x

АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ

АНУ-ын зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Ираны эргийн дагуу далайн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлж байгаагаа мэдэгдлээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) "далайн бүслэлт" гэж нэрлэж буй энэхүү ажиллагаа нь Ираны боомтуудтай холбоотой бүх хөлөг онгоцнуудыг хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой ажээ. Мэдэгдэлд дурдсанаар, тус ажиллагаа АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд Ираны боомтоор орж, гарч буй бүх хөлөг онгоцонд хамаарна.

"CENTCOM-ын хүчнүүд Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу далайн бүх хөдөлгөөнийг бүслэн хааж эхэлнэ" гэж командлалын мэдээлэлд онцолсон байна. Энэхүү ажиллагаа нь бүх улс орны хөлөг онгоцонд хамаарах ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Fox News сувагт өгсөн ярилцлагадаа, хэд хэдэн улс Вашингтоны энэхүү санаачилгыг дэмжиж магадгүйг дурдаад, гол зорилго нь Ираны газрын тосны экспортын орлогыг хаах явдал гэж мэдэгджээ. "Иран таалагдсан хүндээ газрын тосоо зарж, мөнгө олох боломжийг олгохгүй" гэж тэрбээр хэлсэн байна.

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус өмнө нь мэдэгдэхдээ, Ормузын хоолой дахь хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа байлгаж байгаа гэжээ. Ираны эрх баригчид стратегийн чухал ач холбогдолтой тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг өөрийн тэнгисийн цэргийн хүчээр бүрэн хянаж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж.: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 51 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top