн халамж байж гэмээнэ ихийг хийж болдгийг Цоодол багшийн жишээгээр хэлж болно. Ингэхэд та гэр орондоо ямархуу байна?

-Эхнэр л авмаар байна, болдогсон бол…

-Юy?

– Гүй ээ яахав дээ, цайг минь аягалж, хажууд хань бараатай бол эр эм хэн ч яадаг юм л гэж байхгүй юу. (инээв) Түрүүн би хэллээ, өөрийгөө их үрсээн гэж. Нээрэн л эмэгтэй хүнд хань, үр хүүхдүүд, төр түмэн, түмпэн шанаганы ажил дуусдаггүй биз дээ? Биенийхээ өрөөсөн талыг өвдтөлөө энэ амьдралыг босоо авч явах гэж зүтгэсээн, өмнө нь. Ингэж явахад би их хохирсон байна, хийх цаг маш их алдсан байна. Хар гэрт ухаарсан зүйл бол, одоо өөрийгөө хайрла. Өөр дотор байгаа нэг олдошгүй, бусдад үгүй юмаа гамна гэж бодсон. Энэ чинь л үгүй бол чи бусад Дулмаа, Нараагаас ямар ялгаа байна? Намайг эмэгтэй хүн төдийхнөөр биш, ганцхан хувь Хулан гэж ойлгож хайрладаг нь олдоогүй өдий хүрснийг бас би энд ярилтай ч биш дээ. Өөр юм ярья даа, Гантулга аа.

-Таны шинэ номд Сервантес, Гоголь, Булгаков, Толстой, Лу Синь, Чехов гээд олон зохиолчийн дотоод урланг нээжээ. Тэгээд бүр тэднээ зуржээ, өөрөө. Өмнө нь зурдаг байсан хэрэг үү?

-2025 он гарахад би хоёр номоо үндсэндээ бичээд дуусч, тархи минь утас нь улайдсан пилетка шиг болчихсон байсан юм. Жаахан амармаар байсан. Хүүхдүүддээ шинэ жилээр зурж явуулсан мэндчилгээг хараад манайхан “Хүүш чи чинь ямар гоё зурдаг юм” гэхээр нь нээрээ ч зурж болмоор санагдаад, бичгийн цаасан дээр балын харандаагаар зураад эхэлсэн, нэг мэдсэн зургийн том дэвтэрт ч шилжээд, 100 гаруй зураг зуржээ. Дотор ч онгойгоод ирсэн. Эндээс л, номын зургаа өөрөө зурах санаа төрсөн. За нэг зүйл хэлээд бас л буруудах байх даа. Балбар, Чойном хоёроос би дээр зурдаг юм билээ шүү, айн (инээв). Тэд чинь надаас хавьгүй залуухандаа нас барсан, одоо дүү болсон болохоор тэгээд хэлчихлээ. Шүлэг, зураг, хөгжим биенээсээ алдууран дээш одох ганц арга, ямар ч хүйтэн харанхуй шоронг даван туулах гэрэл дэнлүү, хүн төрөлхтөн нүгэлт хальснаасаа сугарах боломж юм. Шүлэг бодож, зураг харж, хөгжим сонсохыг бидэнд зааж өгдөг. Сайхан инээж байгаа хүнд л гэхэд, энэ бүхэн нэг агшинд цогцлоод ирдэг нь, инээмсэглэл бол хүний дотоод гэгээ гадагшаа цацарч байгаагийнх мөн биз дээ?

-Болор цомын наадам өнөөдөр болж байна. Та хоёр удаагийн Болор цомтны хувьд, энэ наадмын тухай сэтгэгдэл ямар байна?

