Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan" компани ихэнх автомашинуудаа хиймэл оюун ухаанд (AI) суурилсан өөрөө жолоодох системээр тоноглохоор төлөвлөж байна. Ингэснээр борлуулалт нь нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Тус компани шинэ загваруудынхаа 90 орчим хувьд нь хиймэл оюун ухаан ашигласан автомат жолоодлогын технологи нэвтрүүлэх зорилт тавьснаа зарлажээ. Шинэ системийг 2027 оны сүүл гэхэд Nissan Elgrand загварын машинд суурилуулах бөгөөд уг машины шинэчилсэн хувилбар 2026 оны зун худалдаанд гарах төлөвтэй байна.
Тус компанийн урьдчилан таамаглаж байгаагаар Япон дахь борлуулалт нь 420 000, Хятадад 653 000 болж буурах төлөвтэй байгаа бол Хойд Америк дахь борлуулалтаа 1.3 саяд хэвээр хадгалах зорилт тавьсан байна.
Энэхүү бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 7 үйлдвэрийг хаахаар төлөвлөж байгаагийн дотор Канагава мужийн Оппама дахь үйлдвэр багтсан ба 20 мянга орчим ажилтныг цомхотгох төлөвтэй байна.
Эх сурвалж: Kyodo



