x

“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ

/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Тус айлчлалтай холбогдуулж Монгол, Монтенегрогийн түүхэн хэлхээ холбооноос танилцуулж байна.

1. Монгол, Монтенегрогийн түүхэн холбоо

Монголын анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч, тус улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлог шинжийн талаар монголчуудад танилцуулж байсан баримт бий. Хожим БНМАУ болон ХБНСЮУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, оюутан солилцоо болон хамтын бүтээн байгуулалтын цөөнгүй жишээ бий. Тухайлбал, "Чингис хаан" зочид буудлын барилга угсралтад Монтенегро иргэд оролцож байсан. Югославыг чөлөөлөх 1945 оны дайнд онцгой гавьяа байгуулсан Югославын баатар цолтон Монтенегро гаралтай Югославын томоохон төр, нийгмийн зүтгэлтэн, дипломат Велько Мичунович нь 1956-1958 болон 1967-1971 онд БНМАУ-д хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Монголын эзэнт гүрний үед Батхааны цэргийн зарим анги, нэгтгэл өнөөгийн Монтенегро Улсын Котор, Будва, Бар, Свач гэх хотуудаар дайран өнгөрч байсан тухай баримт “Thomas the Archdeacon” гэх 13 дугаар зууны үеийн бүтээлд дурдсан байдаг.

2. Соёл, хүмүүнлэгийн харилцаа

“Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн

Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Өргөмжит консулын газар, Монтенегро Улсын Үндэсний телевиз хамтран, Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй Чойжин ламын сүм музейн “Хот мандал-Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 12 дугаар сарын 4-14-нд Подгорица хот дахь Монтенегро Улсын Үндэсний телевизийн галерейд зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Душан Симонович, Монтенегро Улсын Шадар сайд бөгөөд Соёлын сайд Тамара Вуиович, Подгорица дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 80 орчим төлөөлөгч оролцсон.

“Монголын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлт

Монголын орчин үеийн уран зохиолыг Монтенегро Улсад сурталчлах зорилгоор монтенегро хэлээр хэвлүүлсэн “Монголын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлтийг Монгол Улсын Өргөмжит консулын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Нээлтэд Монтенегро Улсын Гадаад хэргийн яам болон тус улсын соёл, уран зохиолын салбарын төлөөлөгчид оролцсон. Тус бүтээлд Монголын орчин үеийн утга зохиолын үндэс суурийг тавьсан нэрт зохиолчид болох Д.Нацагдорж, Д.Намдаг, П.Дамба нарын бүтээлээс гадна XXI зууны Монголын шилдэг уран зохиолын төлөөлөл болсон өгүүллэгүүдээс дээжлэн багтаасан юм. Энэхүү бүтээл нь Монголын утга зохиолыг монтенегро уншигчдад хүргэх, хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, Монголын уран зохиол, соёлыг сурталчлах бодит үр дүнтэй санаачилга болсон билээ.

Дипломат харилцааны 20 жилийн ойд зориулсан шуудангийн марк

Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа ЭСЯ-ны санаачилгаар Монгол Улс, Монтенегро Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Монтенегро Улсын Төв шуудангийн байгууллагатай хамтран дурсгалын шуудангийн маркийг 2026 оны зургаадугаар сард гаргасан. Энэхүү дурсгалын марк нь Монгол, Монтенегро хоёр улсын найрсаг харилцааны түүхийг ирээдүй хойч үед өвлүүлэх бүтээл болсон аж.

Монголын түүх, соёл, аж амьдралын тухай цуврал баримтат нэвтрүүлэг

Монтенегро Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Душан Симоновичийн дэмжлэгтэй тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монгол Улсад хийсэн аяллын тухай баримтат нэвтрүүлгийг Монтенегро Улсын Үндэсний радио, телевизийн сувгаар 2023, 2024 онд тус тус үзэгчдийн хүртээл болгосон. Эдин Крнич нь Монтенегрогийн нэр хүндтэй аяллын нэвтрүүлгийн хөтлөгч, баримтат бүтээл туурвигчдын нэг бөгөөд түүний “Эдин Крничтай хамт дэлхийгээр аялах нь” цуврал нь тус улсын үндэсний олон нийтийн телевизийн сувгаар тогтмол гарч, олон нийтэд хүрч буй. Уг нэвтрүүлгээр дамжуулан Монгол Улсын түүх, соёл, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, ард түмний онцлогийг Монтенегрогийн үзэгчдэд сурталчлахад хувь нэмэр оруулж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 12 цаг 26 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 13 цаг 2 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 13 цаг 11 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 13 цаг 33 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 13 цаг 43 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 50 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 16 цаг 5 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top