x

Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр

Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилж, улс орон даяар өргөн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ санаачилга сайн муу хоёр талтай. Тийм ч учраас нийгэм олон талаас нь шүүн хэлэлцэж байгаа юм. Энэ талаар мэргэшсэн хуульчид, судлаачид одоо л ярих хэрэгтэй. Сүүлийн үед бүгд айдас болгоомжлолд хүлэгдэж, үгээ хэлдэг, бичдэг улс улам цөөрч байх шиг харагдана. 

Дэгдээд буй асуудлаар хүмүүс олон байр суурь илэрхийлцгээж байна. Жишээ нь, ер нь парламентаас хэн нэг гишүүнцэр шуугиулаад л, араас нь нэг хууль гарч ирдэг жишиг тогтож байгаа юм уу. Яагаад энэ бүхэн зохион байгуулалттай ч юм шиг харагдаад байхболчихов оо гэх мэт асуултыг иргэд тавьцгааж байна.

Өрнөж байгаа олон хэлэлцүүлэг, хэрүүл тэмцэл дундаас авч үлдэх цорын ганц юм бол бидний сонгосонпарламентын засаглал. Энэ тал дээр өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч хатуу байр суурьтай байдаг хүн учраас илүү дутуу хар сэр надад лав алга. Тиймээс юу, ямар байдал ийм хууль санаачлах алхам руу түлхэж байна вэ гэдэг агуулга руу илүү том харах ёстой болов уу. 

Сүүлийн үед парламентын засаглалаас татгалзах уриалга энд тэндээс ил цагаан гарч ирэх боллоо. Парламент дотроосоо ч, гаднаас ч явуулга их байна. Ерөөсөө нэг чанга гараар базуулахгүй бол энэ улс сөнөлөө гэх хашгираан байнга явж харагддаг боллоо. Эзэндээ хайртай баавгай эзнийхээ нүүрэн дээр суусан ялааг үргээх гээд цохиодох авсан чинь эзнээ алчихав гэдгийн үлгэр болох вий дээ. Гол зүйл парламент өөрөө дархлаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тэр ч үүднээсээ энэ асуудлыг ул сууьтай сайн хэлэлцэх бизхэмээн найдна. 

Ер нь бол энэ анх удаа гарч байгаа санаачилга биш. Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бас ийм хууль санаачилж байсан. Тэр үеийн парламентын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээс татгалзаад буцааж байсан санагдана. Байнгын хороо гэж одоогийнхтой харьцуулахад баавар хороод байлаа шүү дээ. Байнгын хорооны дарга нар бол дараагийн парламентад намын бүлгийн даргад өрсөлддөг гарууд байдаг байв. Мэдээж потенциалийн хувьд хэлж буйг минь ойлгож байгаа биз. Сүүл рүүгээ л МАН-ынхан ээлж ээлжээр байнгын хорооны дарга болгодог, гишүүний дөрөө ч олоогүй, салианаасаа салаагүй юмнууд л байнгын хороо удирдаад явж байх болсноос хойш парламентын үнэлэмж, нэр хүнд дээр дохиоллууд дуугарч эхэлсэн юм. Парламентын нэр хүндийг шороотой хутгасан эзэд бол намууд. Тэр дундаа МАН мөнөөс мөн билээ. 

Яг одоо гэхэд намын бүлгийн дарга байсан хүн нь авилгын хэргээр хоригдоод байж байна шүү дээ. Улс төрийн дотоод тэмцлээс нь үүдэлтэй юм явчихав уу, үнэхээр хэрэг үйлдчихээд байна уу гэдэг нь хараахан тогтоогдоогүй байна. Парламент доторх хамгийн том бүлгийн гал тогоог авч явсан хүн нь ийм асуудлаар шалгагдаж байгаа нь өөрөө энэ нам дээр дуугарч буй маш том ослын дуудлага мөн гэдгийг л хэлж байгаа юм. Парламентын нэр хүнд ганхах болсоны нэг талын шалтгаанууд руу өнгийхөд энэ юм. 

