x

УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл хоёр дахь сардаа олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод явж байна. УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирээд гурав дахь долоо хоногтоо оров. Байнгын хороо дэмжсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр маргааш буюу пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар санал хураана.

УИХ-ын олон гишүүд “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Иргэд, олон нийтээс тавьж байгаа зүй ёсны шаардлага. Хэлэлцүүлгийн явцад алдаа мадгийг нь засч залруулаад явья” гэдэг саналыг хэлж байгаа. Гэвч харамсалтай нь эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн гишүүд ч цөөнгүй байгаа.

Өнгөрөгч долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэх үеэр дээрх гишүүд хоёр асуудлаар эсрэг байр суурийг илэрхийлээд байгаа. Нэгдүгээрт, “Ёс зүйг хуульчилж болохгүй. Тэгвэл коммунизм, дарангуйлал руу буцна” гэх догма. Хоёрдугаарт, “Жагсаалтын гишүүдийг намын дарга нь эргүүлж татдаг болох юм бол даргын улс болох нь байна” гэх гуйвуулга.

Гишүүн Ж.Золжаргал, Л.Мөнхбаатар нар “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт Үндсэн хуульд байгаа боловч энэ нь хэрэгжсэн түүх үгүй. Учир нь процессийг нь хуульчлаагүй байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах бодитой шаардлага бий” гэдгийг онцолсон. Илүү ноцтой нь, өмнөх парламентын үед УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол гишүүнийг эгүүлэн татах саналыг УДШ-ээс оруулж ирэх” хуулийн заалтыг авч хаясан юм байна. ҮХНӨ-өөр бий болсон 126 гишүүнтэй парламентыг хуульчлахдаа энэ “хулгайг” хийжээ.

Мөн Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан ч эгүүлэн татагдаагүй нэг гишүүн өнөөдрийг хүртэл парламентад сууж байгаа. Тэр байтугай “Ард түмнээс сонгогдоогүй Цэц, Дээд шүүх ард түмнээс мандат авсан гишүүний бүрэн эрхэд халдах эрхгүй” гэдэг мэдэгдэл хийж байгаа УИХ-ын гишүүнийг ч хоёр “навчаараа” сонслоо. Дээхэн үед Цэцийн зарим гишүүд “Цэцийн дээр хөх тэнгэр бий” гэж аархдаг байсан бол өнөөдөр УИХ-ын дээр хөх тэнгэрээс өөр зүйлгүй болсон байна.

Цэцийн дээр Үндсэн хууль байж, Цэц түүнийг сахин хамгаалах үүрэгтэй харуул, манаа. УИХ, эсвэл УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргадаг онцгой бүрэн эрхтэй. Гэтэл Цэцийн шийдвэр гарчихаад байхад УИХ нь эгүүлэн татахгүй яваад байгаа нь Цэцийн асуудал биш, УИХ-ын өөрийнх нь гажуудал.

Хоёрдугаарт, шүүх бол тухайн этгээдийн гэм бурууг эцэслэн тогтоодог газар. Монгол Улсын нийт иргэд шүүхийн дор амьдардаг. Атал УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шүүх гар хүрэх эрхгүй гэж хэлж байгаа нь өөрөө дарангуйлал юм. Гудамжинд гараад хашгираад үз, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол, тэр нь шүүхээр тогтоогдсон байсан ч эгүүлэн татаж болохгүй. Энэ бол парламентын дархлаа юм” гээд. Захын нохой инээх байлгүй. Үүнийг парламентын дархлаа биш, дарангуйлал гэнэ. Хууль цааз, ёс суртахуун, ер юу ч үйлчилдэггүй, гишүүний бүрэн эрх гэдгээр хамгаалагдсан нийгмийн каст гарч ирж байгаа юм байна. “Олдохоороо өлдөнө” гэдэг болж байгаа нь тэр. Олон гишүүнтэй боллоо гээд парламент сайжирдаггүй юм байна, олуулаа нийлээд иргэдээ басамжилдаг юм байна. Тийм болохоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг заавал ч үгүй хэлэлцэх, батлах ёстой юм байна гэж л харагдаж байна.  

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир ярьж байна лээ. Ёс зүйг хуульчилж болдог юм.

