x

Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ

Сүүлийн үед АНУ-д дотоодын үйлдвэрлэлд ихээхэн анхаарал хандуулах болсон. Гэвч "Tesla" компанид бараг арван жил ажилласан Тернер Колдуэллийн хувьд нийлүүлэлтийн сүлжээний хамгийн доод хэсэгт байдаг ашигт малтмал, металлын салбарт хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж үзжээ. Тиймээс тэрээр 2024 онд "Tesla"-г орхиж, "Mariana Minerals" компаниа үүсгэн байгуулсан байна.

Түүний стартапын зорилго нь өсөлтөд чиглэсэн орчин үеийн уул уурхай (болон боловсруулах) үйл ажиллагааг бий болгох явдал юм. Учир нь Колдуэллд экосистемд илүү их боловсруулсан металл нийлүүлэх гэсэн ганц л үндсэн зорилго бий. Үүнд хүрэхийн тулд түүний компани уул уурхайн үйл ажиллагааны төсөөлж болох бараг бүх талыг автоматжуулахыг зорьж байгаа бөгөөд хамгийн сүүлийн алхам нь тээврийн хэрэгсэл болжээ.

Пүрэв гарагт "Mariana Minerals" компани барилга болон уул уурхайн талбайд ашиглагддаг өөрөө буулгагч ачааны машин болон бусад бартаат замын тээврийн хэрэгсэлд зориулсан өөрөө жолоодох систем хөгжүүлэгч "Pronto" стартаптай хамтран ажиллах болсноо зарлав. Энэ нь "Uber"-ийг хамтран үүсгэн байгуулагч Трэвис Каланикийн удирддаг шинэ робот техникийн "Atoms" компани "Pronto"-г худалдаж авснаас хойш байгуулсан анхны хэлэлцээр юм.

Энэхүү түншлэлийн хүрээнд ирэх долоо хоногоос эхлэн Юта муж дахь "Copper One" хэмээх өмнө нь үйл ажиллагаа нь зогсоод байсан зэсийн уурхайд өөрөө жолоодлоготой ачааны машинууд ажиллаж эхлэх бөгөөд тус уурхайг "Mariana" өнгөрсөн жил худалдаж авсан байна. Хэлэлцээрийн нөхцөлийг нууцалжээ.

Гэхдээ энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн уурхайн талбайд бие даасан ачааны машин ажиллуулахаас илүү өргөн хүрээтэй гэдгийг Колдуэлл онцолсон юм. "Pronto"-ийн бие даасан системийг "Mariana"-ийн уурхайн үйл ажиллагааг удирдахаар хөгжүүлсэн "MineOS" хэмээх програм хангамжтай шууд нэгтгэх аж. Ингэснээр ачааны машинуудыг хүний оролцоогүйгээр автоматаар хуваарилж, чиглэлийг нь зохицуулах боломжтой болно гэж тэрээр хэлэв.

Энэ нь уурхайг цаашид хэрхэн удирдах талаарх Колдуэллийн илүү өргөн алсын харааны нэг хэсэг юм. Үүнд уурхайн бүх үйл ажиллагааг автоматжуулж, улмаар уялдуулан зохицуулахын тулд бататгах сургалт (reinforcement learning) ашигладаг олон үйлдлийн системүүд багтаж байна.

"Барууны томоохон уул уурхайн компаниуд яг л Tesla-гаас өмнөх Ford, GM шиг, SpaceX-ээс өмнөх NASA шиг харагддаг. Програм хангамж болон технологийг энэ салбарт нэвтрүүлэх хурдыг үйл ажиллагааны багууд тодорхойлдог бөгөөд тэдэнд хэрхэн ажиллах арга барилаа өөрчлөх хөшүүрэг байдаггүй. Хэрэв тэд хүснэгт, богино долгионы станц, цаасан тайлангаа ашиглаад төлөвлөгөөгөө биелүүлж чадаж байвал энэ нь зүгээр л ажилласаар байх болно" гэж тэрээр хэлэв.

Колдуэллийн үзэж байгаагаар энэ нь уурхайн гарцыг хязгаарлаж, илэрхий байж болох үр ашгийг алдагдуулдаг. Мөн тэрээр үүнийг оршин тогтнохтой холбоотой асуудал гэж үзэж байна. "Барууны уул уурхайн компаниуд шинэ дэд бүтэц төдийлөн барьдаггүй тул авьяаслаг боловсон хүчнийг татаж чадахгүй байгаа бөгөөд ажиллах хүчин багассаар байна" гэж тэрээр нэмж хэлэв. Энэ нь уурхайнууд цөөн нөөцөөр ихийг хийх гэж гацах болно гэсэн үг юм.

Колдуэлл "Mariana"-ийн програм хангамжид суурилсан хандлагыг энэ асуудлын шийдэл гэж харж байна. Хэрэв энэ арга амжилттай болвол бусад уурхайнуудад ч ашиг тусаа өгөх боломжтой. Системээ бүрэн баталгаажуулсны дараа "Mariana"-ийн зохицуулалтын програм хангамжийг бусдад худалдах боломжтой ч энэ нь анхны зорилго биш байсан гэдгийг тэрээр дурдлаа.

"Үндсэн бизнес нь металл борлуулах байх ёстой. Компани бол зохицуулалтын давхарга юм. Тиймээс зөвхөн програм хангамж зарахын оронд босоо чиглэлд нэгдэж, металл үйлдвэрлэх рүү орох нь зүйтэй. SpaceX зөвхөн пуужин газардуулах програм хангамжаа NASA-д зардаг байсан бол өнөөдрийнх шиг ийм том компани болохгүй байсан" гэж тэрээр тайлбарлав.

Түүнчлэн уурхайг эзэмшиж, ажиллуулах нь бататгах сургалтын давтамжид маш чухал бөгөөд энэ нь илүү сайн хяналт, өндөр нарийвчлалтай өгөгдөл олж авахаас гадна хүмүүсийн олж харахад хэцүү шийдвэрүүдийг гаргахад тусална гэж Колдуэлл хэллээ. Тэрээр үүнийг "DeepMind"-ийн хөгжүүлсэн шатар тоглодог "AlphaGo" програм хангалттай өгөгдөл дээр суралцсаныхаа дараа хүмүүсийн бодож олоогүй нүүдлүүдийг хийж эхэлсэнтэй зүйрлэсэн юм.

Автоматжуулалтын талаар ийнхүү ярьж байгаа хэдий ч Колдуэлл уул уурхайн үйл ажиллагаанаас хүмүүсийг гаргахыг оролдоогүй гэдгээ мэдэгдэв. "Энэ нь хөдөлмөрийн зардлыг бууруулах нэг хэсэг мөн боловч гол зорилго биш. Жинхэнэ зорилго бол бидэнд байгаа хязгаарлагдмал ажиллах хүчний нөөцөөр илүү их бүтээмжийг бий болгох явдал юм. Автоматжуулалт болон бие даасан байдал нь илүү олон ажлын байр бий болгоно, учир нь бид илүү олон уурхай ажиллуулах болно" гэж тэрээр дүгнэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 51 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 0 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 9 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 14 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 33 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 53 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 58 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 4 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 9 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 29 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 16 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 0 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 8 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 21 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 28 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 33 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top