-Би цомдоо хайртай. Энэ бол шагнал биш, байлдааны олз гэж би хэлдэг. Үнэхээр л ямар ч арын хаалгагүй түрүүлж, тайзнаа нулимсаа арчаад зогсож байсан даа. Бас цомын даваанаас хасагдчихаад, хөшигний ард агсам тавьж явсан олон найрагчийн нэг нь би болохоор Болор цомыг муу хэлдэгт дургүй. Харин энэ наадмыг зохион байгуулалтад оруулж, хар хор найруулж, мөнгө, алдар олох хэрэгсэл болгочихсон хэд хэдэн удаагийн цом, муу шүлгүүд нь уншигчдыг үргээсэн тал бий, бий. Болор цомыг анх санаачилсан Д.Пүрэвдоржоос авахуулаад, Т.Очирхүү, 3.Дорж, Б.Доржпалам, Ч.Мягмарсүрэн гээд дээд үеийн томчуул, зулай дарж гарсан ойр холын ах нар, үеийн маань А.Эрдэнэ-Очир, Б.Мягмаржав, Х.Эрдэнэбаатар… нарыгаа хайлан дурсаж, үгүйлж болдог цор ганц дэвжээ байхгүй юу, Болор цом!

-Та ирж шүлгээ унших уу?

-Би нэг очвол баллаж тавина. (инээв) Нэлээд хэдэн шүлэг бичсэн, үүцээ задлаагүй л байгаа. Энэ удаад үзэгч байх болов уу, сэтгэл хөдлөөд байвал яаж ч магад шүү. Сайн шүлгийг бол түрүү магнай түмэн эх шиг, тосоод гүйх уяачийн сэтгэл бол надад дүүрээн. Хэний ч шүлэг түрүүлсэн яадаг юм.