-Нийгэмд ноцтой хор уршиг учруулах эрсдэлтэй үед

-Нийгэм өргөн олноороо зөвшилцөл бий болгосон үед

-Хүний эрхийг хамгаалах шаардлагатай үед

-Хувь хүний ухамсар хангалтгүй, албадлага шаардлагатай болсон үед

-Нийгмийн хөгжлийн үр дүнд ёс зүйг хуульчилж болдог оо гэж. Манайд бол бүх нөхцөл нь бүрдчихсэн харагдаж байгаа. Хэн нэгэн, аль нэг субьект парламентын нэр хүндийг унагаад, хорлоод байгаа юм биш. Харин парламент өөрөө энэ замаар явж байна.

Өмнөх парламентын үед нүүрсний 44 их наядын хулгай гэж зарлаад баахан нөхдийг шорон орон луу явуулсан. Атал дараачийнх нь гарч ирээд дахиад нөгөө нүүрстэйгээ холбогдчихсон. УИХ дахь намын бүлэг нь дотроо “нүүрсний” гэдэг нэртэй албан бус бүлэгтэй боллсон, “30-ийн бүлэг” билүү. Тэгээд одоо тэдгээр нь нөхөд нь парламентын дархлаа яриад, дарангуйлал тогтох нь гэж хашгиралдаад сууж байгаа.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн ёс зүйн ямар хэм хэмжээг баримтлах вэ гэдгийг заагаад өгчихсөн.

Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэнэ.

Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахин биелүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гээд.

Харамсалтай энэ хэм хэмжээ УИХ-ын гишүүдэд үйлчлэхээ больсон. Өөрөөр хэлбэл, хувь хүний ухамсраар жолоодох боломжгүй болсон гэсэн үг. Ийм тохиолдолд албадлага хэрэглэх буюу ёс зүйг хуульчилж болдог юм гэдгийг Д.Бум-Очир гишүүн хэлсэн. Хууль төсөлд ерөөсөө тодорхой гурван зүйл л байгаа шүү дээ.

Нэг. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг УИХ-д танилцуулсан бол УИХ гишүүнийг эгүүлэн татна аа гэж. Айл гэр болоход хүртэл “бие биедээ үнэнч байна” гэж амлалт өгөөд хэн нэг нь хууран мэхэлсэн бол гэр бүл салдаг биз дээ. Цэцийн дүгнэлт гэдэг бол цэцийн эцсийн шийдвэр байдаг, үүнийг УИХ авч хэлэлцдэггүй. Зөвхөн хүлээн авч, шууд хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хоёр. Жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага нь “ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэж үзвэл, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ дахь нам, эвслийн бүлгээр дамжуулан УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. УИХ асуудлыг нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж шийдвэрлэнэ гэж.

Энд намын дарга биш, парламент илүү эрх мэдэлтэй байгаа биз дээ. Ёс зүйн ноцтой алдаа гаргасан уу, үгүй юу гэдгийг парламент нь өөрөө хэлэлцээд шийдвэрээ гаргана. Тэр тусмаа Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй процесс. Гэтэл “Ерөнхийлөгч үгэнд ордоггүй гишүүдээ намнах гэж байна” энэ тэр гэж балайрах нь хүүхэд, нохойн доог юм. Тэр тусмаа жагсаалтаар сонгогдсон гишүүдийн зүгээс үүнийг эсэргүүцэж “Жагсаалтын гишүүн байхаа больё” энэ тэр гэж айлгах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Ёс зүйтэй байгаач ээ, ёс зүйгээ баримтлаач ээ гэхээр “Тэгвэл би гишүүн байхаа болилоо” гэдэг чинь хүүхэд өгсөн чихрийг нь голоод ээж, аав руугаа цацаж байгаагаас огт ялгаагүй.

Жагсаалтын гишүүд гэдэг бол тухайн намын нүүр царай, бодлого тодорхойлогч, мэргэжил боловсролоороо бусдаасаа арай дөнгүүр нөхөд гэж ойлгогддог. Гэтэл тэдгээр нөхөд нь “ёс зүйг хуульчлахгүй ээ” гэж байгаа бол тухайн нам угаасаа ёс зүйгүй, ёс суртахуунгүй, хагас зэрлэг варваруудын цуглуулга юм байна аа л гэсэн үг. Намын жагсаалт гэдэг нь намын даргын “хүүхэлдэй”-нүүд, кнопчид, мөнгөө төлсөн баян айлын ав залгамжлагчид, гүнж нар юм байна гээд ойлгочиход болно.

Тиймээс жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах боломжтой болгож байгаа нь тухайн намын хариуцлага, сахилгыг сайжруулж байгаа юм. Олон дагагчтай инфлүүзэр намд санал зулгаах гэж орж ирээд эцэст нь иргэдийн толгой дээрээс шүлсээ хаяад, элдвээр доромжлоод, кнопоо хуралдаад суугаад байж болохгүй гэсэн үг. Зарим нэг хүний нэр дэвшсэнийхээ дараа гаргаж байсан ааш аяг, сонгогдсоныхоо дараа гаргаж байгаа авир араншинг эргээд нэг харчихаарай.

