x

Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө “Аса арена”-д үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 10 жингийн финалын тэмцээн өнөөдөр эхэллээ. Хамгийн эхэнд 48 кг-ын жингийн тулаан болж, ААШТ-ий анхны алтан медальтан тодорсон юм. Тус жинд спортын мастер Э.Номуундарь Энэтхэгийн тамирчин Минакши Минакшитай тулалдав. Улмаар хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Энэтхэгийн тамирчинд ялалт өгчээ. Ингэснээр манай тамирчин анх удаа ААШТ-д оролцохдоо мөнгөн медалийн эзэн болж байна.

Түүний хувьд “Мон Алтиус” дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. Тэр өдгөө 21 настай бөгөөд ААШТ-д тулалдаж буй хамгийн залуу тамирчин юм. Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Номундарь өмнө нь 2024 онд Казахстаны Астана хотод болсон сонирхогчдын боксын залуучуудын ААШТ-ээс мөнгө, Алматыгийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Манай улсын баг тамирчид одоогийн байдлаар нэг мөнгө, гурван хүрэл медальтай болов. Маргааш эрэгтэйчүүдийн 10 жингийн финалын тулаан болсноор ААШТ өндөрлөнө. Манай улсаас 55 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан рингэнд гарна.

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Спорт (66.181.189.171)
    Улс төр орсон ийм тэмцээн хотын дарга компануудыг дарамталж мөнгө босгож байна бас татвар төлөгчидын мөнгө хэдэн зуун сая АТГ шалгаарай
    2026 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top