x

Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ

Ираны Сэцдийн зөвлөл Али Хаменеин хүү Можтаба Хаменеиг тус улсын дараагийн дээд удирдагчаар сонгосон тухай Iran International суваг мэдээлжээ. 

Можтаба Хаменеиг томилох шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу дээд удирдагчийн сонгох асуудлыг хариуцдаг Сэцдийн зөвлөлийн хурлаар гаргажээ. 

Ираны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Хаменеи амиа алдсаны дараа улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд түүний залгамжлагчийг аль болох хурдан тодруулахыг Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус тус зөвлөлөөс шаардсан байна. 

Можтаба Хаменеи бол Ираны дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеин хоёр дахь хүү бөгөөд 1969 онд Мешхед хотод төржээ. Тэрбээр эцэг болон нөлөө бүхий бусад багш нарын удирдлага дор шашны сургаал судалж, шашны номлогч болсон байна. Hindustan Times сонины мэдээлснээр, тэрбээр эхнэр Захра Хаддад-Аделээсээ гурван хүүхэдтэй.

2005, 2009 оны Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр Махмуд Ахмадинежадыг дэмжиж байсан бөгөөд 2009 оны сонгуульд ялахад нь ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. 2009 оны зургаадугаар сард Ахмадинежад ялсны дараа эсэргүүцлийн жагсаалууд өрнөх үед тэдгээрийг дарах ажиллагааг Можтаба удирдсан тухай мэдээлэл гарч байв.

Иранд шинээр тодрох ямар ч удирдагч Израилын зэвсэгт хүчний хувьд “устгах ёстой бай болно” гэж Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгджээ.

Эх сурвалж: Uinan

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 1 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 23 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 33 мин Ормузын хавх 49 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 59 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 19 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 16 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 24 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 40 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 51 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 0 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 10 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 24 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 29 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 31 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 35 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 49 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top