УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг ЗГХЭГ-ын харьяанд байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв болгох, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг үндсэн чиглэлээрээ тендер шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжилд ахиц гарч, “Монголын шинжлэх ухааны салбарын судлаачид, судалгааны ажлууд цахиурын хөндийд цахиур хагалах эрх зүйн орчныг сайжирна” хэмээн тодотгож байсан юм.
Тус хуулийн төслүүдийн санал хураалтыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.



