x

Толь руу нулимахаа больцгооё... 

Одоогоос 36 жилийн өмнө буюу 1990 оны долдугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Тэр үед бидний үеийнхэн 19-20 насныхан байв. Бүх юм орвонгоороо өөрчлөгдөж, улс орон шинэ давалгаанд түрэгдэн автаж, чухам хаашаа яаж алхаж буйгаа төдийлөн сайн мэдэхгүй ч зүрх сэтгэл үргэлж юугаар ч юм хөглөгдөн хөтлөгдөж байсныг л санана. 

Энэ үед Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Үнэндээ Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэх нэр томъёог л сонсохоос цаад нарийн ширийн мэдээллүүд хаагуур урсаж байсныг төдийлөн мэдэхгүй л явлаа. Ийнхүү бужигнаан дунд Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Ингэж парламент хэмээх шинэ ойлголттой монголчууд нүүр тулсан билээ. 

Парламент гэдэг нь “ярих, хэлэлцэх” гэсэн утгатай англи үг юм байна. Мөн парламент гэдэг бол ард иргэд бидний өөрсдийгөө төлөөлөн сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага. Тэнд бидний амьдралын бүх учир начрыг авч хэлэлцэн шийдвэрлэнэ. Анх бидний авсан ойлголт бол энэ. Ямартай ч үүнээс хойш хоёр гурван жилийн дараа биднийг оюутан байхад багш нэгэн оюутныг босгоод “Манай улс ямар засаглалтай орон бэ” гэж асуухад тэр маань парламентын засаглалтай гэж хариулаагүй л юм даг. Тэр үед бид инээлдээд өнгөрсөн ч, одоо хаа нэгтэй ийм асуулт хариулт явагдаж, ахин танхимд нирххийн инээх чимээ гарч гэнээ гэж сонсогдвол би лав гайхахгүй. Арай ч дээ хэмээн зарим ухаантнууд үүнийг уншаад амандаа бувтнаж мэднэ. Гэхдээ би нэг их хол гүжирдээгүй шүү. 

Бидний тойрог ямар нэгэн мананд хүлэгдэн эргэлдсэн хэвээр төдийгүй, нэг хэсэг нь бичиг үсэггүй шахам байгааг нуугаад байх юм байхгүй шүү дээ. Эргээд бөөс хуурс, хамуу тэмбүүгээ ярьж эхэлсэн улсууд өөрсдийнхөө нэг их хол харайж чадаагүй үнэнээ хүлээж авах байлгүй. 

Цадиггүй эрх чөлөөний задаггүй сүүдрээсээ үсрэн гарч чадаагүй бөгөөд үйлдвэрлэл хөгжөөгүй, цахилгаан шатахуунаараа гадны улсаас бүрэн хамааралтай янзаараа л сууж байгаа шүү дээ. Хийсэн юм гэвэл хэрүүл уруултай уул уурхайн хэдэн төсөл явуулсан болж, олсон орлогоо хөгжилд шингээх гэж мэрийвч, эрх мэдэлтнүүд нь авлигад идэгдэж, ард түмэн нь үүнээс болоод ахиад ямар ч төсөл байсан “үгүй” хэмээн эсэргүүцэн орилдог болчихсон, улс нь дороо хий эргэсэн байдалтай л байна. Харин залуус нь гуниглан шатаж, зарим нь гарч явцгаасан. Амьдрал улам ядуурахын хэрээр нүцгэн үнэнтэйгээ айлсдаг юм байна. 

Манай парламентын хөгжлийн түүх харьцангуй богино бөгөөд дөнгөж гуч гаруй жилийн түүхтэй. Гэхдээ бид улсорондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх гэж, тэр харилцааг авч явах механизм болоххууль, эрх зүйн системийнхээ үндэс суурийг тавих гэж маш их хичээсэн. Одоо ч ажиллацгааж байгаа. Үүний төлөө насаараа зүтгэсэн үе үеийнхний зүтгэлийг яахин үгүйсгэх билээ. 

Өнөөдөр бид Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын ээлжитсонгуулийг холимог тогтоолцоогоор зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжитсонгуулиар бүрэлдсэн парламентын үед ажиллаж амьдарч байна. Болж өнгөрсөн сүүлийн сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл, 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн. Энэ нь манай сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль болж үлдсэн юм. Ёстой толгойтой болгон нэр дэвшиж, тойгтон болгон давхилдсан нүсэр сонгууль болж өнгөрсөн.

