x

Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, даргын төлөөлөл болох эрсдэлтэй

"Ж.Золжаргал: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, даргын төлөөлөл болох эрсдэлтэй"

Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар яаралтай горимоор хэлэлцсэн. Гэвч АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан юм. Тиймээс тус хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх товтой байгаа. Харин энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Их хурлын гишүүний ажил гэдэг бол хариуцлагатай ажил. Харин түүнийгээ нэр төртэй гүйцэтгэх ёстой. Тиймээс хариуцлагыг сайжруулах, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах гэдэг нь зөв шаардлага. Гэвч энэ зөв шаардлагаас үндэслэж оруулж ирж байгаа хуулийн төсөл нь эсрэг, буруу үр дүнд хүргэж болзошгүй харагдаад байгаа юм.

-Тухайлбал?

-УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулж, үйл ажиллагааг нь сайжруулах зорилго агуулсан хэрнээ гишүүд өөрийн гэсэн байр суурьгүй, даргын багц, кноп дардаг хуруу болох эрсдэл энэ хуулийн төслийн заалтад агуулагдаж байна гэж би үзэж байгаа юм.

Хоёр гол болгоомжлох асуудал байгаад байна. Нэгдүгээрт, жагсаалтын гишүүдийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл намаас нь санал оруулаад УИХ-ын чуулганаар хэлэлцээд эргүүлэн татах боломжийг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, жагсаалтад орсон гишүүд чөлөөтэй үзэл санаагаа илэрхийлэх, ард түмний төлөөлөл байх эрхийг нь хязгаарлаж байна. Тойргоос сонгогдсон, жагсаалтаар орж ирсэн гээд ялгавартай хандаж байна шүү дээ. Хэрвээ даргын үгэнд орохгүй байх юм бол эгүүлэн татах нь. Дарга гэдэг нь эх орноо бодсон сайхан сэтгэлтэй хүн байх уу, эсвэл тухайн мөчид хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн этгээд байх юм уу гэдгийг бид мэдэхгүй. Одоо хийж байгаа хүмүүс нь дарга гэдэг сайхан гэж бодож байж магадгүй. Ер нь тэгээд хүний амаар явсан “хуруунууд” болгож хувиргах юм бол парламентыг л хүчгүй болгоно. Дээрээс нь ёс зүйн алдаа гаргасан гэдэг нь яг юу гэсэн үг юм. Чи над руу муухай хараад байна, муухай харьцаж байна гэдгийг ойлгох юм уу. Энэ ерөөсөө нөхдөө хүндэлдэггүй, жагсаалтаар гишүүн болсон хэрнээ дандаа өөр юм ярьж, цор цор гэж явдаг. Тиймээс ёс зүйгүй муухай нөхөр байна гэж намаараа хэлэлцээд чуулган руу оруулж ирээд олонх болсон нам нь татчих учраас их эрсдэлтэй заалт. Хоёрдугаарт, хэн нэгэн иргэн гомдол гаргаад Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, чуулган руу оруулаад эгүүлэн татна. Энэ бол бүх гишүүдэд хамаатай. Тэгэхээр талбай дээр ирж, төлбөртэй жагсаал хйидэг нөхдүүдээр өргөдөл бичүүлээд л хэлэлцэж, улмаар эгүүлэн татах боломжтой гэсэн үг. Ард түмний төлөөлөл болж, хулгайчтай тэмц гээд явуулсан гишүүн нь хулгайчийг хулгайч гэж хэлснийхээ төлөө эгүүлэн татагдах юм уу. Ийм тохиолдолд УИХ сайжруулж байгаа биш, бүр ч хүмүүсээс холдуулж, гишүүдийг даргын нөлөөний багц болгох эрсдэлтэй. Нэмж хэлэхэд, нэг зүйл их анхаарал татаад байна.

-Тэр нь юу вэ?

-Мэтгэлцэж байгаа хоёр тал буюу МАН хоёр хуваагдчихаад байна. Энэ хоёрын хоорондын хэрүүлд би нэг их санаа зовохгүй байна. Харин үүний давлагаанаар хэдэн арван жилийн түүхтэй ардчилсан парламентыг сулруулах ийм сонин заалт ороод ирэх вий дээ. Тэгэхээр үүн дээр гишүүд болон олон нийт анхаарал хандуулахгүй бол тун эрсдэлтэй заалт гэж үзэж байгаа.

-Энэ хуулийн төслийн санал хураалт их түүхэн зүйл болно гэж яриад байна. Ер нь чуулганы танхимын уур амьсгалыг харахад дэмжлэг хэр байна вэ?

-Чуулганы танхимд энэ асуудлыг парламентын ардчиллын суурь гэж харахгүй, улс төрийн тэмцэл юм гэж харах хандлага нэлээд байна. Нэг нь нэг хэсгийг дарах гээд, нөгөөх нь хариуцлагаас мултрах гээд байгаа мэтээр ойлгож болохгүй. Хоёрт, хуулийн зүйл заалт дээр эргэлзсэн хүмүүс л байх юм. Хууль гэдэг бичээд, түүнийгээ тайлбарлаж чадаж л байвал зүйл, заалтуудыг холбоод зохицуулдаг юм биш. Хууль үзэл баримтлал, үнэт зүйлтэй байх ёстой. Ард түмний эрх чөлөө, Үндсэн хуулиараа тунхаглачихсан зүйлүүд рүү халдаж болохгүй. Ёс зүй гэдгийг дүрмээр тогтооно, түүнийгээ та нар тогтооно гэж тайлбарлаад байж болмооргүй байна. Парламент нь ямар байгаа, дараа нь ямар болох юм. Тэнд нь үл бүтэх нөхдүүд олонх болчихсон байвал ямар ёс зүйн дүрэм зохиох юм. Ийм хамаагүй галаар оролдож болохгүй. Харин дэмжих эсэхийг нь ёстой хэлж мэдэхгүй байна. АН-ын бүлэг завсарлага авсан. Ямар зорилгоор завсарлага авсныг нь сайн ойлгоогүй л байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа хүчээр батлуулахаар зүтгүүлж байна гэсэн хардлага байна. ЕТГ-ын ажилтнууд нь гишүүдтэй ёс зүйгүй харьцсан ч гэж шүүмжиллээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хүн сэтгэл зүй, эмоцидоо автах үе байна. Хэн хүнгүй л алдаа гаргадаг. Тэр бүрийг нь гал бадраагаад байх хэрэггүй болов уу гэж бодож байна. Гишүүд ч, төрийн албан хаагчид ч бай харилцан хүндэтгэлтэй хандаж, аливаад мэргэжлийн байдлаар асуудалд хандах ёстой.

-Энэ хуулийг баталснаар Ерөнхийлөгчийн институци улам хүчирхэг болох, аажимдаа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих эрсдэлтэй гэж зарим судлаач хэлсэн байсан. Ийм зүйл үнэхээр бий болов уу?

-Энэ хууль батлагдсанаар Ерөнхийлөгчийн институци хүчирхэг болоод л, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжчих ямар нэгэн шинж тэмдэг байхгүй, хамаагүй. Харин парламент суларна. Гишүүд ард түмний төлөөлөл биш, даргын төлөөлөл болчих эрсдэл бол бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 8 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 13 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 17 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 20 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 15 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 6 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 10 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 33 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 40 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 2 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 10 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 33 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top