x

“Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг Монголын хүүхдийн ордны 68 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын аваргууд, эрдэмтэн судлаач, урлаг, соёлын зүтгэлтэн, эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг иргэдийг бэлтгэдэг үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч болон хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэв. Эрдэм боловсрол, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, эрүүл чийрэг бие бялдартай, хөдөлмөрч хичээнгүй хүүхэд багачуудыг бэлтгэх цогц орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг байх учиртайг хэлэв. Мөн хүүхдийн хөгжилд өнөөдрийн зарцуулсан хөрөнгө маргаашийг бүтээдэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын хүүхдийн ордны дэргэд үндэсний бахархалт амьтан мазаалайг бэлгэ тэмдгээ болгосон “Мазаалай” спорт цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ирэх жилийн зургаадугаар сар гэхэд ашиглалтад орох энэ цогцолборт спортын 13 төрлийн дугуйлан тогтмол ажиллаж, жил бүр 7000 гаруй хүүхдийг хамруулна. Мөн 40 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж бүрдэх аж. Ерөнхийлөгч цогцолборыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч “Тотал идеал” компанийн удирдлагуудад захилаа.

Нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн ордны шанз хөгжмийн багш Д.Саруулд гавьяат багш, ахлах нягтлан бодогч М.Байгалмаад гавьяат эдийн засагч цол хүртээсэн бол “Алтан гадас” одонгоор зургийн багш Д.Соёлмаа, драмын дугуйлангийн багш Ө.Нямсүрэнг, Хөдөлмөрийн хүндэт медалиар бүжгийн багш Б.Сумъяагэрэл, жижүүр Э.Энхдэлгэр нарыг шагналаа.

Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4000 гаруй хүүхдийг хамруулж, олон мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил Монголын хүүхдийн ордны 486 сурагч 28 улсад зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцон, үндэсний өв соёлоо сурталчлан таниулсан байна. Энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчдад зориулсан IELTS, TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, герман хэлний анги нээжээ. Цаашид нийслэл, дүүргийн алсалсан бүсэд амьдарч, суралцаж буй 30 мянга гаруй хүүхдийг урлагийн мастер класс сургалтад хамруулж, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын хүүхдийн ордон байгуулсан түүхтэй. Өдгөө 100 гаруй багш, ажилтантай, 4,000 гаруй хүүхэд төрөл бүрийн дугуйланд суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд 170 мянга гаруй хүүхэд төгсөн гарчээ.

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.164.139.44)
    WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top