Уг сонгуульд тойрогт 927 , жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байлаа. Нийт саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн 73.2 хувь нь сонгуульд оролцсон гэхээр бараг түүхэн үзүүлэлт болсон биз. Ийнхүү Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны үр дүнд Улсын ИхХурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар, нийт 126 гишүүн сонгогдсон билээ. 

МАН-аас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18, нийт 68 гишүүн, АН-аас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42 гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар дөрвөн нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Парламентын статистикаас үзэхэд шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай байна. Мэргэжил, боловсролын байдлаар ангилан авч үзвэл инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40 хүн парламентын гишүүнээр ажиллаж байна.

Үлдсэн хэд нь хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв байгаа дээр геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч хүмүүс тус тус сонгогджээ.

Энэ бол бидний байгуулсан парламент. Бид өөрсдөө сонгосон. Парламент бол хууль тогтоох дээд байгууллага. Улс орны хэмжээнд мөрдөгдөх хуулийг боловсруулж, баталдаг газар. Мөн бидний төлөөлөх эрхийг хангадаг хамгийн дээд байгууламж. Иргэдийн үзэл бодол, эрх ашгийг илэрхийлж, тэдний өмнөөс шийдвэр гаргадаг гэсэн үг. 

Парламентын өөр нэг чухал эрх бол хяналт тавих эрх нь байдаг. Засгийн газрын үйл ажиллагаа, улсын төсвийн зарцуулалтад хяналт тавьж, хариуцлага тооцдог газар нь парламент. Харин сонгогчид ийм том эрх мэдэл өгч, өөрийгөө төлөөлөн Төрд илгээж байна гэдгээ мэддэггүй. Мэддэггүй учраас хүндэтгэдэггүй. Ер нь бид өөрсдийгөө хүндэтгэдэггүй ард түмэн. 

Парламентын бүрэн эрх нь хэрэгжиж эхлэв үү, үгүй юу “Очиж очиж ийм амьтан төрд гараад ирэх гэж, муу сайн хулгайчуудыг зайлуул” гэсэн утга учиргүй хараал, атаа хорслоор улс орноо булж эхэлдэг. Манайхны энэ зан байдлаас бидний хандлага, үндсэн соёл, нийгмийн төлөвшил, хариуцлага бүх юм харагдана. Өөрсдийн улаан гараараа баталгаажуулж сонгосон төлөөллийн байгууллагаа энэ улсын хамгийн том хогийн сав болгодог ард түмэн бол бид өөрсдөө юм. Тангараг өргөх ёслолтой хамт л доромжлол, гутаалт нь эхэлдэг. 

Одоо УИХ-ыг оролдохоо зогсоо. Энэ бүрэлдэхүүн бол бидний л тусгал. Бид өөрсдийгөө толинд хараад нулимж суудгаа больцгооё. 

Гишүүд үнэхээр жигшмээр байгаа биз. Тэд ажлаа тасална, хуралдаа ирэхгүй, ирэхээрээ хэрэлдэнэ, зодолдоно. Харахаас уур хилэнгийн чулуу нүүлгэмээр болж байгаа биз. Бас дээр нь парламент маань ямар гээчийн боловсрол мэдлэггүй хүмүүсээр дүүрч орхив оо. Тэд бүгдээрээ камер харахаараа л бидний төлөө чөмөг байтугай юмаа дундартал зүтгэж байгаа нөхөд болон хувирцгааж, шал худлаа жүжиг тоглож байгаа биз. Тэдний авч хэлэлцдэг гол юм нь сандал суудал биз дээ. Сайд болох гэж ихэнх нь хоёр хөлөө хамгийн хурдан араанд ньхийгээд хурдалцгааж байгаа биз дээ. Хаанаас гараад ирсэн тийрэнгүүд вэ гэмээр ой гутам цуглуулгыг харцгааж байна уу.

Тэгвэл эднийг хэн сонгосон юм бэ. Одоо бүгдийг нь устгаад, шоронд явуулахыг нь явуулаад, өөр сайн хүмүүсийг гаргаж ирмээр байна уу. Гэвч та нар азна. Энэ бол бид өөрсдөө л шүү дээ. Бид тэднээс өчүүхэн ч ялгаагүй болоод л тэднийг сонгож гаргасан юм. 