Намууд нэр дэвшигчдээ тодруулахдаа мэрит зарчим, намын үүрүүдээс эхэлсэн шат шатны шударга өрсөлдөөн зэргийг огт хэрэгсэхээ больсон. Зөвхөн фракциудын эрх ашиг, тэдний хоорондын тохироон дээр нэр дэвшүүлэлтээ хийдэг. Энэ тал дээр Ардчилсан нам эцэг нь. Эдний намд фракциуд дээр л бүх тохироо тоглоом нь явдаг. Харин МАН-д бол лидерүүд дээр нь явдаг. Энэ удаагийн 126 бол үндсэндээ эд нарын л зурсан захиалгын парламент. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гурвын хүмүүс л нэр дэвшсэн биз дээ. Нэрсээр нь зоож байгаад эзэн эзнийх нь ард жагсаагаад харцгаа л даа. 

Одоогийн МАН өнгөрсөн сонгуулийн өмнө үе солигдолтын талаар гадагшаа хүчтэй мессеж нисгэж байлаа. Энэ нь үнэнийг хэлэхэд жаахан механик, биологийн шинжтэй шинэчлэл болчихсон. Үүнийгээ одоо хөөгдөж туугдан яваа хоёр залуу дарга эрчээрээ зүтгүүлсээр сонгуульд орсон. Эргээд өөрсдийнхөө гараар мандат олгон оруулж ирсэн нөхдүүддээ ар нуруу руугаа хутгалуулсан. Намын дүрэм, намын амьдрал гэж юу байдгийг огт мэдэхгүй, дур дураараа аашилсан шувуухайнууд ийнхүү орж ирээд тонгочиж өгч байна. Үр дүнд нь монгол төрийн босго намссан гэх дүгнэлт л хаа сайгүй хөглөрч явах болжээ. Сонгуулийн хөрөнгө санхүү босгох шалтгаан ч үүнд хүчтэй нөлөөлдөг. Ямартаа л бүгдээрээ нэг том группын мөнгөөр сонгуульд орсон нь ил болж, тэр нөхдүүд нь ч монголын болно болохгүйг тогтоож байна. 

Монголын төрд оруулж ирэхдээ ийм шалгуургүй, зарчимгүй, үнэ цэнгүй тоглоомоор тоглочихоод, араас нь аргаа барж суугаа энэ байдал нь өөрөө өнөөгийн төрийн эмгэнэл юм. Монгол Төрийн босгон дээр нь өөрсдөө гишгэж байгаад баахан үл бүтэх нөхдүүдийгоруулж ирчихээд, ганц нэг авгай хүүхний галзуурал дээр дөрөөлж парламентын шонгуудыг хөрөөдөх эрхгүй гэж ажиглагчдын үзэж байгааг буруутгах эрх тэдэнд одоо байхгүй. Эд нарын хэн нь ч энэ сэдвийг гартаа барьж дугарах эрхгүй нь үнэн шүү дээ. Зарчимгүй, ёс зүйгүй гишүүдтэйгээ хариуцлага тооцох асуудлыг парламентад суудалтай намууд өөрсдөө шийдэх ёстой. 

Олон улсын түвшинд парламентын гишүүнийг эргүүлэн татах тогтолцоо бий. Зарим улс оронд сонгогчдын гарын үсэг цуглуулаад, дараа нь санал асуулгаар шийддэг. Гэхдээ энэ нь маш ярвигтай. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогүй тохиолдолд бараг боломжгүй. Манайд ч одоогоор ийм тогтолцоо байхгүй байна. Ер нь яагаад улс орнууд болгоомжилдог вэ гэвэл парламентын тогтвортой байдал, парламентын дархлааны асуудал л хөндлөн зогсдог. 

Гэхдээ нөгөө талд нь юу харанга дэлдэж байна вэ гэвэл хулгайчид, бизнес-улс төр дамнасан бүлэглэлүүд, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархагчид парламентын дархлаагаар гул барьж байна гэж олон нийтийн зарим хэсэг үзэж байгаа юм. Энэ бол хоосон хардлага бас биш. Мөн ганцхан бидэнд ч байгаа асуудал биш юм. Сая Японы Ерөнхий сайд парламентаа тарааж байгаад сонгууль явуулж байна.  Ёс суртахууны үнэлэмж засагладаг улс орон бол асуудлаа шийдэж чадаж байна. 