Н.Гантулга, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Desire Moreau (94.154.124.84)
    I started with €5,000, then added €18,000, then €37,000 more, almost all my life savings plus money I borrowed from my sister. In three months I had transferred €87,400 to various wallets they provided. When I finally asked to withdraw €120,000 of profit, the excuses began, tax fees, wallet upgrade, compliance hold. Then the group disappeared and my contacts blocked me. I was devastated, ashamed, and couldn't sleep. I filed reports with the police and Action Fraude, but they said recovery was almost impossible. For weeks I searched online every night and discovered Alpha Spy Nest, a forensic digital investigations team specializing in cryptocurrency scams. I sent them a desperate email at 3 a.m. Within 24 hours, they replied. They asked for all chat exports, transaction hashes, wallet addresses, and screenshots. Their fee was reasonable and success-based. For the first time someone explained exactly what had happened, it was a classic pig butchering scheme run by a criminal syndicate in South-East Asia. For six weeks their blockchain analysts traced every USDT and ETH transaction through mixers, exchanges, and OTC desks. They built an airtight forensic report and worked with French cybercrime units and international partners. In September 2025, €72,300 was frozen in a Binance account belonging to one of the money mules. Thanks to Alpha Spy Nest’s evidence and relentless follow-up, the funds were released and returned to me in October, minus their agreed fee. I lost €15,000 forever, but I got back most of my money when everyone said it was gone forever. More importantly, I regained hope and dignity. Alpha Spy Nest didn’t just recover funds, they gave me back my life. If you’ve been scammed on Telegram or anywhere else, don’t give up, contact real forensic experts like Alpha Spy Nest, via: (www.alphaspynest.org).They are the reason I can look my children in the eyes again.
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • andrew covais (45.67.97.48)
    However, in early 2025, I found myself at the receiving end of a sophisticated scam that resulted in a substantial loss of over $36,000 worth of cryptocurrency. The experience was nothing short of devastating, leaving me feeling helpless, ashamed, and frustrated. It was a harrowing moment that made me question my own judgment and vigilance. The scam began when I stumbled upon an investment opportunity on a popular social media platform. At first glance, the website appeared to be legitimate, with a professional design and a team that had publicly available LinkedIn profiles. The returns promised were modest but steady, which further contributed to the illusion of a genuine investment opportunity. Despite my initial reservations, I decided to proceed with the investment, and it wasn't long before I realized that something was amiss. The scammers had created a convincing facade, but beneath the surface, their intentions were far from legitimate. It was a painful lesson to learn, but one that ultimately led me to discover Techy Force Cyber Retrieval. This company specializes in helping victims of crypto scams recover their lost assets. Through my experience, I have come to realize the importance of being vigilant and cautious when navigating the digital asset landscape. Even the most seasoned individuals can fall victim to sophisticated scams, and it is crucial to remain informed and aware of the potential risks involved. As I continue to navigate this complex and ever-evolving space, my story can serve as a warning to others, highlighting the importance of diligence and the need for reputable services like Techy Force Cyber Retrieval to help those affected by crypto scams. CONSULT TECHY FORCE CYBER RETRIEVAL FOR SOLUTION WhatsApp them on https://wa.link/l0dhcd THANK YOU, TECHY FORCE CYBER RETRIEVAL, FOR THE WORK DONE
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • rebeccamorris (146.70.232.168)
    How I Turned a Crypto Nightmare into a Happy Ending +447355702876‬ Beware of fake investments on the internet. I came across this company that assured me of getting a high-interest rate if I invested my money with them, and I invested 10 BTC ($469,000 around) with an excuse of protecting my account for the legal process and high rate interest. I got scared and suspected the platform when I wanted to access the investment platform to check my interest balance, that is when it was done to me, that I had been scammed because the login details were showing an error or invalid login, and I tried to contact them with the calling mobile number I have of them and they started hanging up my calling and no any email response. The experience was horrible because all my savings for years were gone, The doctor who got me treated at the hospital where i was rushed to due to the shock of losing all my funds for a fake investment platform recommended an honest and professional Recovery Agent to me, who he said that came through for him when he could not access his BTC wallet password. I can't stop appreciating Trace Hacker's Crypto Recovery for removing that dark moment in my life because I never thought I could recover all my investment funds back with great assistance from Trace Hacker's Crypto Recovery) Know this. Your stolen Coin can be recovered when you work with an honest agent. Just have evidence of how you were scammed and you will get it right and smile again. Reach out to their Info below Whatsapp : +4,4,7,3,5,5,7,0,2,8,7,6 Email:support @ tracehackerscryptorecovery. com Email: info @ tracehackerscryptorecovery. com Whatsapp: ‪+447355702876‬ Website:https://tracehackerscryptorecovery.com
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.187)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
“Замын Үүд чөлөөт бүсийг Засгийн газар онцгой анхаарна 13 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 13 цаг 53 мин Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 16 цаг 0 мин ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа 17 цаг 23 мин Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгджээ 17 цаг 27 мин Нобелийн Энх тайвны шагналыг шилжүүлэх боломжгүй 17 цаг 35 мин Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын сонирхогчдын УАШТ эхэллээ 17 цаг 43 мин Өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр  18 цаг 30 мин Хятад, Орос, Ираны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ 18 цаг 38 мин Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 18 цаг 47 мин Б.Бямбадорж УАШТ-ий гурав дахь алтан медалиа зүүлээ 18 цаг 59 мин Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 672 бөх зодоглож байна 19 цаг 3 мин Шах явлаа, Имам ирлээ! Мубарак явлаа, Исламистууд ирлээ! 19 цаг 8 мин М.Салахын зүтгэлээр египетчүүд хагас шигшээд шалгарлаа 19 цаг 39 мин Умард руу дрон нисгэсэн гэх мэдэгдлийг үгүйсгэжээ 19 цаг 43 мин Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ 20 цаг 53 мин Монголын гурван тамирчин өвлийн олимпод оролцох болзлоо хангаад байна 20 цаг 56 мин Соёлын төв өргөөнд 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 21 цаг 2 мин Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байна 21 цаг 44 мин Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр уулзав 2026-01-09
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Николас Мадуро гэж хэн бэ? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарь гар... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Top