x

Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

"Аюулгүй нийгэм-Бидний оролцоо" уриан дор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026 амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхой танилцууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд, тэр дундаа гэр хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх ажлыг илүү оновчтой, технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатай гэлээ. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг ихээр үйлдэгддэг "хар цэг"-үүдийг тодорхойлсны үндсэн дээр 2026 онд 1856 байршилд ухаалаг камер нэмж суурилуулах шаардлагатайг онцлоод, бүрэн камержуулна гэв.

Мөн "Гэр хорооллыг бүрэн камержуулж чадвал тухайн бүсэд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурна. Орчин үеийн хот, улс орнууд хиймэл оюунд суурилсан хяналтын системийг нэвтрүүлж, аюулгүй байдлаа хангаж байна. Бид ч мөн энэ чиглэлд бодит ахиц гаргах ёстой. Камержуулснаар тухайлбал, 2025 онд залилангийн төрлөөс бусад гэмт хэргийн гаралт 30 хүртэлх хувиар буурсныг ЦЕГ-аас мэдээлсэн. Энэхүү эерэг үзүүлэлтэд зөвхөн техник, технологийн дэвшил бус иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа чухал.

Үүний тод жишээ нь өнгөрсөн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлсэн "Хашаагаа нээе" аян байлаа. Иргэд өөрсдийн хашаа, орчноо нээлттэй болгож, харилцан хяналт, оролцоог нэмэгдүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулсан, бид түгжрэлгүй шинэлсэн" гэдгийг онцоллоо.

Мөн А.Баяр дарга урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн техник, хяналтаар хязгаарлахгүй, хүмүүжил, соён гэгээрүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатайг дурдлаа. Хүүхэд гэмт хэрэгт холбогддоггүй байхад зорьсон "Монгол хүн" хөтөлбөрийг өргөжүүлэхийн чухлыг санууллаа.

Тэрбээр "Өөрийн үндэсний өв соёл, мал аж ахуй, нүүдэлчин соёлоо ойлгосон хүүхэд хэзээ ч бусдыг дээрэлхэх, буруу үйлдэл хийж танхайрахгүй. Таван хошуу малаа өсгөдөг, байгаль дэлхийтэйгээ ойрхон өссөн хүүхэд өрөвч нинжин сэтгэлтэй болдог. Иймд хүмүүжлийн бодлого гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 5 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 5 цаг 7 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 5 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 5 цаг 9 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 7 цаг 40 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 7 цаг 41 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 7 цаг 42 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 44 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 44 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цаг 47 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 9 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 56 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 10 цаг 0 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 10 цаг 1 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 12 цаг 9 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 12 цаг 10 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 12 цаг 12 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 12 цаг 13 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 12 цаг 14 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top