Гурав. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй,

Хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй,

Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн талаар иргэний гаргасан гомдлыг үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энд нөгөө “тойргийн” гишүүд нь явж байгаа. Ерөөсөө УИХ-ын нийт гишүүдэд хамааралтай заалт. Тойргийн гишүүдийг тусад нь бичсэн нь улс төрийн намыг илүү хариуцлагатай, санаачлагатай байх, манлайлал үзүүлж ажиллах боломжийг л олгож байгаа юм. Намын нэрээр сонгогдчихоод, намын нүүр царай болж, бодлогын цөмийг авч явах ёстой хүмүүс намын үнэт зүйл, үзэл санааны эсрэг ажиллаад, нийтийн эрх ашгаас урваад, авилга, ашиг сонирхлын зөрчил гаргаад байвал нам нь өөрөө хариуцлага тооцоод, дараачийнхаа хүнийг оруулж ирж болно шүү л гэж байгаа юм. Тиймээс нэр дэвшүүлсэн нам, эвслийн төлөөлөх төв байгууллага буюу анх нэр дэвшүүлсэн субьект нь өөрөө асуудлыг оруулж ирэхээр заасан байна. Намын дарга биш.  

Тэгээд хамгийн гол нь бүх асуудлаар парламент өөрөө шийдвэрээ гаргана. Нээлттэй хэлэлцэж, илээр санал хурааж, олонхиороо шийдвэрээ гаргана. Энэ бол парламентын дархлааг алдагдуулах биш, харин ч парламентыг ардчилалтай, нээлттэй, ил тод ажиллах боломжийг олгож байгаа юм. Нээлттэй хэлэлцэж, илээр санал хураахаар парламентын дархлаа алга болдог гэдгийг лав урьд өмнө огт сонсож байгаагүй юм байна.

Ийм нэг хуулийн төслөөр маргаашийн нэгдсэн чуулган дээр санал хураах гэж байна. Хуулийн төслийг үгүйсгээд, эсэргүүцээд, нэг хүний дарангуйлал, намын дарангуйлал яриад байгаа нөхөд маргаашийн хуралдаан дээр арай илүү бодитой, үндэслэл бүхий нотолгоо гаргаж ярих байх гэж найдъя.

Маш олон гишүүн ярьж байгаа, “энэ хуулийн төсөл орж ирсэн нь өөрөө их чухал байна аа” гэж. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг хэлэлцэх явц нь өөрөө манай парламентын төлөвшил ямархуу түвшинд байна вэ? гэдэгт бодитой дүгнэлт өгч, иргэдийн нүдийг нээсэн үйл явдал болж байна л даа. Ингэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйл иргэдийн, нийтийн эрх ашгаас дээгүүр орших ёстой зүйл мөн үү?

Б.СЭМҮҮН

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • OYUN (102.89.82.173)
    Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Хэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу. if you want to sell your kidney for money $ 780,000.00USD contact this hospital email
    2026 оны 04 сарын 27 | Хариулах
  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
  • Robert Alfred (84.247.40.49)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 04 сарын 22 | Хариулах
  • Ган (202.126.88.171)
    Энэ данх болон түүнийг дагалдагчид гэх ёстой ёрын муухай хүмүүс юм. Данх, чойжилсүрэн, булгантуяа, болормаа, сайнзориг, даваасүрэн, баасанжаргал, ариунзаяа гэх мэт муу юм болгонд нэр нь явж байдаг ётой хараал идмэрүүдийг яаж зайлуулах вэ
    2026 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ 12 цаг 38 мин Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна 12 цаг 50 мин Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банк зөвлөнө 12 цаг 55 мин Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 12 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг жил дутуу байхад горилогчид гадуур явж ер харагдахгүй юм 13 цаг 11 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ Уржигдар 19 цаг 31 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ Уржигдар 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Уржигдар 16 цаг 04 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ Уржигдар 16 цаг 04 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 15 цаг 59 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ Уржигдар 15 цаг 58 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ Уржигдар 15 цаг 55 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна Уржигдар 13 цаг 33 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа Уржигдар 13 цаг 27 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Уржигдар 13 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв Уржигдар 13 цаг 25 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна Уржигдар 13 цаг 24 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал Уржигдар 13 цаг 19 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 45 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо Уржигдар 11 цаг 45 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх
Top