x

Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Еншөөбү Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Тэгвэл ойн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Олон улсын монгол судлалын холбоо хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Түүнчлэн хурлын үеэр архивын баримт, ном, эд өлгийн зүйлийн үзэсгэлэнг ном хэвлэл, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн сан хөмрөг болон хувь судлаачдын цуглуулгад тулгуурлан олны хүртээл болгож байна. Тухайлбал, Монгол Улсын үндэсний номын сангаас “Б.Ринчен-120” номын үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд түүний бичсэн 120 ном, гар бичмэлийг үзэгчдэд сонирхуулж байгаа юм.

Тэгвэл олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол хэл шинжлэл дэх Б.Ринчений үзэл баримтлал”, “Монгол бичиг шигээ босоогоороо үлдсэн миний багш”, “Монгол хэлний зарим хэл зүйн айн талаарх Б.Ринчений судалгааны үндэслэл”, “Академич Ринчен “Эмгэн сойвон” тууриа хэрхэн бичсэн тухай...”, “Б.Ринчений “Цогт тайж” кино тууж ба “Цогт тайж” киноны үг хэллэг” зэрэг 10 гаруй илтгэлийг эрдэмтэн, судлаачид тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн “Монгол Улсын Засгийн газар 2025 оны 67 дугаар тогтоол гаргаж Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд 11 сарын турш түүний хийсэн бүтээлийг таниулах, алдаршуулах ажлыг зохион байгуулж байна. Түүний бүтээсэн туурвил бүхэн Монголын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншилтай холбоотой байдаг. Тиймээс үүнийг судалж, хойч үедээ танин мэдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Тэр утгаар зохиол, бүтээлийг нь тал бүрээс шинжин судалж, ярилцах нь өөрөө маш том сурталчилгаа, энэ хүнийг алдаршуулж буй ажил. Мөн үнэт зүйлийг судлах дараачийн судлаачдад сэдэл өгч буйгаараа ач холбогдолтой” гэлээ.

Харин Бямбын Ринчений ач хүү Б.Лигдэн “Төр засгийн зүгээс тогтоол гаргаж миний өвөөгийн 120 насны ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаад холбогдох албаныханд талархал илэрхийлье. Энэ утгаараа цаг сайхан болж байна. I, II дайн, сэхээтний төөрөгдөл, хэлмэгдүүлэлт гээд маш хэцүү цаг үеийг туулсан хүмүүсийн нэг нь миний өвөө. Яаж туулж гарсан юм бол гэж гайхмаар... Тэгвэл өнөөдөр цаг сайхан болж, хэлэхийг хориглож байсан Чингис хааныгаа мянганы хүнээр нэрлэн шүтэж явах цаг мөчид бид амьдарч байгаа нь азтай хэрэг. Цаг сайхан болсон өнөө үед өвөө амьд байсан бол хэрхэн хандах бол гэж би боддог. Өвөөг 1977 онд тэнгэрт хальж байх үед би 17 настай байлаа. Өвөөтэйгээ би ойр байсан хүн. Багадаа жоохон сахилгагүй нэгэн байсан. Хэрэг тарихаараа өвөөгийнхөө бичгийн ширээний дор ороод нуугдана. Миний хамгаалалтын газар нь өвөөгийн бичгийн ширээ байсан. Яагаад гэвэл хэн ч ойртохгүй. Тэндээс гарвал ээжийн суран бүсний амтыг үзнэ дээ” хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.

Тэгвэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор О.Шинэбаяр “Академич Б.Ринчен бол Монголын соёл, боловсрол, гэгээрлийн салбарын бэлгэдэл юм. Бахархалт хүн. Өнөөдөр энэ хүний мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Ном, бүтээл нь Монгол төдийгүй дэлхий дахинд эх орныхоо нэрийг цуурайтуулсан цөөхөн хүний нэг юм. Б.Ринчен нь үндэсний бахархал, өв соёлыг дээдлэгч, зан заншил, үнэт зүйлийг хадгалагч, нийгмийн зүтгэлтэн, багш гэсэн соён гэгээрүүлэгчийн мөн чанарыг хангасан нэгэн билээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Олон улсын монгол судлалын холбоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонин гэх мэт Монголоо гэсэн сэтгэлтэй олон байгууллага хамтран энэхүү олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж байгаад талархаж байна” гэв.

Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэвээндорж “Б.Ринчен бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг. Түүний зохиол бүтээл нь шүлэг, яруу найраг, түүхэн туурь, тууж, роман, орчуулга гэх мэт олон төрөл зүйлээр ном, зохиолоо туурвисан хүн. Зөвхөн орчуулгын бүтээл нь гэхэд 20 гаруй орны 240 орчим сонгодог зохиолыг эх хэлнээ хөрвүүлсэн байдаг. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал маань хоёр хэсэгтэй. Зөвхөн уран бүтээл, туурвилаас гадна угсаатны зүйд оруулсан хувь нэмрийг нь хэлэлцүүлж, олон нийтэд таниулах зорилготой” хэмээлээ. 

Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон үзэсгэлэнгийн фото агшнаас хүргэе. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 44 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 49 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 53 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 0 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 2 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 7 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 11 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 14 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 31 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 45 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 49 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 52 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 11 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 18 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 20 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 26 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 33 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top