Бид зүгээр сууж байгаад бэлэг авах дургуйгэж үү. Бид зүгээр сууж байгаад дарга болох дургуй гэж үү. Бид баяжих дургүй юу. Дургүй гээд хэл л дээ. Чадахгүй шүү дээ. Өөрсдөө ийм байж, өөрсдийнхөө тусгалыг шүүмжлэх хэрэггүй юм. Эд бол бид юм. Та бид л саналөгсөн. Таныг санал өг гээд ажлаас чинь хүртэл чөлөөлдөг биз дээ. Ийм байж энэ УИХ-ыг элдвээр битгий оролд, битгий гутаа. Энэ бол бид хэдийн байгуулсан Төр. Бидний хэм хэмжээний л тусгал. Тэгэхээр оноо нь ч, алдаа нь ч биднийх. Одоо сонголтоо бүү нулим. Сонгууль болсны дараа гэнэт тэнгэрээс бууж ирсэн юм шиг өөрсдийн сонголтоо газар дор ортол нь муулж, хараан зүхэж, эргүүлэн татах гэж оролддог туйлбаргүй байдлаа зогсоо.

Сонголтоо хийхдээ хариуцлагатай бай. Ердөө л энэ. Бурхан өөрөө бууж ирээд “ Энэ хэдэн мангуугаа соль” гэсэн ч дараагийн сонгуулийг хүлээх хэрэгтэй л болох байх. Яагаад гэвэл бид "за" гэж хэлээд эднийг гаргасан. 

Монголын андгай бол "за"... Амьдрал уруудаж, бид ядарч байгаа нь үнэн. Гарын үсгээ зураад гаргаж ирсэн хэдээ хараад уур бухимдал төрөх үе байдаг. Тарцгаа, зайлцгаа гэдэг. Гэхдээ бүгдээрээ хэтрүүлчихлээ. Дээлэндээ багтсан парламентын засаглалаа ганхуулах нь. 

Монголд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртох чимээнээр л парламентын засаглал тойрсон хартай үгс нисэлдэж эхэлдэг. Энэ бараг жишиг болсон гэхэд хилсдэхгүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас бусдыг бид засаглалын хулгайд хардаж байв. Хар төрүүлэхүйц санаа агуулаагүй ерөнхийлөгч ч бараг байгаагүй болов уу. 

Одоогийн Ерөнхийлөгчийг ч мөн энэ тавилан ороож байна. Ялангуяа түүнийг парламентын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсны дараа улс төрийн хэрүүл улайсч, эрх баригчдын доторх хагарал парламент дотор, чуулганы танхимд улаан нүүртэйгээр гарч ирэв.  

Үүнээс болоод УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч үгээ хэллээ. Энэ үеэр төрийн тэргүүн “Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм. Хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би яриагүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчийг сонгохдоо хуулиар дээгүүр аашлах дархан эрхийг бус төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм. Итгэл эзэнтэйгээ үхдэг гэж үг ч байдаг. Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.

Гэтэл энэ их итгэл сэтгэлийг умартан, иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итргэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та ангид байж чадахгүй гэдгийг мэдэх ёстой” гэлээ. Бидний сонгосон 126 -гийн байж байгаа байдал, бидний байгаа царай ийм үсгийг хэлэлцэх хэмжээнд авч ирлээ. 

Төрийн мэлмийд булингар суулгах эрх та бидэнд үгүй. Энэ бүхэн бидний мэлмийнээс шалтгаална. Тиймээс аяг ааш, албин хутгуур, ад мөрийн элдэв бүхнээ дарцгаая. Толь руу нулимахаа больцгооё. Тоглоом чинь тонгорог болох нь. Гучин хэдэн жил хоорондоо үзэлцсэний гол үнэ цэн гэвэл олонхын саналаараа шийддэг засаглалаа хадгалж, хамгаалж ирсэн маань юм шүү. 

Б.Ганчимэг, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Keith Wilson (217.216.121.35)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 04 сарын 20 | Хариулах
  • Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 (149.22.85.83)
    Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
    2026 оны 04 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 1 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 4 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 5 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 7 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 55 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 3 цаг 56 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 3 цаг 57 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 3 цаг 57 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 57 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 3 цаг 58 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 3 цаг 59 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 5 цаг 53 мин Аюулгүй байдал эхний дүрэм 6 цаг 41 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 7 цаг 32 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 7 цаг 35 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 7 цаг 36 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 36 мин Монгол, АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт эхэллээ 7 цаг 38 мин Тавдугаар сард 15 мянга гаруй гадаадын иргэнд виз олгожээ 7 цаг 39 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top