Энд бид парламентын дархлаа гэдэг зүйлийг хулгайч нарын, ард түмний боломжийг тонон дээрэмдэгчдийг бүрэн эрх, халдашгүй байдал хэмээх ханаар хаацайлахтай хольж хутгаж хэрхэвч болохгүй юм. Бүлэг хулгайчид бүрэн эрхийн цаана, халдашгүй байдлаар хамгаалагдан үлдэж байгаа нь ард түмний уур хилэнг хөдөлгөж байгааг ялгаж салгаж харах ёстой.  Энэ бусармаг явдлууд тэлсээр, идээ бээр шиг идсээр яваад парламентын тогтолцоо руу халдах нөхцөл рүү түлхэж байгааг анхааралтай бодох ёстой юм. 

Төрийн айлчлалд сайд нь эхнэрээ дагуулаад явж байдаг. Эхнэр нь яамны төлөөлөгчдийн урдуур ороод унаа машиныг нь аваад зугаацаж явдаг, эхнэрүүд элдэв ажил зохицуулаад явж байдаг, өөдөөс нь тэрссэн, үг хэлсэн хүмүүсийг халуулж солиулдаг болтол даварч байгаа өдий төдий бузруудаа өөрсдөө эхлээд тойрог дотроосоо гарга. Та нарын асуудал болохоос Төрийн асуудал биш. 

Мөн Улсын их хурлын гишүүн хүн зөвхөн улс орныхооашиг сонирхолд л тангараг өргөдөг. Өнөөдрийн байдлаар энэ талаас нь ганц хоёрхон улстөрч л сануулж харагдах юм. Тэр тангаргаасаа няцсан бол жинхэнэ эгүүлэн татах үндэс болно. Түүнээс биш намын бодлого дагаагүй гээд эгүүлэн татах боломжгүй.Энэ бол намын асуудал болохоос төрийн асуудал биш. Ерөөс МАН дотоод дажнаа Төрийн хоймор руу чирж ирдэг жишиг тогтоочихлоо. Үнэн хэрэгтээ нэг л төрийн бус байгууллага шүү дээ. Яахаараа төрийн ордонд намын хурал хуралдаж, яахаараа төрийн төсвөөс мөнгө авч байр саваа бариулж байдаг юм бэ. Ийм хэт давралтыг МАН л цэцэглүүлсэн. Энэ сэдвээр бид олон жил дуугарч, бичиж яваа. Гэвч байдал хэвээрээ. Одоо намын дүрмээр тоглоогүй, урваж шарвасан гишүүдээсээ салж чадахгүй, төрийн тамгаар шийдүүлэх гээд чичирч байна. 

Үндсэн хуульд зааснаар бол УИХ-ын гишүүн тангарагаасаа няцсан, гэмт хэрэг хийсэн бол эгүүлэн татах үндэслэл болно. Тийм үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэцэд хандан дүгнэлт гаргуулдаг жишигтэй. Эдний завхралаас болж сүүлдээ ЦЭЦ ч намын дажнаас үүдсэн асуудлуудаар л хуралдаж байдаг, шийдвэр гаргаж суудаг газар болчих вий гэх болгоомжлол нэмээд үүсэх нь шиг байна. 

Намаа эхлээд цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр. Энэ нь парламентын тогтолцоонд чухал шүү. На Голоороо хага үсэрч, голын хоёр эрэг дээр гарцгаачихсан байгаа гэрийнхээ асуудлыг монгол Төрийн асуудал болгож харагдуулахаа больцгоо. Хэн нь яг аль институтээ төлөөлж байгаа нь ч мэдэгдэхээ больчихлоо шүүдээ...Төрийг ингэтэл хэвтүүлж байгаагаа хэн нь ч олж харахгүй байна. 

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • MARAGAD (197.211.52.72)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
  • Бат инженер (202.9.40.184)
    Зөв л хэлж. Тэгэхдээ наад мангарууд нь ойлгох болов уу даа
    2026 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 47 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 24 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 50 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 1 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 7 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 13 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 18 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 22 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 54 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 57 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 58 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 3 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 6 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 9 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 20 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 14 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top