x

Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Энэ нь хоёр талын харилцаа сайжирч байгааг харуулсан ээлжит нэгэн дохио болж байна. 

Н.Моди, М.Карни нар Өмнөд Африкт болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид “өндөр амбицтай цогц эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар хэлэлцээг эхлүүлэхээр” шийдвэрлэжээ. М.Карни мөн Энэтхэгт ирэх оны эхээр айлчилна уу гэсэн Н.Модигийн урилгыг хүлээн авсан байна.  

2030 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгджээ. Канадын албан ёсны статистик мэдээллээр, хоёр улс өнгөрсөн онд 31 тэрбум орчим канад долларын /22 тэрбум ам.доллар/ бараа, үйлчилгээ солилцсон байна.

Канад, Энэтхэг улсууд өмнө нь худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байсан боловч Ванкуверт сикх идэвхтнийг хөнөөсөн хэргийг Энэтхэгийн Засгийн газар зохион байгуулсан гэсэн нотлох баримт байгаа гэж 2023 онд тухайн үеийн Ерөнхий сайд Жастин Трюдо болон бусад албан тушаалтан мэдэгдсэний дараа дипломат харилцаа тасарчээ. Канадын цагдаа нар уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хурал үргэлжилж байна.

Канадын тал сикх салан тусгаарлагч бүлгүүдийн эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж Энэтхэгийн албан тушаалтнууд удаан хугацааны турш буруутгасаар иржээ. Харин энэ оны гуравдугаар сард Ж.Трюдогийн халааг авсан М.Карни Энэтхэгтэй харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна. Хоёр орны Засгийн газар энэ зун элчин сайдуудаа харилцан томилсон билээ.

Н.Модитой уулзахаасаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгсөн М.Карни хэлэхдээ “дэлхийн хамгийн том, хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын нэг”-тэй худалдааны харилцаагаа сайжруулахын чухлыг онцолсон байна. Хоёр улсын хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын агентлагууд мөн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгааг тэрбээр хэлжээ.

Экспортын барааныхаа дийлэнх хэсгийг АНУ-д нийлүүлдэг Канад улс Вашингтоны протекционист бодлогоос үүдэн зах зээлээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. 2035 он гэхэд АНУ-аас өөр улсууд руу чиглэсэн экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх амбицтай зорилтыг М.Карни дэвшүүлжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 35 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 44 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 53 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 17 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 53 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 13 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 0 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top